Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 157/ШШ2024/00244

 

       2024         12           02                                     157/ШШ2024/00244

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Х аймаг Б сум 2 дугаар баг, “Х банк” ХК-ийн Х салбар Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийнД сумын 3 дугаар багт оршин суух, М-ын С-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 3,354,066.10 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Х салбар Б тооцооны төвийн харилцааны менежер Л.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.С үндсэн зээл 3,248,479.88 төгрөг, зээлийн хүү 103,871.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1714,49 төгрөг, нийт 3,354,066.10 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч М.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Х банкны нэхэмжилсэн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хугацаа хэтэрсэн зээлээ төлсөн. Үлдсэн зээлээ хугацааны дагуу төлөлтөө хийнэ.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк” ХК-ийн Х салбар Б тооцооны төв нь хариуцагч М.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,354,066.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч М.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Х банкны нэхэмжилсэн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдсэн зээлээ хугацааны дагуу төлөлтөө хийнэ.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч М.Сүх-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,354,066.10 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Х банк” Х салбар Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,615 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 68,615 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч М.С улсын тэмдэгтийн хураамжид 34,307.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 34,307.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Х банк” Х салбар Б тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн Х салбар          Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч М.С-д холбогдох 3,354,066.10 (гурван сая гурван зуун тавин дөрвөн мянга жаран зургаан төгрөг арван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,615 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч М.С улсын тэмдэгтийн хураамжид 34,307.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 34,307.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн Х салбар          Б тооцооны төвд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.С нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ