Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/22

 

                                           Ф.Серикболд холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Нансалмаа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

Нарийн бичгийн Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл лж шийдвэрлэн 03 оны ******* дүгээр сарын 6-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 03/ШЗ/55 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Ф.Серикболд холбогдох эрүүгийн 3100359008 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 03 оны 0 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* ******* ******* овогт ******* Серикбол, Монгол улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн ******* сумын ажилтай, ам бүл 5, ээж, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сум дугаар баг, дугаар гудамж тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй, /РД:МО86**************13/;

Яллагдагч Ф.Серикбол нь 0 оны 08 дугаар сарын 6-ны өдөр 0 цагийн үед Сэлэнгэ аймаг, ******* сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Жи эм” нэртэй амралтын газрын хоолны зааланд ий эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Ф.Серикболын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхээс:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. дахь заалтад зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* ******* ******* овогт ******* Серикболд холбогдох эрүүгийн 3100359008 дугаартай хэргийг прокурорт буцааж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ф.Серикболд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорын газар очтол хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 03 оны 0 сарын 06-ны өдрийн 08 дугаартай эсэргүүцэлдээ:

Шүүгчийн захирамжийг 03 оны 0 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Хохирогч ий биед гэмтэл учирсан эсэхийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд дахин шинжилгээ томилж гаргуулсан0 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 997 тоот дүгнэлтийг шинжээч Ө.Сарангэрэл /ахлах шинжээч, тэргүүлэх зэргийн эмч мэргэжилтэй, мэргэжпээрээ 10 дахь жилдээ ажиллаж байгаа, цагдаагийн хошууч/, шинжээч Ц.Бадрал / мэргэжлээрээ 14 дэх жилдээ ажиллаж байгаа, хүний их эмч мэргэжилтэй, цагдаагийн ахмад/, шинжээч Т.Ханхүү / мэргэжпээрээ 8 дахь жилдээ ажиллаж байгаа, хүний их эмч мэргэжилтэй, цагдаагийн ахмад/ нар санал нэгтэйгээр гаргасан болно.

.Мөн  Ф.Серикболын биед гэмтэл учирсан эсэхийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд дахин шинжилгээ томилж гаргуулсан 0 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 998 тоот дүгнэлтийг шинжээч Ж.Ганцэнгэл / мэргэшсэн шинжээч эмч, хүний их эмч мэргэжилтэй, мэргэжлээрээ 3 жил ажиллажбайгаа, цагдаагийн хошууч, клиникийн профессор/ шинжээч Т.Ханхүү /мэргэжпээрээ 8 дахь жилдээ ажиллаж байгаа, хүний их эмч мэргэжилтэй, цагдаагийн ахмад, шинжээч Б.Сэргэлэн /хүний их эмч мэргэжилтэй, мэргэжилдээ 6 дахь жилдээ ажиллаж байгаа, цагдаагийн ахлах дэслэгч/ нар санал нэгтэйгээр гаргасан болно. Дээрх дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.4 дэх заалт, Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлтэд тусгах зүйлсийг агуулга, шаардлагад нийцсэн ба харин шүүгчийн захирамжид дурдсанаар шинжээчийн биеийн байцаалт, ажлын үнэмлэхийн хуулбар зэргийг шинжээчийн дүгнэлтэд тусгахгүй, мөн хавсаргахгүй, ийм хуулийн шаардлага байхгүй тул захирамжийн 1 дэх заалт үндэслэлгүй байна.

.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмэлт ба дахин шинжилгээг хийлгэх үндэслэлүүдийг тодорхой заасан. Гэтэл шүүгчийн захирамжийн дахь заалтаар ямар үндэслэлээр өмнөх 997, 998 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүдийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа, мөн ямар үндэслэлээр дахин шинжилгээ хийлгэх нь тодорхойгүй, улмаар шинжилгээний байгууллагаас өөр байгууллагаар, өөр шинжээч нарыг томилж дахин дүгнэлт гаргуулах ажиллагаа нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй, үндэслэлгүй байна. /Гэмтлийн зэрэг тогтоох журам-н 1-р зүйлийн 1.10/

3.Шүүгдэгч Ф.Серикболын биед гэмтэл учирсан эсэхийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд дахин шинжилгээ томилж гаргуулсан 0 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 998 тоот дүгнэлт нь нийт 3 хуудастай бөгөөд, дугаар хуудасны төгсгөл нь багтахгүй 3 дугаар хуудсанд хэвлэгдэж, шинжээч эмч Б.Сэргэлэн гарын үсэг зурж, хувийн тэмдэгээ дарсан нь захирамжийн 3 дахь заалтад заасан бичвэргүй хоосон цаасан дээр гарын үсэг, тамга даруулсан алдаа гаргасныг цаашид гаргахгүй байх гэсэн нь алдаа биш, хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэхгүй юм.

4.Хохирогч    нь Солонгос улс руу явсан нь тогтоогдсон тул түүний төрсөн эх г түүний хууль ёсны төлөөлөгчөөр прокуророос тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна.

5.Хохирогч нь Солонгос улсад ямар сургуульд элсэн орсон, хэдий хугацаанд суралцах, мөн Монгол улсын хилээр ямар боомтоор, хэдэн сарын хэдний өдөр гарч, хэдний өдөр орж ирсэн талаарх бүх мэдээллийг гаргаж ирүүлэх, албан бичиг авах ажиллагааг явуулах шаардлагагүй, хохирогчийг шүүх хуралдаанд заавал оролцуулах талаар бусад оролцогчдоос хүсэлт гаргаагүй, энэ нөхцөл байдал нь хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, , 3 дэх хэсэгт зааснаар хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй бол хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой юм.

Иймд шүүгчийн 55 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдолдоо:  

...1. Яллагагч Ф.Серикбол нь миний хүү ийг 0.078.6-ны өдөр орой 0.00 цагт зодож хөнгөн зэргийн  гэмтэл санаатайгаар учруулж өөрөө хэргийн газраас 4 цагаар оргож зугтааж Цагдаагийн бие бзрэлдэхүүн 4 цагийн турш хайж улмаар олоогүй. Ф.Серикбол нь 4 цагийн дараа гэнэт гарч ирэн биедээ гэмтэл авсан мэт ярьж хуурамч материал бүрдүүлэн ирж /өөрийгөө зодуулсан байдалтай зураг, цустай цамц зэргийн фото зураг/ тухайн үеийн хэрэг учралын камерийн бичлэг хохирогчийн ээж иргэн надад байгаа болно. Энэ нь илт гүтгэлэг ба энэ үед шүүх эмнэлэг ямар ч дүгнэлт энэ хүнд гаргах боломжгүй гэдэг. Шүүх эмэнэлгийн дүгнэлт тухайн үедээ гаргуулсан боловч ямар нэгэн гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Зодуулаагүй учир ямар ч зэрэг тогтоогдохгүй шүү дээ. Энэ худал зураг дээрээ гэмтлийн зэрэг тогтоолгохоор санал гаргасныг нь шүүгч  хангаж өгсөнд нь гомдолтой байна.

. ...миний хүү Дархан-Уул аймаг явж эмчид үзүүлсэн. -3 хоног дүгнэлт нь ирээгүй. ...цагдаа Ганбат гэж хүн Дархан явж дүгнэлтийг нь авч ирэхэд хөнгөн зэргийн гэмтэл гарсан байсан. Ф.Серикбол дүгнэлтийг хүлээн зөшөөрөхгүй байна гэж прокурорт гомдол гаргаж дахин шүүх эмнэлэгт Улаанбаатар руу шинжээч эмч нар 3 хүний бүрэлдэхүүнтэй томилуулж дахин дүгнэлт гаргуулсан. Дахин хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдож ирсэн. ...Бүх л бүтэн шатны шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байхад энэ эрхийг нь хангуулахаар шинжээч эмч томилуулахаар шийдвэр гаргаж байгаа нь илт нэг талыг барьж яллагдагчид давуу байдал үүсгэж байна гэж үзэж байна.

3. ...Миний хууль ёсны төлөөх эрхийг болиулсанд гомдолтой байна. ...Иргэн миний хардах эрхийн хүрээнд 18 настай хүүхдийн үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх боломж сул байдлыг ашиглаж хүүхдийн эрхэнд халдах санаатай зохион байгуулалттай үйл явц болж байна гэж хардаж үзэж байна. Яллагдагч Ф.Серикболыг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл илт давуу байдал үүсгэж хамгаалж хайцаалж байгаа нь шүүх хурлын явцад иргэн надад илт ажиглагдаж байсан. ..миний хүүхдийн эрхийг ярихгүй мөртлөө Ф.Серикболын эрхийг шүүх хурал дээр ярьсан. ...Ф.Серикболын нэр төр алдар хүндийг яриад байсан. Түүний талд шүүх хурлыг хаалттай хийхээр болсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Прокурорын байгууллага ямар хүн гомдол гаргаснаас шалтгаалж хэрэгт ач холбогдол өгөөд байна. Хэрэв Бат гэх хүсэлт гаргасан бол Прокурорын байгууллага хэзээ ч хууль ёсны төлөөлөгчөөр эцэг эхийг нь томилохгүй. гэх хүн гомдол гаргаад яваад байгаа учраас хуульд байхгүй заалтыг оруулж ирж хууль ёсны төлөөлөгчөөр томилсон. Тэгээд өөрсдийгөө хамгаалаад үр дагавар хариуцлагыг шүүхэд үлдээж байна. Хуульд зааснаар ажиллагаагаа хийх ёстой. Прокурорын байгууллага өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлээ зөрчөөд, томилох ёсгүй хүнийг томилоод, оруулж ирж байгаа нь гайхалтай. төрийн байгууллагуудын гадаа очоод, хуулиа хэрэгжүүлэхийг шаарддаг. Гэтэл Прокурорын байгууллага хуульд байхгүй заалтаар шийдвэр гаргачхаад ямар хууль хэрэгжүүлэх асуудал яригдах билээ.

Шинжээч дүгнэлттэй холбоотой асуудалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хэлж байгаа үндэслэлтэй. Тухайн үед хэн ч байгаагүй. Шүүгчид эргэлзээ төрж байвал тодруулах ёстой. Шинжээчийн дүгнэлт нь хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, ял халдаах гол үндсэн баримт бичиг. Хөнгөн болон хүнд ялгаагүй аль ч дүгнэлт эргэлзээгүй талаасаа үнэн бодитой гарах ёстой. ... Ф.Серикболын зурагт гарсан гэмтлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч учруулаагүй гэж ярьж байгаа. Тэгэхээр дүгнэлтийг дахин гаргаад өгөөч. Нэмэлтээр шүүх дараах асуудлуудыг тусгаад өгсөн. Сүүлд гаргасан дүгнэлтэд алдаа байна гэж үзээд байгаа. Иймд анхан шатны шүүхийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Ф.Серикболд холбогдох эрүүгийн 3100359008 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

.Яллагдагч Ф.Серикбол нь 0 оны 08 дугаар сарын 6-ны өдөр  иргэн  ий эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байх ба Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3.Яллагдагчид холбогдох хэрэгтэй шүүгч танилцаад яллагдагчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д зааснаар мөрдөн  шалгах ажиллагаа  нэмж хийлгэх тухай хүсэлтийг хүлээн авч  урьдчилсан хэлэлцүүлэг явуулж улмаар 03 оны ******* сарын 6-ны өдрийн 55 дугаартай шүүгчийн захирамжаар  хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

4. Шүүгчийн 03 оны ******* сарын 6-ны өдрийн 55 дугаартай захирамж нь  хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр прокурор эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “шүүх үндэслэлгүйгээр хэргийг буцааж, яллагдагчид гэмтэл учирсан эсэх талаар үндэслэлгүйгээр дахин шинжилгээ хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн. Мөн тухайн хэргийг хохирогчийн талаар Бүгд найрамдах солонгос улсын ямар сургуульд  хэзээ элсэн орсон болон  Монгол улсын хилээр нэвтэрсэн эсэх мэдээллийг гаргуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр хэрэгт иргэн намайг оролцуулсныг буруутгаж хэт нэг талыг барьж хэргийг прокурорт буцаасан” гэсэн гомдлыг тус тус гаргажээ.

5.Шүүгч захирамждаа  яллагдагчид холбогдох хэрэгтэй танилцаад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх агуулгыг тусгасан байна.

Ийнхүү хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэжээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

Гэтэл  шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгад буюу  шинжээчийн дүгнэлтэд дүгнэлт  хийж, улмаар шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.  

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй”,

34.16 дугаар зүйлийн 5-д “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж,

6-д “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж,

7-д “Энэ зүйлд заасан үндэслэлээр шүүх хуралдаан хойшлогдсон тохиолдолд шүүх хуралдааныг энэ хуульд заасан журмаар эхнээс нь явуулна. Энэ зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан шийдвэрт гомдол гаргахгүй” гэж тус тус заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, дээрх хуулийн заалтын дагуу ажиллагааг явуулуулахаар хэргийг Прокурорт шилжүүлж шийдвэрлэх боломжийг олгосон байна.

7.Иймд прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг  хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 03 оны ******* дүгээр сарын 6-ны өдрийн 03/ШЗ/55 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

8.Шүүгч захирамжиндаа шинжээч эмч нарын биеийн байцаалт, ажлын үнэмлэхийн хуулбар ажлын  туршлагын талаар мэдээлэл, хохирогчийн БНСУлсын ямар сургуульд хэзээ элсэн орсон болон Монгол улсын хилээр нэвтэрсэн эсэх мэдээллийг  хилийн шалган нэвтрүүлэх  боомтоос зайлшгүй авах шаардлагагүй, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч томилох, төлөөлөгчийг солих эсэх асуудлыг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой болохыг тайлбарлах нь зүйтэй.

            9.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс гарсан захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, уг асуудлаар гэм бурууг хэлэлцэх боломжгүй тул шүүгчийн захирамжинд тусгасан агуулгыг давж заалдах шатны шүүх хянах боломжгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1., дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 03 оны ******* дүгээр сарын 6-ны өдрийн 03/ШЗ/55 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

.Шүүгдэгч Ф.Серикболд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                             ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН