Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/23

 

   Б.*******д холбогдох

                                                  эрүүгийн хэргийн тухай  

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Нансалмаа

Хохирогч *******

Хохирогчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

Шүүгдэгч Б.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж шийдвэрлэн 202******* оны 0******* дүгээр сарын *******0-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 202*******/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлээр Б.*******д холбогдох эрүүгийн 22**************004290262 дугаартай, *******7/202*******/00**************/Э индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 202******* оны 0******* дугаар сарын 0*******-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, *******992 оны 0******* дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, *******0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, ******* сум, ******* дугаар баг, ******* дүгээр хэсэг, дугаар гудамж, 2 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Улаанбаатар хот, дүүргийн ******* дугаар хороо, дугаар байр 2 тоотод одоо оршин сууж байгаа, /РД:МХ920*******096/, урьд:

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 20*******0 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.******* дэх хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 20*******4 оны 0 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******47 дугаар зүйлийн *******47.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр жил, ******* сарын хорих ялаар шийтгүүлж байсан.

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ******* цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг “Бүүрэг толгой” гэх газар *******4-27 улсын дугаартай, “Тоёота 4*******” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас *******ийн жолоодож явсан 7-49 улсын дугаартай, “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй мергөлдөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч *******, *******, жолооч ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Б.*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******, 2.2-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******, 2.2 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******, 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жилийн хугацаагаар хасаж, ******* жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн *******.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******гийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******,мөн хуулийн 0 дугаар зүйлийн 0.*******-д зааснаар шүүгдэгч Б.*******гаас хохирогч *******т ,709,000 төгрөг, хохирогч *******т *******,*******27,600 төгрөг, хохирогч *******д ,4,200 төгрөгийг гаргуулж тус тус олгож,

Хохирогч *******т, *******т, *******д нар энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдан,

Шүүгдэгч Б.******* нь иргэний нэхэмжлэгч “Инвескор ББСБ" болон Б.Сумъяабазарт энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдан  шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

“...Миний үйлчлүүлэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон ба үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугийн талаар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт маргаж, мэтгэлцээгүй юм. Тэрээр үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг давж заалдах шатны шүүхээс хэрэглэж, Б.*******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон. Хохирлын асуудлыг шүүхийн тогтоосон хэмжээнд барагдуулсан. ...Цаашид хохирогчид гарч байгаа эмчилгээний зардалтай холбоотой асуудлыг төлж барагдуулна гэдгээ Б.******* нь удаа дараа илэрхийлж байгаа. Мөн Б.*******гийн хувийн байдлыг анхаарч үзнэ үү. Хохирогч нар хүндэвтэр гэмтсэн, мөн Б.******* ч бас хүндэвтэр гэмтсэн. Үүнтэй холбоотой тулгуур ясны бэртэлтэй гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, нийгмээс тусгаарласан хорих ялыг өөрчилж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл ******* дэх хэсэг, мөн хуулийн 7.******* дүгээр зүйлийн аль тохирох хэсгээр нь тэнсэн харгалзаж өгнө үү гэв.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын дээд шатны прокурор 202******* оны 02 сарын 24-ний өдрийн №*******0 дугаартай эсэргүүцэлдээ:

Шийтгэх тогтоолыг 202******* оны 2 дугаар сарын **************-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******, 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жилээр хасаж, ******* жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж үзэж байгаа боловч шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь шүүхээс шүүгдэгч Б.*******д тээврийн хэрэгсэл жолоодох нэмэгдэл ялыг оногдуулж, уг нэмэгдэл ялыг хэрхэн хэрэгжүүлж биелүүлэх буюу хугацааг хэдий үеэс эхлэн тоолох талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг тогтоолд зааж өгөөгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхөөргүй бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.7 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.******* дэх заалтад зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар хорих ял дээр нэмж оногдуулсан тул уг ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолох агуулгатай нэмэлт оруулж зөвтгүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэг, *******.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Өөрийн ухамсаргүй үйлдлээс болж бусдын биед гэмтэл учруулсандаа маш их харамсаж байгаа. Эцэг, эх, үр хүүхдийнхээ санааг зовоож, амьдралын байдлыг дордуулж байгаад гэмшиж байна. Хохирогч нараас дахин дахин уучлалт гуймаар байна. Цаашид гарах эмчилгээний зардал болон эрүүл мэнд, бусад зардлуудад өөрийн идэвх санаачилгаар анхаарал тавин барагдуулна  гэв.

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ гэмт хэргийн улмаас төрсөн ах дүү ******* гэмтсэн. Тухайн үед эмчилгээний болон бусад зардлууд төлөгдөөгүй байсан. Шийтгэх тогтоол гарснаас хойш шийтгэх тогтоолоор тогтоосон хохирлыг төлсөн байна. Сая шүүгдэгчийн зүгээс цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэдгээ илэрхийлж байна. Хохирогч сая ирэхдээ эмчилгээтэй холбоотой баримтуудыг авч ирсэн. Үүнийг иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэж үзлээ. Учир нь шүүгдэгч цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэж байгаа учраас заавал биечлэн хорих шаардлагагүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг  дэмжиж байна гэв.

Хохирогч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдолгүй тул хэлэх зүйл байхгүй гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

*******.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.******* дүгээр зүйлийн *******, ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.*******д холбогдох эрүүгийн 22**************004290262 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 2.Шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан “...Тэрээр үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг давж заалдах шатны шүүхээс хэрэглэж, Б.*******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх гомдлын зарим хэсгийг хүлээн авч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

*******.Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ******* цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг “Бүүрэг толгой” гэх газар *******4-27 улсын дугаартай, “Тоёота 4*******” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас *******ийн жолоодож явсан 7-49 улсын дугаартай, “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй мергөлдөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч *******, *******, жолооч ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч *******ийн өгсөн “...би өөрийнхөө 7-49 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоог барьж явсан. Миний хажууд ах, ах 2 сууж явсан. Би машин тэргээ үнэлүүлж, төлбөр мөнгөө авна. Эрүүл мэндээрээ хохирсон болохоор эмчилгээний зардлаа гаргуулна”...” гэх,

хохирогч *******ын өгсөн ”...Шаамар сумын Бүүрэг толгойн ойролцоо баруун талд явж байхад хар өнгийн приус маркийн машин их ширүүн даялзаад галзуу хурдан орж ирсэн. Урсгал сөрж орж ирээд биднийг мөргөсөн...” гэх

хохирогч Д.Бат-Эрдэнийн өгсөн “...би гэмтлийн эмнэлэгт *******0 хоног хэвтэж эмчлүүлээд 2022 оны *******0 дугаар сарын *******7 нд Сэлэнгэд ирсэн. Би эмчилгээний болон бусад зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлгүүд,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /******* хх-ийн 06-************** тал/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /******* хх-ийн *******4-*******9 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн эмчийн хүний биенд үзлэг хийж гаргасан 2022 оны *******0 дугаар сарын **************-ний өдрийн **************6******* тоот, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн хүний цусанд шинжилгээ хийж гаргасан 2022 оны *******0 дугаар сарын **************-ний өдрийн 22 тоот, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн хүний биед үзлэг хийж гаргасан 2022 оны *******0 дугаар сарын **************-ний өдрийн 4*******2 тоот,  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн хүний цусанд шинжилгээ хийж гаргасан 2022 оны *******0 дугаар сарын **************-ний өдрийн 229 тоот, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн хүний цусанд шинжилгээ хийж гаргасан 2022 оны *******0 дугаар сарын **************-ний өдрийн 226 тоот, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн хүний биед үзлэг хийж гаргасан 2022 оны *******0 дугаар сарын **************-ний өдрийн 404 тоот, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн хүний цусанд шинжилгээ хийж гаргасан 2022 оны *******0 дугаар сарын **************-ний өдрийн 227 тоот шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

4.Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй, анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрсөн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 2.2, 2.*******-д зааснаар шүүгдэгчид хуульд заасан хорих ялыг 0******* жил 06 сарын хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0******* жилийн хугацаагаар хасч шийдвэрлэх нь  хууль зөрчөөгүй, түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.  

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн *******-д  “*******.Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,

27.*******0 дугаар зүйлийн 2-д

2.Энэ гэмт хэргийг:

2.*******.согтуурсан, мансуурсан үедээ;

2.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн;

2.*******.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж;

2.4.их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.

  .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн *******-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн *******-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон хохирлыг хохирогч нарт нөхөн төлсөн, хохирогч нарт ирээдүйд эмчлэгдэх зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, улсын яллагчийн зүгээс хорих ялын санал оруулсан боловч түүний хувийн байдал, бодит хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 Харин шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамраарч байх боловч түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.

Учир нь: Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүд нь ихэвчлэн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг хэдий ч шүүгдэгч Б.*******гийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодож буй үйлдэл нь хөнгөмсгөөр найдсан болгоомжгүй үйлдэл мэт байх боловч түүнийг зөвтгөн үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн *******,4,-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.******* дугаар зүйлийн 2, ******* дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж, “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж, “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6., 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 0******* жил 06 сарын хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 2.-д заасан оршин суугаа газар ажил сургуулиа өөрчилвөл хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

6. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор эсэргүүцэлдээ: ”...шүүхээс шүүгдэгч Б.*******д тээврийн хэрэгсэл жолоодох нэмэгдэл ялыг оногдуулж, уг нэмэгдэл ялыг хэрхэн хэрэгжүүлж биелүүлэх буюу хугацааг хэдий үеэс эхлэн тоолох талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг тогтоолд зааж өгөөгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхөөргүй бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.7 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.******* дэх заалтад зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар хорих ял дээр нэмж оногдуулсан тул уг ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолох агуулгатай нэмэлт оруулж зөвтгөсөн өөрчлөлт оруулж өгнө үү.”  гэжээ.

7. Давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байхад анхан шатны шүүх нэмэгдэл ялыг хэзээнээс эхэлж тоолох хугацааг тодорхойгүйгээр орхигдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн алдаа юм.

. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлийн *******-д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн дээрх шийтгэх тогтоолын биелэлт буюу шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын биелэлт, тэнссэн хугацаанд оршин суугаа газар ажил сургуулиа өөрчилсөн нөхцөлд хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийн биелэлтэд хуульд заасны дагуу хяналт тавьж ажиллах байгууллагад үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2,*******, дахь заалтуудад тус тус өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол болон прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, *******9.9 дүгээр зүйлийн *******, *******.4,  2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

*******.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 0******* дүгээр сарын *******0-ны өдрийн 202*******/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолын

2 дахь заалтыг:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.******* дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* /гурван/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр ******* /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар тэнсэж, уг ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,

******* дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 2.-д зааснаар шүүгдэгч Б.*******г оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн 4, ,  7.******* дугаар зүйлийн 4, -д зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.*******, 6., 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулсугай” гэж,

дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 0******* жилийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг, прокурорын эсэргүүцлийг тус тус хүлээн авсугай.

*******.Шүүгдэгч Б.******* хохирогч *******, *******, ******* нарт шийтгэх тогтоолоор тогтоогдсон хохирлыг төлж барагдуулсан болохыг дурьдсугай.

4.Шүүгдэгч Б.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, магадлал хүчин төгөлдөр болтол энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                              ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ