| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2024/00266/И |
| Дугаар | 157/ШШ2024/00255 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 157/ШШ2024/00255
2024 12 10 157/ШШ2024/00255
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Х аймаг Б сум 2 дугаар баг “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сум, 4 дүгээр баг Г-н 13-04 тоотод оршин суух, Я овогт Х-ын О-д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 11,018,425.56 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Даваа-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Х.Оаас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 9,273,333.36 төгрөг, зээлийн хүү 1,678,263.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,828.98 төгрөг, нийт 11,018,425.56 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Х.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Х.О миний бие Б сумын Х банкнаас авсан цалингийн зээлийг төлж барагдуулахад эсэргүүцэх зүйл үгүй. Сард 500,000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төв нь хариуцагч Х.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,018,425.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Х.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Х банкнаас авсан цалингийн зээлийг төлж барагдуулахад эсэргүүцэх зүйл үгүй. Сард 500,000 төгрөгөөр төлөх хүсэлтэй.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Х.О-ын нэхэмжлэлийн шаардлага болох 11,018,425.56 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191,245 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 191,245 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Х.О-с улсын тэмдэгтийн хураамжид 95,622.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 95,622.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХБанк” ХХХ-ийн Б тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.О-д холбогдох 11,018,425.56 (арван нэгэн сая арван найман мянга дөрвөн зуун хорин таван төгрөг, тавин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191,245 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Х.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 95,622.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 95,622.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Х.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ