| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2024/00209/И |
| Дугаар | 157/ШШ2024/00216 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 157/ШШ2024/00216
2024 11 12 157/ШШ2024/00216
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хй аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Х аймаг Б сум 2 дугаар баг ХБанк ХХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хй аймгийн Б сум, 1 дүгээр баг нийтийн байрны 00 тоотод оршин суух, Б овогт Б-ийн У-д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 10,356,171.42 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хбанк ХХК-ийн Б тооцооны төвийн захирал Э.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.У-аас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 9,475,768.10 төгрөг, зээлийн хүү 863,077.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,325.98 төгрөг, нийт 10,356,171.42 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б.У2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Б Уулын баяжуулах үйлдвэрийн Баяжуулах фабрикт ажилд орсон. Миний бие нь Х банкнаас авсан цалингийн зээлээ 2024 оны 12 дугаар сарын 10-наас төлж эхэлнэ. Цаашид хэвийн төлнө.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ХБанк” ХХК нь хариуцагч Б.У-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,356,171.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Б.Унь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Уулын баяжуулах үйлдвэрийн Баяжуулах фабрикт ажилд орсон. Миний бие нь Х банкнаас авсан цалингийн зээлээ 2024 оны 12 дугаар сарын 10-наас төлж эхэлнэ. Цаашид хэвийн төлнө...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Б.У-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 10,356,171.42 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 180,648 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 180,648 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.У-аас улсын тэмдэгтийн хураамжид 90,324 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 90,324 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХБанк” ХХХ-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.У-д холбогдох 10,356,171.42 (арван сая гурван зуун тавин зургаан мянга нэг зуун далан нэгэн төгрөг, дөчин хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 180,648 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.У-аас улсын тэмдэгтийн хураамжид 90,324 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 90,324 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХБанк” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Унь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ