Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 157/ШШ2024/00273 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

               Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

  Хүсэлт гаргагч: “Х” ХХК / /-ийн “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Х-ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

               Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б Х- (РД:**************) нь Хны Бор-Өндөр тооцооны төвөөс 2023 оны 08 сарын 29-ний өдөр 1430085920 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 4,910,372 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. ******* нь 2023 оны 08 сарын 29-ны өдөр зээлдэгч Б.Х-ы Х дахь **************** тоот дансанд 4,910,372 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Б.Х- нь тухайн үед Д......................... тоотод байсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 0 төгрөг, зээлийн хүү 379 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөг төлсөн байна. Гэтэл зээлдэгч нь *******тай байгуулсан 1430085920 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 09 сарын 20-ны өдрөөс эхлэн төлөлгүй хугацаа хэтрүүлээд байна. Одоогоор зээлдэгчийн хаана оршин суугаа хаяг болон утасны дугаар холбогдохгүй байгаа тул зээлдэгч Б.Х-ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү” гэжээ.      

                                     

Хүсэлт гаргагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б-ын Х- нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хны онлайн зээлээр 4,900,000 төгрөгийн зээлийг 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээл авснаас хойш ямар нэгэн төлөлт хийгдээгүй. Гэрээний үүргээ зөрчсөн. Одоо байгаа хаяг нь тодорхойгүй байгаа учраас эрэн сурвалжлахаар нэхэмжлэл гаргасан байгаа. *******ны хэмжээнд цахим зээл гээд нээсэн. Энэ зээлийг хаанаас ч хамаагүй авдаг. Энэ хүн дээр хамгийн анхны харилцагчийн дугаар гэж үүсдэг. Тэр нь болохоор манай Бор-Өндөр тооцооны төвийн салбарт үүссэн. Өөрөө хаана, ажиллаж амьдардаг нь тодорхой бус хүн. Анх харилцагчийн дугаар хаана үүссэн тэрүүгээрээ манай дээр хуваарилагдаад байгаа юм” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Х” ХХК нь зээлдэгч Б.Х-тай 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 1430085920 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулан 4,910,372 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл олгосон бөгөөд Б.Х- нь гэрээгээр хүлээсэн зохих ёсоор биелүүлээгүй гэх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. Тэрээр оршин суух хаягтаа байдаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр  тогтоогдож байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.9 дэх хэсэгт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах,  155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргана гэж хуульчилсан.

 

Иймд хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Х-ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Х-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоохыг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ************** регистрийн дугаартай Б-ын Х- нь ..... тоотод оршин сууж байсан, утасны дугаар ...... гэх мэдээллийг хүсэлт гаргагч өгсөн. Шаардлагатай бусад мэдээллийг ******* банктай холбогдон авах боломжтойг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ************** регистрийн дугаартай Б-ын Х-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Х-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Р.БАТБАЯР