| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2024/00163/И |
| Дугаар | 157/ШШ2024/00222 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тогтоол
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 157/ШШ2024/00222
2024 11 14 157/ШШ2024/00222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, шүүгч Р.Батбаяр, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х аймгийн Б сум, 4 дүгээр баг Ж-ын 5-513 тоотод оршин суух, Бовогт П-ын А-ыннэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хаймгийн Б сум, 2 дугаар баг 00 дугаар байрны 61 тоотод оршин суух, Ё овогт Н-ын Т-т холбогдох,
“Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 7,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Г.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц хариуцагч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч П.А нь хариуцагч Н.Т-т холбогдуулан “Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 7,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Хаймгийн Б сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолоор хариуцагч Н.Т нь хохирогч П.А-ынэрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийг 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хуульд зааснаар жич нэхэмжлэхийг дурдаж шийдвэрлэсэн. Энэ шийтгэх тогтоол Хаймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шуүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ДШМ/01 дугаартай магадлал гарснаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.
А миний бие нь энэ гэмт хэргийн улмаас дээд үүдэн 2 шүдний сулрал бүхий гэмтлийн улмаас уг 2 шүд нь унаж хиймэл шүд хийлгэх зайлшгүй шаардлага бий болсон. Залуу насандаа үүдэн шүдгүй болсон нь гоо зүй, эрүүл мэнд талаасаа хор уршиг учирсан. Иймд авагддаггүй имплант хийлгэх шаардлагатай байгаа тул шүдний эмнэлэгт хандахад үүдэн 2 шүд хийхэд нийт 7,500,000 төгрөг болно гэсэн нэхэмжлэх бичиж өгсөн. Иймд шүд хийлгэх эмчилгээний зардал 7,500,000 төгрөгийг Н.Таас гаргуулж өгнө үү.” гэжээ.
1.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цшүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн үүдэн 2 шүдийг хариуцагч гэмт хэрэг үйлдэх замаар цохиж унагаасны улмаас үүдэн 2 шүдээрээ хохироод шүдгүй болсон хүн авагддаггүй имплант суулгая гэхээр зөвшөөрөхгүй байгаа хариуцагчийн тайлбарыг ойлгохгүй байна. Хариуцагч үнэтэй байна, эсхүл шүдээ хийлгэсний дараа баримтыг нь харж байгаад төлнө гэсэн тайлбар гаргадаг. Эрүүл мэндээрээ хохирсон хүн эмнэлэг болон эмчилгээгээ өөрөө сонгоод үйлчлүүлэх эрхтэй. Түүнчлэн нэхэмжлэгч П.Ат шүдээ эхлээд хийлгэх мөнгө байхгүй учир Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан гэм хорын хохирлоо урьдчилж нэхэмжилж байгаа юм. ...П.А-ыншүд бүрэн уначихсан. Огт байхгүй, хоосон нүх л байгаа. Тиймээс имплантыг буйлан дээр суулгахгүй, яс нөхөж байж суулгадаг юм байна. П.А “Энхийг цацруулагч” эмнэлэгт үзүүлсэн юм байна лээ. Тэгээд л энэ эмнэлгийг эрхийнхээ хүрээнд сонгосон ба Швейцарь имплант 2 шүднийх 5,900,000 төгрөг, яс нөхөх нь 2 шүднийх 1,600,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг болно гээд нэхэмжлэх бичиж өгсөн юм билээ. Үүнийг л нэхэмжилж байгаа. Түүнээс замын зардал, Улаанбаатар хотод байх хугацааны зардал зэргийг нэхэмжлээгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Н.Таас 7,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.
2.Хариуцагч Н.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие шүдний хэд хэдэн эмнэлэгүүдтэй холбогдож шүд хийлгэхэд ямар өртөгтэй байгаа талаар нь судалсан. Имплант шүд хийлгэхэд 1,500,000-2,500,000 төгрөгийн өртөгтэй байна. Энэ талаар шүдний эмнэлгийн үнийн тарифаас харж болно. П.А-ыншүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэтэрхий өндөр, хийсвэр мөнгө нэхэмжилсэн байна гэж үзэж байна. Мөн П.А нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг эмчилсэн, хиймэл шүд хийлгэсэн бодит зардлыг нэхэмжлээгүй байна. Ирээдүйд гарах зардлыг урьдчилж нэхэмжилсэн байна. Иймд П.А-ыншүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
2.1.Хариуцагч Н.Т шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Имплант суулгахад заавал яс нөхүүлдэг гэсэн баримт нь хаана байна. Яс нөхүүлээгүй нь ийм зурагтай, яс нөхөөд ийм зурагтай гэдэг ч юм уу, нотлох баримт байвал би төлнө. Би ийм хийсвэр байдлаар 7,500,000 төгрөг төлж чадахгүй. Нэгэнт 4 сая төгрөг дээр эвлэрээгүй тул би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Шүдээ хийлгээд нотлох баримттай бол төлнө. Би 10-аад байгууллага судалж үзэхэд багадаа 1,5 сая, их нь 2,9 сая төгрөг болдог юм байна лээ. Шүд унахдаа ясны гэмтэл гараагүй бол өөрийн шүдэнд нь суулгаж болдог юм байна лээ...” гэв.
3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Иргэн Н.Т нь иргэн П.А-ынбиед гэмтэл гаргасан. Энэ тохиолдолд зохих хэмжээний мөнгөн төлбөрийг гаргуулах нь зөв байх гэж бодож байна.” гэв.
4.Нотлох баримт: Нэхэмжлэгчээс:
-Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоол 6 хуудас /хх-ийн 3-8 дугаар хуудас/
-Хаймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ДШМ/01 дугаартай магадлал 8 хуудас /хх-ийн 9-16 дугаар хуудас/
-“Энхийг цацруулагч” эмнэлгийн нэхэмжлэх 1 хуудас /хх-ийн 17 дугаар хуудас/
-шүүхэд төлөөлөх итгэмжлэл 1 хуудас /хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн байна.
Хариуцагчаас:
-“Энхийг цацруулагч” шүдний эмнэлгийн фэйсбүүк хаягаар харилцсан чат, “Оргил дент”, “Prodent” шүдний эмнэлгийн үнийн тариф 3 хуудас /хх-ийн 27-29 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг гаргажээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч П.А нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд үүдэн 2 шүдэнд имплант суулгахад шаардагдах 7,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч Н.Т нь “...нэхэмжилсэн шүдний мөнгө үнэтэй, бусад эмнэлгийн үнэ тарифаас өндөр үнэ ханштай байна, түүнчлэн шүдээ хийлгэсэн нотлох баримттай бол төлнө, хийсвэр байдлаар 7,500,000 төгрөг төлж чадахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар:
4.1.Хариуцагч Н.Т нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед Хаймгийн Б сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “888” нэртэй баарны гадна талд П.Атай маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа цохиж, дээд үүдэн 2 шүдний сулрал бүхий гэмтэл учруулж, тухайн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулсан, дээрх шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хянаад хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4.2.Тус эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.Таас 434,930 төгрөгийг гаргуулж хохирогч П.Ат олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн.
4.3.Нэхэмжлэгч П.А-ындээд үүдэн 2 шүд унасан, тэрээр “Энхийг цацруулагч” эмнэлгээр Швейцарь имплант, яс нөхөх ажилбар хийлгэхэд 7,500,000 төгрөгийн үнэлгээтэй гэх үйл баримтууд тогтоогдов.
5.Талууд имплант шүд суулгах үнийн дүн болон эмчилгээ үйлчилгээ авсан эсэхэд маргаантай байна.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...хиймэл эрхтэн хийлгэх, ...зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч П.А нь хариуцагч Н.Таас гэм хорын хохирол шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч П.А нь “Энхийг цацруулагч” шүдний эмнэлэгт үзүүлэхэд Швейцар имплант тоо хэмжээ 2, нэгжийн үнэ 2,950,000 төгрөг, нийт үнэ 5,900,000 төгрөг, яс нөхөх тоо хэмжээ 2, нэгжийн үнэ 800,000 төгрөг, нийт үнэ 1,600,000 төгрөг, нийт дүн 7,500,000 төгрөг болно. Захирал Мөнхчулуун гэсэн гарын үсэг, тайлалтай, “Энхийг цацруулагч” ХХК-ийн санхүүгийн тамга бүхий, эх хувь “Нэхэмжлэх”-ийг /хх-ийн 17 дугаар хуудас/ үндэслэн хариуцагч Н.Таас 7,500,000 төгрөг гаргуулахаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч П.А-ыншүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна.
Хариуцагч Н.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан ба хариу тайлбартаа “Энхийг цацруулагч” шүдний эмнэлгийн фэйсбүүк хуудсанд хандан захидал илгээж үнийн дүнг судлахад “Швейцар имплант 2,950,000 төгрөг, яс нөхөх 800,000 төгрөг” болно гэжээ. /хх-ийн 27, 29 дүгээр хуудас/
Энэхүү баримт нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “Энхийг цацруулагч” шүдний эмнэлгийн “Нэхэмжлэх”-д дурьдсан үнийн дүнтэй таарч байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэж, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт “Баримт бичгийн эх хувийг цаасан, эсхүл цахим баримт бичгийн хэлбэрт хуулбарласан тохиолдолд цаасан, эсхүл цахим баримт бичигт “хуулбар хувь” гэсэн тэмдэглэгээ хийнэ.” гэж тус тус заасан байна.
Хариуцагч Н.Таас гаргасан “Оргил дент” шүдний эмнэлгийн имплант шүдэлбэр үндсэн үнэ 2,200,000 төгрөг, “Продент” шүдний эмнэлгийн шүдний имплант 2,100,000 төгрөг гэх өнгөт зурган баримт нь /хх-ийн 28 дугаар хуудас/ дээрх хуулийн шаардлагуудыг хангахгүй буюу “хуулбар хувь” гэсэн тэмдэглэгээ хийгдээгүй, нотариатчаар гэрчлэгдээгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн хариуцагч Н.Тын “нэхэмжлэгчийг өндөр үнэтэй эмчилгээ хийлгэх гэлээ” гэсэн хариу тайлбар үндэслэлгүй буюу эрүүл мэндээ сахин хамгаалах үүднээс эмнэлгийн чанартай тусламж, үйлчилгээ авах гэж буй нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Н.Таас 7,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ат олгохоор шийдвэрлэв.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө.” гэж заасны дагуу нэхэмжлэгч П.А нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.
Шүүх хариуцагч Н.Таас 7,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тул ногдох улсын тэмдэгтийн хураамж 134,950 төгрөгийг хариуцагч Н.Таас гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ё овогт Н-ын Т-аас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 7,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б овогт П-ын Ат олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Н.Таас улсын тэмдэгтийн хураамжид 134,950 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ
ШҮҮГЧИД Р.БАТБАЯР
Б.БОЛОР-ЭРДЭНЭ