| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2025/00002/И |
| Дугаар | 140/ШШ2025/00006 |
| Огноо | 2024-12-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 140/ШШ2025/00006
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн .......... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ......... багт оршин суух ..............т холбогдох,
......... ажлаас чөлөөлөх хууль бус шийдвэр гаргасны улмаас төсөвт учруулсан хохирол 3,062,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ......... шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Иргэн .........ыг Завхан аймгийн ......... сумын .......... ажиллаж байхад Цагаанчулуут сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллжа байсан ........нь 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн .......... дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Завхан аймаг ......2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн .........дугаартай шийдвэрээр .........сумын ........... 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн ......... дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу төлүүлж бичилт хийлгэхээр шийдвэрлэжээ....
...Иймд ....... тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх хууль тогтоомжид зааснаар ......... нь хууль бус шийдвэр гаргасны улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байх тул гэм хорын хохирлыг гаргуулахаар ........ нэхэмжлэл гаргаж байна.
...Завхан аймгийн ........ сумын ........ ажиллаж байсан ........... ажлаас чөлөөлөх хууль бус шийдвэр гаргасан.........3,062,000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ......... нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие ......... нь Завхан аймгийн ............ нэхэмжилсэн 3,062,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. .
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Завхан аймгийн .......... нь хариуцагч ........... холбогдуулан ........... ажлаас чөлөөлөх хууль бус шийдвэр гаргасны улмаас төсөвт учруулсан хохирол 3,062,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ...........шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...миний бие нь Завхан аймгийн ............ нэхэмжилсэн 3,062,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Нэхэмжлэгч Завхан аймгийн ...........нэхэмжилсэн төсөвт учруулсан хохирол 3,062,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч ......... нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Завхан аймгийн ........... нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч ........... төлөх 3,062,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 63,942 төгрөгийн 50 хувь болох 31,971 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ........... нэхэмжлэлтэй ..........холбогдох .......... ажлаас чөлөөлөх хууль бус шийдвэр гаргасны улмаас төсөвт учруулсан хохирол 3,062,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч .......... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ........ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч .......... 31,971 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч .......... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ