| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2024/00193/И |
| Дугаар | 157/ШШ2024/00203 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 157/ШШ2024/00203
2024 11 04 157/ШШ2024/00203
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Бр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Х аймаг Бр сум 2 дугаар баг, Х банк ХК-ийн Х салбар Бр тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Бр сум, 4 дүгээр баг Жаргалант 6-620 тоотод оршин суух, Б овогт Б-ын Т-д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 7,343,618 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Х салбар Бр тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Б.Тгээс зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 6,571,699 төгрөг, хүү 740,715 төгрөг, алданги 31203 төгрөг, нийт 7,343,618 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б.Т 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд цахимаар ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие 2023 оны 8 сард Х банкнаас 7,343,618 төгрөг зээлж авсан бөгөөд ажилгүй байгаа учраас төлөлт хийж чадаагүй. Би төлөлтөө энэ ондоо багтаж сар бүрийн 300,000 төгрөг төлөөд явах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг маань хүлээж авна уу.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк Х салбар Бр тооцооны төв нь хариуцагч Б.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,343,618 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Б.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Би төлөлтөө энэ ондоо багтаж сар бүрийн 300,000 төгрөг төлөөд явах хүсэлтэй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүоээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Б.Тгийн нэхэмжлэлийн шаардлага болох 7,343,618 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х банк Х салбар Бр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 132,448 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 132,448 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.Тгээс улсын тэмдэгтийн хураамжид 66,224 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 66,224 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк Х салбар Бр тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банк Х салбар Бр тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Т-д холбогдох 7,343,618 (долоон сая гурван зуун дөчин гурван мянга зургаан зуун арван найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 132,448 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.Тгээс улсын тэмдэгтийн хураамжид 66,224 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 66,224 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк Х салбар Бр тооцооны төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Т нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ