Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/24

 

 

 

 

 

 

 

 

                                               *******ад холбогдох

                                                  эрүүгийн хэргийн тухай  

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сүрмандах

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж шийдвэрлэн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр *******ад холбогдох 2231000000190 дугаартай, *******/2022/0180/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамж, тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймаг, ******* сум, дугаар баг, -079 тоотод оршин түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: *******/;

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сутай” хүнсний дэлгүүрийн гадна зогсоол дээр байсан гийн эзэмшлийн улсын дугаартай, “Тоуоto Ргоbох” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан;

-мөн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын дугаар баг, 4 дүгээр хэсэг, 032 тоотод оршин суух хүргэн ах ийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэж буюу цонхыг нь хагалан хууль бусаар нэвтрэн орж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэг тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2, *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдсан”, *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрелгүйгээр авч явсан” гэм хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 01 /нэг /жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 3 /гурав/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн ******* сумаас гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг /жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэх ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, нэмж нэгтгэн, нийт тэнсэх ялыг 01 жил, 09 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******ад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******ад анхааруулан,

Шүүгдэгч *******ын энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон ******* хоногийг тэнссэн ялаас хасаж тооцож,

Шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор 2023 оны 03 сарын 01-ний өдрийн №11 дугаартай эсэргүүцэлдээ:

Шийтгэх тогтоолыг 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 6.7, 7.1 дүгээр зүйлд тусгагдсан ял оногдуулахгүйгээр тэнсэх ойлголт нь зөвхөн “хорих” ял оногдуулж болох зүйл хэсэгт заасан тохиолдолд хэрэглэхээр тодорхойлогдсон байгаатай нийцээгүй, мөн Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт торгох, хорих гэсэн 2 төрлийн үндсэн ялыг хуульчилснаас биш тэнсэх гэсэн зохицуулалт заагдаагүй байна.

 2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтаар тэнсэх ялд Эрүүгийн хуулийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт тэнсэх ялыг 01 жил 09 сарын хугацаагаар тэнсэж...” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх зарчмыг буруу хэрэглэж, хуульд заагаагүй хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд дүйцүүлэн шилжүүлсэн хорих ялыг нэмж нэгтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

3.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн дахь заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол ял оногдуулахыг анхааруулсан боловч тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн дахь заалтад заасныг дурдаж шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

4.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад шүүгдэгчийн цагдан хоригдсон ******* хоногийг тэнссэн ялаас хасаж тооцохоор заасан нь ойлгомжгүй, тодорхой бус, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрөхөөргүй бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр ... тэнсэж” гэсэн зөвтгөсөн өөрчлөлтийг, мөн тогтоох хэсгийн 4, , 6 дахь хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулж зөвтгүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэээд шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр *******ад холбогдох эрүүгийн 2231000000190 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2.Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сутай” хүнсний дэлгүүрийн гадна зогсоол дээр байсан гийн эзэмшлийн улсын дугаартай, “Тоуоtа Ргоbох” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын дугаар баг, 4 дүгээр хэсэг, 032 тоотод оршин суух хүргэн ах ийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэж буюу цонхыг нь хагалан хууль бусаар нэвтрэн орж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтуудаар нотлогдсон байна.

3.Анхан шатны шүүх шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 01 /нэг /жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн ******* сумаас гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь ерөнхий агуулгын хувьд түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон, түүнчлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага ногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ноцтой алдаа гаргасан боловч хэрэг шийдвэрлэх ажиллагааны шатанд оролцогчийн эрхийг хязгаарласан, хассан зөрчил гаргаагүй тул шийтгэх тогтоолыг зөвтгөн өөрчлөлт оруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

4.Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокуророос гаргасан эсэргүүцэлдээ: ”...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргасан, шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд зөвтгөсөн өөрчлөлт оруулж өгнө үү.”  гэсэн  эсэргүүцлийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.

. Давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулах болсон учир нь:  “шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтандаа: -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 01 /нэг /жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй...” гэж,

3 дугаар заалтандаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 3 /гурав/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн ******* сумаас гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай” гэж, 4 дэх заалтанд: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг /жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэх ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, нэмж нэгтгэн, нийт тэнсэх ялыг 01 жил, 09 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******ад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосугай” гэж,

6 дахь заалтандаа: “Шүүгдэгч *******ын энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон ******* хоногийг тэнссэн ялаас хасаж тооцсугай” гэж тус тус шийдвэрлэсэн нь  Эрүүгийн хуулинд заасан ял, эрүүгийн хариуцлагын ойлголтуудыг буруу ойлгож хэрэглэсэн алдаа гаргаснаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан шаардлагыг хангахгүй, ойлгомжгүй, ялтанд ял завших нөхцлийг бий болгосон түүнийг биелүүлэхэд эргэлзээтэй байдлыг бий болгожээ.

/а. 201 онд батлагдаж 20******* оноос хэрэгжиж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлд хорих ялын талаарх ойлголтыг хуульчилсан бөгөөд уг ялыг оногдуулсан нөхцөлд биечлэн эдлэх шинжийг агуулсан тул уг зүйл заалтанд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх гэсэн онолын ойлголтыг хуульчилсан бөгөөд шүүгдэгчийг “тэнсэх” гэсэн ойлголт байхгүй.

Гэтэл уг “тэнсэх” гэсэн ойлголтыг удаа дараа буруу ойлгон хэрэглэсэн алдааг гаргаж байгааг дурьдаж шийтгэх тогтоолын 2 дахь заалтанд: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч *******ад мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг /жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, дээрх төрлийн алдааг давтахгүй ажиллахыг анхааруулав.  

/б. Анхан шатны шүүх хуульд заагаагүй хэлбэрээр буюу шийтгэх тогтоолын 4 дэх заалтад: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг /жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэх ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, нэмж нэгтгэн, нийт тэнсэх ялыг 01 жил, 09 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******ад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосугай” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж,

2-д “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно:

2.1.торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг;

2.2.нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг;

2.3.зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг;

2.4.хорих ялын нэг хоногийг” гэж,

3-д “Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн заалтаас авч үзвэл шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд хуулинд заасан хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, торгох гэсэн ялын төрлүүдээс оногдуулсан нөхцөлд тэдгээрийг хэрхэн тооцож хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэх талаар заасан ба хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэсэн ял байхгүй, улмаар түүнд хуулинд заасан ялыг нэмж нэгтгэх хуулийн зохицуулалт  байхгүйг тайлбарлах нь зүйтэй байна.  

         Иймд шийтгэх тогтоолын 4 дэх заалтанд: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан шүүгдэгч *******ад мөн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг эдэлж дууссны дараа мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг /жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэн хугацааг тооцож, мөн хуулийн өрөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******ад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож, дээрх ажиллагаанд хяналт тавьж ажиллахын Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчлөлт оруулахаар тогтов.

Мөн шийтгэх тогтоолын дахь заалтанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаас гадна -д заасан уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл ял оногдуулах журмыг анхааруулж заагаагүй байх тул дээрх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, мөн дээрх хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******ад тус тус анхааруулсугай.”  гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй.

/в.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, 6.10 дугаар зүйлийн 2-д “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч *******ын энэ гэмт хэргийн улмаас 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон ******* хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 03 сарын хугацаанаас хасч биечлэн эдлэх ялын хэмжээг 02 сар 13 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байх тул шийтгэх тогтоолын 6 дахь заалтанд: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1,3, 6.10 дугаар зүйлийн 1,2-д заасныг журамлан шүүгдэгч *******ын энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон ******* хоногийг түүнд оногдуулсан 03 сарын зорчих эрхийг хязгаарах ялаас хасч биечлэн эдлэх ялын хэмжээг 02 сар 13 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчлөлт оруулав.

Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын  ойлгомжгүй, биелүүлэхэд эргэлзээтэй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг засч шийтгэх тогтоолын 2, 3, 4, , 6 дахь заалтуудад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4,  2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтыг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч *******ад мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг /жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй” гэж,

3 дахь заалтыг

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 3 /гурав/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн ******* сумаас гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай” гэж,

4 дэх заалтыг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан шүүгдэгч *******ад мөн хуулийн утсгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг эдэлж дууссаны дараа мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг /жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэн хугацааг тооцож, мөн хуулийн өрөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******ад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож, дээрх ажиллагаанд хяналт тавьж ажиллахын Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,

дахь заалтыг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, мөн дээрх хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******ад тус тус анхааруулсугай” гэж,

6 дахь заалтыг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1,3, 6.10 дугаар зүйлийн 1,2-д заасныг журамлан шүүгдэгч *******ын энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон ******* хоногийг түүнд оногдуулсан 03 сарын зорчих эрхийг хязгаарах ялаас хасч биечлэн эдлэх ялын хэмжээг 02 сар 13 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчлөн найруулсугай.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                              ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ