Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 157/ШШ2024/00235

 

       2024          11           22                                       157/ШШ2024/00235

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Хаймаг Б сум 2 дугаар баг  “Х банк” ХК-ийн Хсалбар Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг Бумбат Г- 2 дугаар гудамж 2 тоотод оршин суух, Бн овогт Х-ын Н-дхолбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 11,258,637 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Хсалбар Б тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Х.Н нь 2021 оны 11-р сарын 18-нд ЗГ/202147021550 тоот зээлийн гэрээ байгуулж 11,343,811 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 6,000,000 төгрөг, нийт 17,343,811 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй 25 сарын хугацаатай сар бүр зээл хүү тэнцүү төлөх нөхцөлтэйгээр авсан. Харилцагч нь 2022 оны 7 сард ажлаас халагдан зээл нь хугацаа хэтэрч эхэлсэн. Өөр янз бүрийн ажил хийж зээлээ бага дүнгээр төлж байсан хэдий ч хугацаа хэтрэлтээс гарч чадаагүй өдийг хүрсэн. Үндсэн зээл 7,147,929 төгрөг, зээлийн хүү 3,667,294 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 443,413 төгрөг, нийт 11,258,637 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Х.Н 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд цахимаар ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Х банкнаас зээл авсан... 2022 оны 7 сард ажлаасаа халагдаж зээлээ төлж чадахгүйд хүрсэн нь үнэн. Нэхэмжлэлийн дүн 11,258,637 төгрөгийг 2025 оны 1 дүгээр сараас эхлэн сард 500,000 төгрөгөөр төлж дуусгахыг хүсэж байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк” ХК-ийн Хсалбар Б тооцооны төв нь хариуцагч М.Н-дхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,258,637 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Х.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...11,258,637 төгрөгийг 2025 оны 1 дүгээр сараас эхлэн сард 500,000 төгрөгөөр төлнө...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Х.Ны нэхэмжлэлийн шаардлага болох 11,258,637 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Х банк” Хсалбар Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195,088 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 195,088 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Х.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид 97,544 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 97,544 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн Хсалбар Б тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн Хсалбар          Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Н-дхолбогдох 11,258,637 (арван нэгэн сая хоёр зуун тавин найман мянга зургаан зуун гучин долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195,088 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Х.Наас улсын тэмдэгтийн хураамжид 97,544 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 97,544 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн Хсалбар Б тооцооны төвд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Х.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

     ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ