| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024/00206/И |
| Дугаар | 157/ШШ2024/00208 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Эд хөрөнг үнэ төлбөргүй ашиглах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 157/ШШ2024/00208
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ийн харьяа ******* уулын ******* *******ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******үвшинбаатарт холбогдох “474,850 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ийн харьяа ******* уулын ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...хариуцагч *******үвшинбаатараас ашиглалтын зардал 474,850 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ
2.Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монголросцветмет” ТӨҮГ-ийн харьяа ******* уулын ******* *******ийн нэхэмжилсэн 474,850 төгрөгөөс 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 210,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ийн харьяа ******* уулын ******* ******* нь хариуцагч *******үвшинбаатарт холбогдуулан 474,850 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ийн харьяа ******* уулын ******* *******, хариуцагч *******үвшинбаатар нарын хооронд Дулаан эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангах гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч *******үвшинбаатар нь нэхэмжлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ийн харьяа ******* уулын ******* *******тэй 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дулаан эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангах гэрээг байгуулсан.
Дээрх гэрээний үндсэн дээр хариуцагч *******үвшинбаатар нь нэхэмжлэгч байгууллагатай 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дулаан эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангах гэрээг байгуулсан гэрээний дагуу орон сууцны ашиглалтын зардал болох дулаан эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усны төлбөр 474,850 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Дулаан эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангах гэрээний ашиглалтын зардлыг шаардаж, 474,850 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******үвшинбаатар нь нэхэмжлэлийн шаардлага болох 474,850 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч *******үвшинбаатар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 474,850 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
6.Нэхэмжлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ийн харьяа ******* уулын ******* *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,887 төгрөгийн тал хувь болох 7443 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 7443 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******үвшинбаатараас улсын тэмдэгтийн хураамж 7443 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ийн харьяа ******* уулын ******* *******т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ийн харьяа ******* уулын ******* *******ийн нэхэмжилсэн “474,850 (дөрвөн зуун далан дөрвөн мянга найман зуун тавь) төгрөгийг хариуцагч *******үвшинбаатар нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ийн харьяа ******* уулын ******* *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,887 төгрөгийн тал хувь болох 7443 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 7443 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******үвшинбаатараас улсын тэмдэгтийн хураамж 7443 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ийн харьяа ******* уулын ******* *******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ