Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 157/ШШ2024/00206

 

       2024         11         05                                         157/ШШ2024/00206

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Х аймаг Б сум 2 дугаар баг “Хбанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 4 дүгээр баг Ж-ын 906 тоотод оршин суух, Б овогт М-ын М-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 9,843,697 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад,                                                             

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хбанк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.М-с зээлийн гэрээний  дагуу үндсэн төлбөр 9,111,139 төгрөг, зээлийн хүү 717,922 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,636 төгрөг, нийт 9,843,697 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч М.М 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Х банкнаас нэхэмжилсэн 9,843,697 төгрөгийг 2024 оны 12 сараас эхлэж төлнө. Учир нь би шинэ ажилд орохоор байгаа. Сар сардаа 400,000 төгрөг төлнө.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХБанк” ХХК нь хариуцагч М.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,843,697 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч М.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...нэхэмжилсэн 9,843,697 төгрөгийг 2024 оны 12 сараас эхлэж төлнө. Учир нь би шинэ ажилд орохоор байгаа. Сар сардаа 400,000 төгрөг төлнө...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч М.М-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 9,843,697 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172,449 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 172,449 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч М.М-с улсын тэмдэгтийн хураамжид 86,224.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 86,224.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХБанк” ХХХ-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.М-д холбогдох 9,843,697 (есөн сая найман зуун дөчин гуован мянга зургаан зуун ерэн долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172,449 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч М.М-с улсын тэмдэгтийн хураамжид 86,224.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 86,224.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХБанк” ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.М нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ