Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/27

 

                               *******, ******* нарт

                           холбогдох эрүүгийн хэргийг шинээр илэрсэн

                                 нөхцөл байдлын улмаас хянах тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч даргалж Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин, ерөнхий шүүгч Д.Буянжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сүрмандах

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Баттөр /цахим/

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг  даргалж, шийдвэрлэн 202 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтээр *******, ******* нарт холбогдох эрүүгийн 22100219*******76 дугаартай, дугаартай 175/2022/*******6/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 202 оны 0 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ереө суманд төрсөн, 8 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сум, дугаар баг, тосгон, гудамж, тоотод оршин суудаг, /РД: МД84**************76/, урьд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 687 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

******* овогт , Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 9 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдййн хамт Сэлэнгэ аймгийн ******* сум, дугаар баг, тосгоны гудамж 75 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:МТ810/,

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн машин механизм, тоног төхөөрөмж ашиглан 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарах Хэрээн гол нэртэй газарт 6.2м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд ,869 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ******* *******, шүүгдэгч ******* овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* *******, нарыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тэдэнд оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******, ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн , 4-д зааснаар *******аас “Хюьндай 000 ЛС7А" маркийн экскаваторын үнэ 12.000.000 төгрөгийг гаргуулж, түүнээс 57486 төгрөгийг Байгаль Орчин уур амьсгалын санд хохирол, хор уршиг төлөхөд зарцуулж, илүү гарсан ,942,514 төгрөгийг улсын орлогод оруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэргийн улмаас Х.Мөнхцэцэгийн өмчлөлийн “Хюьндай 000 ЛС7А” маркийн экскаваторыг эзэмшигчдэд олгож,

“Honda WB0XT” маркийн ус татах насос буюу помп 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Урангоод даалгаж,

Шүүгдэгч *******, ******* нарт нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувшн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор 202 оны 0 дугаар сарын 22-ны өдрийн №******* дугаартай дүгнэлтдээ:

Шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн гэж үзсэн үндэслэл, дүгнэлт:

Дээрх шүүхээр шийтгүүлсэн үйлдлийг хийхийн өмнөх үйлдэл буюу 2022 оны 05 дугаар сарын 06-ний өдөр ******* нь тай бүлэглэн Сэлэнгэ аймгийн ******* сумын нутагт “Хэрээн гол” гэх газарт 4.4 метр квадрат талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдаж байгаль орчинд 517,551,8 төгрөгийн шууд хохирол учруулсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, эрүүгийн 2210*******940260 дугаартай хэргийг 202 оны ******* дүгээр сарын 17-ны өдөр 08 дугаартай яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Уг хэргийг анхан шатны шүүхийн 202 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр “шүүгдэгч *******ын хоорондоо 20 хоногийн зайтай үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргийн шинжтэй байхад тус тусад нь яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээр сүүлийн үйлдэл нь шүүхэд өмнө нь ирж, хянан шийдвэрлэгдэж шийтгэх тогтоол гарсан, эхний үйлдэл нь шүүхэд сүүлд нь ирснээр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хүнд оврын техник тоног төхөөрөмжүүдийн үнийг гэм буруутай этгээдүүдээс дахин дахин гаргуулж, иргэний нэхэмжлэгчид дахин дахин буцаан олгох, техникийн үнэлгээгээр тогтоогдсон үнийг 2 дахин гаргуулах нөхцөл байдал бий болоод байна. Иймд дээрх асуудлыг шийдвэрлэсний эцэст хэргийг шүүхэд ирүүлэхийг мөрдөгч болон прокурорт даалгах нь зүйтэй” гэж дүгнээд шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулсан 67 дугаартай захирамж гарсан байна.

*******т холбогдох 2210*******940260, 22100219*******76 дугаартай хэргүүдийн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газар, цаг хугацаа, гэмт хэрэг үйлдэхдээ нэг техникийг ашигласан зэрэг нөхцөл байдлыг харгалзан эдгээр хэргүүдийг нэгтгэж нэг яллах дүгнэлтээр шийдвэрлүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой ба, нөгөө талаас шүүгчийн 67 дугаартай захирамжид заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэхийн тулд ******* нарт холбогдох эрүүгийн 22100219*******76 дугаартай хэргийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгзэр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах үндэслэл тогтоогдож байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг прокурорт буцаахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичив гээд шүүх хуралдаанд дүгнэлтээ дэмжиж оролцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын дүгнэлттэй санал нэг байна. Үргэлжилсэн хэрэг дээр 2 яллах дүгнэлт үйлдэгдсэн. Өмгөөлөгчийн зүгээс харахад дээрх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол шаарддаггүй ч гэсэн .869 төгрөгийн хохирол учруулсан гэж ял өгсөн байх тул шийтгэл тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нь зүйтэй байна. Иймд дүгнэлтийг дэмжиж байна гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийн дагуу *******, ******* нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 154 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгчдийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тус бүр 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгрөөр торгож, экскаваторыг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, түүний үнэ болох 12.000.000 төгрөгийг *******аас гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

Үндэслэлийг судлан үзэхэд: Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тай бүлэглэн Сэлэнгэ аймгийн ******* сумын нутагт “Хэрээн гол” гэх газарт 4.4 метр квадрат талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдаж байгаль орчинд 517,551,8 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх,

Мөн шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр *******тэй бүлэглэн машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарах Хэрээн гол нэртэй газарт 6.2м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд ,869 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдийг үйлдсэн байна.

Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн сүүлд үйлдсэн буюу 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн үйлдэлдээ 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас торгох ялаар шийтгүүлсэн ба харин түүний 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн тай бүлэглэн үйлдсэн үйлдэлд прокуророос 202 оны ******* дүгээр сарын 17-ны өдөр 08 дугаартай яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүхээс Эрүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн .1 дүгээр зүйлийн 6., 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” Гэж зааснаар  шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас ирүүлсэн “*******т холбогдох хэргүүдийг нэгтгэж нэг яллах дүгнэлтээр шийдвэрлүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой ба, нөгөө талаас шүүгчийн 67 дугаартай захирамжид заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэхийн тулд ******* нарт холбогдох эрүүгийн 22100219*******76 дугаартай хэргийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж, хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1., 41.4 дүгээр зүйлийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                               ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ