| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2024/00223/И |
| Дугаар | 157/ШШ2024/00234 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 157/ШШ2024/00234
2024 11 22 157/ШШ2024/00234
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Хаймаг Б сум 2 дугаар баг “Хбанк” ХХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хаймгийн Б сум, 4 дүгээр баг Г- 1200тоотод оршин суух, Б овогт Л-ийн П, Г овогт М-ыннН нарт холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 5,190,510.22 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хбанкны Б тооцооны төвийн захирал Э.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.П, М.Н нараас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 4,559,907 төгрөг, зээлийн хүү 591,457.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,145.82 төгрөг, нийт 5,190,510.22 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Л.П, М.Н нар 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Бид Х банкнаас нэхэмжилсэн 5,190,510.22 төгрөгийг 12 дугаар сарын 20-ноос 400,000 төгрөгөөр сар сардаа төлж барагдуулна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төв нь хариуцагч Л.П, М.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,190,510.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Л.П, М.Н нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Бид Х банкнаас нэхэмжилсэн 5,190,510.22 төгрөгийг 12 дугаар сарын 20-ноос 400,000 төгрөгөөр сар сардаа төлж барагдуулна...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Л.П, М.Н нарын нэхэмжлэлийн шаардлага болох 5,190,510.22 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,998 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 97,998 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Л.П, М.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид 48,999 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 48,999 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.П, М.Н нарт холбогдох 5,190,510.22 (таван сая нэг зуун ерэн мянга таван зуун арван төгрөг хорин хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,998 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Л.П, М.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид 48,999 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 48,999 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Л.П, М.Н нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ