Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 157/ШШ2024/00258 

 

 

            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

               Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

  Хүсэлт гаргагч: Ц.Х-ы “Өв хүлээн авах хугацаа сунгуулах тухай” хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

               Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ц.Х- нь “Өв хүлээн авах хугацаа сунгуулах тухай” тухай хүсэлтийг гаргасан.

 

Хүсэлт гаргагч нь хүсэлтийнхээ үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1.1 Хүсэлт гаргагч Ц.Х- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А  овогт Ц Х- миний төрсөн эх Б  овогт О-ын А нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нас барж 2023 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн улсын бүртгэлээс 233106511709/0109 нас барсны бүртгэлийн гэрчилгээ авсан болно. 2024 оны 6 сард эх О.Аын дансанд байгаа мөнгийг авах гэсэн боловч нийслэлийн тойргийн нотариатч М.А- "чи өөрийн ээжтэй хамт нэг хаягт амьдарч байсан бол өвлөх хүсэлт урьдчилж гаргах шаардлагагүй нэг жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээг олгоно" гэж хэлсэн. Минй ээжийн нэр дээр Төрийн банкинд минйй хүү Дэлгэрбаяр овогтой Билгүүдэйгийн хүүхдийн 100.000 төгрөгийн хадгаламж, ******************** гэрчилгээтэй орон сууц байдаг юм. 2024 оны 09 дүгээр сарыи 01-ний өдөр өв нээгдсэнээс хойш дээрхи нотариатч дээр бичиг баримтаа бүрдүүлж өв нээлгэх гэтэл хорооны тодорхойлолт, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар авчир гэсэн. Би өөрийн оршин суудаг хорооноос тодорхойлолт авахад ээж манай хаяг бүртгэлгүй байсан. Миний ээж О.А нь Улаанбаатар хотод надтай 2019 оноос хойш хамт амьдарсан бөгөөд хорт хавдар өвчний улмаас миний асрамжид байж Хавдар Судлалын Үндэсний Төв эмнэлгийн хяналтад 10 гаруй жил эмчлүүлж байгаад нас барсан юм. Нас барсаны гэрчилгээг Улаанбаатар хотоос авсан юм. Гэтэл нас барсны гэрчилгээн дээр оршин сууж байсан хаяг нь: ..... гоот гэсэн байна. Нотариатч "Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч биш нэг жилийн дотор өвлөх хүсэлт гаргаагүй тул хуулийн дагуу чамайг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Өв хүлээн авах хугацааг шүүхээр сунгуулж болно" гэж зөвлөгөө өгсөн. Иймээс эх О.Аын нэр дээрхи өмч хөрөнгийг өвлөх хүсэлт гаргах хугацааг сунгаж өгнө үү.” гэжээ.

 

1.2 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х-ы ээж А.... тоотод амьдардаг байсан. 2019 оноос хойш Улаанбаатар хотод охин дээрээ байсан. Өөрийнх нь нэр дээр байр байгаа боловч охин, хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг байсан. ...Жилийн дараа нотариат дээр очоод өв шилжүүлээд авдаг гэж бодоод 9 сард очоод уулзахад жилийнхээ хугацаа дотроо хүсэлтээ гаргаж өгөх ёстой гэсэн. Тэрийгээ мэдэхгүй явж байгаад хугацаагаа өнгөрүүлсэн байна лээ. Тэгээд шүүхээр орох шаардлагатай байгаа юм. ... А- нотариатч Аыг хот руу шилжсэн гэж ойлгосон байна лээ. Хотын байран дээрээ бүртгэлтэй байх юм бол жилийн дараа шилжүүлээд авч болно гэж тайлбарласан. Яг бүртгэлийг аваад үзэхээр 74А байранд бүртгэлгүй байсан. Бор-Өндөр дээр бүртгэлтэй яваад, хотынхоо байранд бүртгэлгүй байсан юм” гэжээ.                     

                

2. Хүсэлт гаргагч Ц.Х-аас:

- Ц.Х-ы иргэний үнэмлэхний хуулбар (хх-ийн 2 дугаар хуудас),

- Ц.Х-ы төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 6 дугаар хуудас),

- Талийгаач О.Аын нас барсны гэрчилгээний хуулбар  (хх-ийн 4 дүгээр хуудас),

- Талийгаач Ц.Цийн нас барсны гэрчилгээний хуулбар  (хх-ийн 5 дүгээр хуудас),

- Талийгаач Ц.Ц, О.А нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 6 дугаар хуудас),

- Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны “................” өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Өрхийн эмчийн тодорхойлолтын хуулбар (хх-ийн 7 дугаар уудас),

-  Ц.Х-ы хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар (хх-ийн 8 дугаар хуудас),

- ............................ тоот хаягт байршилтай 50 мкв, хоёр өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 9 дүгээр хуудас),

- Нийслэлийн тойргийн нотариатч М.А-ийг “Ц.Х- өвлөх хүсэлт гаргасан тухай” тайлбар (хх-ийн 10 дугаар хуудас),

- Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Холбоо 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн талийгаач О.Аын оршин суугаа газрын тодорхойлолт (хх-ийн 11 дүгээр хуудас),

- Талийгаач О.Аын хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр (хх-ийн 12 дугаар хуудас),

 

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Аийн хүсэлтийн дагуу талийгаач О.Аын Төрийн банкинд эзэмшдэг дансны мэдээлэл (хх-ийн 29 дүгээр хуудас)  шүүх бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.Х- нь “өвлүүлэгч О.Аын .............. тоот хаягт байршилтай 50 мкв, хоёр өрөө орон сууц, Төрийн банкны ............................... дугаар бүхий дансан дахь мөнгөн хөрөнгийг өвлөж авах хүсэлт гаргах хугацааг сунгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч Ц.Х-ы төрсөн эх О.А нь Төрийн банкны ............................... дугаар бүхий дансанд 1,418,014.84 төгрөгийн мөнгөн хөрөнгөтэй, ......тоот хаягт байршилтай 50 мкв, хоёр өрөө орон сууцны өмчлөгч байсан бөгөөд тэрээр 2023 оны 08 дугаар сарын 31ий өдөр нас барснаар Иргэний хуулийн  518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар өв нээгдсэн байна.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх заалтад нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өмчлөгч байхаар заасан байна.

 

          Өвлүүлэгч О.А нь эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн ..... тоотод 2019 оноос 2023 он хүртэл амьдарч өрхийн эрүүл мэндийн төвөөс тусламж үйлчилгээ авч байсан болох нь Баянзүрх дүүргийн .... дугаар хороо “................” өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

          Хүсэлт гаргагч нь Ц.Х- нь  дээрх шалтгаанаар өөрийн эх О.Аыг Улаанбаатар хотод оршин суух бүртгэлтэй гэх ойлголттой байсан гэх үндэслэлээр хуульд заасан хугацаанд зохих байгууллагад өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй.

 

            Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж зааснаар хүсэлт гаргагч Ц.Х- нь талийгаач эх О.Аын өвийг хүлээн авсан байна.

 

          Иймд хүсэлт гаргагч Ц.Х- нь өвлүүлэгч О.Аын ....... тоот хаягт байршилтай 50 мкв, хоёр өрөө орон сууц, Төрийн банкны ............................... дугаар бүхий дансан дахь мөнгөн хөрөнгийн өв хүлээн авах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэж Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт зааснаар өв хүлээн авах хугацааг сэргээх нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Цэгмидийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ц.Х-ы “өвлүүлэгч О.Аын ..... тоот хаягт байршилтай 50 мкв, хоёр өрөө орон сууц, Төрийн банкны ............................... дугаар бүхий дансан дахь мөнгөн хөрөнгийг өвлөж авах хүсэлт гаргах хугацааг сунгасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Ц.Х-ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Р.БАТБАЯР