Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 157/ШШ2024/00233

 

   2024          11           22                                         157/ШШ2024/00233

  

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Х аймгийн Б сум, 4 дүгээр баг  4-405 тоотод оршин суух, Ш овогт О-ын А-т холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 18,862,855 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч,  2024 оны 11 дүгээр сарын       04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ХБанк ХХК-ийн Б тооцооны төвийн захирал Э.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн О овогтой Ань ХБанкны Б тооцооны төвөөс 2024 оны 04 сарын      25-ны өдөр 1430084606 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 24,700,000 /хорин дөрвөн сая долоон зуу / төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 04 сарын 25-ны өдөр зээлдэгч О.Амгаланбаатар-н ХБанк дахь 5003384230 тоот дансанд 24,700,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 7,751,631 төгрөг, зээлийн хүү 2,531,019 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,858 төгрөг төлсөн байна. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430084606 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 06 сарын 07-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 257 хоног хугацаа хэтрүүлээд байна.

ХБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1/Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1430084606 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 16,948,369 төгрөг, 2024 оны 10 сарын 28-ны өдрийн байдлаарх хүү 1,832,762 нэмэгдүүлсэн хүү 81,724 төгрөг нийт 18,862,855 төгрөгийг зээлдэгч О.А-аас гаргуулах,

2/Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхийл ажиллагаг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү. Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ.     

 

Хариуцагч О.А2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “О.Аби Х банкнаас зээлж авсан зээлээ түр хугацаанд ажилгүй болоод төлж чадаагүй. Х банкнаас зээлсэн 18,862,855 төгрөгийн зээлийг 12 дугаар сарын 11-нээс эхлэн төлж барагдуулна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХБанк” ХХК-ийн Б тооцооны төв нь хариуцагч О.А-т холбогдуулан 18,862,855 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч О.Ань хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...18,862,855 төгрөгийн зээлийг 12 дугаар сарын 11-нээс эхлэн төлж барагдуулна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч О.А-ын нэхэмжлэлийн шаардлага болох 18,862,855 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,264 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 252,264 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч О.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 126,132 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 126,132 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч О.А-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 18,862,855 (арван найман сая найман зуун жаран хоёр мянга найман зуун тавин тав) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,264 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч О.А-аас улсын тэмдэгтийн хураамж 126,132 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 126,132 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч О.Ань сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

   ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ