Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 157/ШШ2024/00257

 

       2024         12         10                                         157/ШШ2024/00257

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С дүүрэг, 1 дүгээр хороо, Юнеско гудамж Юнион бюлдинг В корпус 10 давхар, 00 тоот, “Т ББСБ”        ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 1 дүгээр баг нийтийн байрны 00 тоотод оршин суух, Б овогт Б-ийн У-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 614,090 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батгуа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Уэс зээлийн гэрээний  дагуу үндсэн зээл 439,645 төгрөг, зээлийн хүү 156,207 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,238 төгрөг, нийт 614,090 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Б.У би “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 614,090 төгрөгийг сар болгон 200,000 төгрөгөөр төлнө.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч Б.У-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 614,090 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Б.У нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Би “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 614,090 төгрөгийг сар болгон 200,000 төгрөгөөр төлнө.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Б.У-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 614,090 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,073 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 19,073 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч           Б.Уэс улсын тэмдэгтийн хураамжид 9,536.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 9,536.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.У-д холбогдох 614,090 (зургаан зуун арван дөрвөн мянга ер) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,073 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.Уэс улсын тэмдэгтийн хураамжид 9,536.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 9,536.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.У нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ