| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2024/00216/И |
| Дугаар | 157/ШШ2024/00218 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 157/ШШ2024/00218
2024 11 12 157/ШШ2024/00218
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: М ТӨҮГ-ын харьяа Б Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Б сум, 1 дүгээр баг 41 дүгээр байрны 48 тоотод оршин суух, Н овогт Б-ын З-дхолбогдох
“2,804,702 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ТӨҮГ-ын харьяа Б Уулын баяжуулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Хариуцагч Н.З нь Б Уулын баяжуулах үйлдвэртэй байгуулсан гэрээг зөрчиж, ашиглалтын зардлаа төлөхгүй байгаа тул ашиглалтын зардал болох 2,804,702 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б.З 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие өөрийн санхүү болон хариуцлагагүйгээс үүдэн гарсан энэхүү ашиглалтын зардлыг хүлээн зөвшөөрч байна. Иймд энэхүү ашиглалтын зардал болох 2,804,702 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулж дуусгана.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ТӨҮГ-ын харьяа Б Уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Б.З-дхолбогдуулан ашиглалтын зардал 2,804,702 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Б.З нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...ашиглалтын зардал болох 2,804,702 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулж дуусгана...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Б.Згийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,804,702 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М ТӨҮГ-ын харьяа Б Уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,825 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 59,825 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.Згаас улсын тэмдэгтийн хураамжид 29,912.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 29,912.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М ТӨҮГ-ын харьяа Б Уулын баяжуулах үйлдвэрт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ТӨҮГ-ын харьяа Б Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.З-дхолбогдох 2,804,702 (хоёр сая найман зуун дөрвөн мянга долоон зуун хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ТӨҮГ-ын харьяа Б Уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,825 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.Згаас улсын тэмдэгтийн хураамжид 29,912.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 29,912.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М ТӨҮГ-ын харьяа Б Уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.З нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ