Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 157/ШШ2024/00236

 

       2024          11           22                                       157/ШШ2024/00236

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Х аймаг Б сум 2 дугаар баг  “Х банк” ХК-ийн Х салбар Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 1 дүгээр баг Х 2-4 тоотод оршин суух,О овогт Б-ын Б-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 3,146,976.1 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Х салбар Б тооцооны төвийн харилцааны менежер Л.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Боос үндсэн зээл 2,883,471.64 төгрөг, зээлийн хүү 256,803.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,701.4 төгрөг, нийт 3,146,976.1 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б.Б 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд цахимаар ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Х банк Б тооцооны төвөөс нэхэмжилсэн 3,143,976.1 төгрөгийг 12 сараас эхлэн сар сардаа төлнө.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк” ХК-ийн Х салбар Б тооцооны төв нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,146,976.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...3,143,976.1 төгрөгийг 12 сараас эхлэн сар сардаа төлнө...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Б.Бын нэхэмжлэлийн шаардлага болох 3,146,976.1 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Х банк” Х салбар Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,302 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 65,302 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.Боос улсын тэмдэгтийн хураамжид 32,651 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 32,651 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Х банк” Х салбар Б тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн Х салбар          Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-д холбогдох 3,146,976.1 (гурван сая нэг зуун дөчин зургаан мянга есөн зуун далан зургаан төгрөг 1 мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,302 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.Боос улсын тэмдэгтийн хураамжид 32,651 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 32,651 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн Х салбар Б тооцооны төвд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ