Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 660

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би иргэн Т.Ш*******ийн нэхэмжлэлтэй Налайх дүүргийн Засаг дарга, Налайх дүүргийн өмч, газрын харилцааны албанд холбогдуулан гаргасан “Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 146 дугаар захирамжийн Х.Б*******д холбогдох хэсгийг Т.Ш*******тэй давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгуулах, Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас гаргасан 12******* тоот нэгж талбарын дугаар бүхий Х.Б*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрэг хүчингүй болгож, Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 369 дүгээр захиражийн хавсралтад заасны дагуу Т.Ш******* миний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргах, газар эзэмших эрхийн гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Ш******* нь гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэгч Т.Ш*******, гуравдагч этгээд Т.Ц*******, Налайх дүүргийн өмч газрын харилцааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* нар харилцан тохиролцож дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлжээ.

1. Т.Ш*******, Т.Ц******* нар нь иргэн Х.Б*******ын газарт давхардаж орсон хэсгээр хашаагаа буцаан татах,

2. Налайх дүүргийн Өмч, харилцааны алба нь Т.Ш*******, Т.Ц******* нарын хашааны хойд талаар нэг орц гаргаж, өгөх орц гарц гарсан хэсэг, одоо байгаа талбайг бүхэлд нь хамруулж холбогдох захирамж, газрын гэрчилгээг гаргаж өгөх,

Эвлрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов.

Мөн тус эвлэрлийн гэрээг байгуулсантай холбогдуулан миний нэхэмжлэлийн шаардлагын иргэн Х.Б*******д холбогдох, Налайх дүүргийн Засаг даргатай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж байгаа болно” гэжээ. 

                                                         ҮНДЭСЛЭХ нь: 

Т.Ш*******ийн нэхэмжлэлтэй Налайх дүүргийн Засаг дарга, Налайх дүүргийн өмч, газрын харилцааны албанд холбогдуулан гаргасан “ Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 146 дугаар захирамжийн Х.Б*******д холбогдох хэсгийг Т.Ш*******тэй давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгуулах, Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас гаргасан 12******* тоот нэгж талбарын дугаар бүхий Х.Б*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээг хүчингүй болгож, Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 369 дүгээр захиражийн хавсралтад заасны дагуу Т.Ш******* миний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргах, газар эзэмших эрхийн гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Т.Ш*******т хариуцагч Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* нь Т.Ш*******, Т.Ц******* нарийн эзэмшлийн газар нь иргэн Х.Б*******ын газартай давхардаж орсон хэсгээр хашаагаа буцаан татаж, Т.Ш*******, Т.Ц******* нарийн хашааны хойд талаар орц гарц гаргаж өгөх, мөн орц гарц гарсан талбайг оруулж Т.Ш*******, Т.Ц******* нарийн эзэмшлийн газартай бүхэлд нь хамруулж захирамж, газрын гэрчилгээг гаргуулахаар харилцан тохиролцож “Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас гаргасан 12******* тоот нэгж талбарын дугаар бүхий Х.Б*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээг хүчингүй болгож, Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 369 дүгээр захиражийн хавсралтад заасны дагуу Т.Ш******* миний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргах, газар эзэмших эрхийн гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68,2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч, хариуцагч Налайх дүүргийн өмч, газрын харилцааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрсэн тохиролцоогоо бичгээр илэрхийлж гарын үсэг зуржээ.

Мөн эвлэрлийн гэрээ байгуулсантай холбогдуулан нэхэмжлэгч Т.Ш******* нь Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан” Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 146 дугаар захирамжийн Х.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр бичгээр илэрхийлсэн байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Ш******* нь 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлт болон Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албатай байгуулсан эвлэрлийн гэрээгээ бичгээр байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болон нэхэмжлэгч, хариуцагч Налайх дүүргийн Өмч газрын харилцааны албатай байгуулсан эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Мөн нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нар нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:                                                         

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 68 дугаар зүйлийн 68.4-д заасныг баримтлан иргэн Т.Шинцэрэгийн гаргасан “Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 146 дугаар захирамжийн Х.Б*******д холбогдох хэсгийг Т.Ш*******тэй давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, “Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас гаргасан 12******* тоот нэгж талбарын дугаар бүхий Х.Б*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээг хүчингүй болгож, Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 369 дүгээр захирамжийн хавсралтад заасны дагуу Т.Ш******* миний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргах, газар эзэмших эрхийн гэрээ байгуулахыг даалгах” бүхий нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.                            

 

 

 

ШҮҮГЧ                                        Д.ЧАНЦАЛНЯМ