| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2024/00241/И |
| Дугаар | 157/ШШ2024/0023 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 157/ШШ2024/0023
2024 11 22 157/ШШ2024/00237
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С дүүрэг, 8 дугаар хороо, “Сентрал тауэр” 5 давхар 510 тоот “А ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сум, 4 дүгээр баг Г-н 16-1620 тоотод оршин суух, Ц овогт Э-ын Эрдэнэжаргалд холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 876,226 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Э.Эаас 7101578472 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 459,494 төгрөг, үндсэн хүү 356,494 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,224 төгрөг, нотариатын төлбөр 5000 төгрөг, нийт 876,226 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.” гэжээ.
Хариуцагч Э.Э 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие нь “А ББСБ” ХХК-иас зээл авсан нь үнэн болно. Зээлийн төлөлт болох 876,226 төгрөгийг энэ ондоо багтаан 2 хуваан төлөх болно.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь хариуцагч Э.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 876,226 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Э.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Зээлийн төлөлт болох 876,226 төгрөгийг энэ ондоо багтаан 2 хуваан төлөх болно.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Э.Эын нэхэмжлэлийн шаардлага болох 876,226 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,581 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 25,281 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Э.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 12,790.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 12,790.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Эд холбогдох 876,226 (найман зуун далан зургаан мянга хоёр зуун хорин зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,581 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Э.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 12,790.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 12,790.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ