| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00908/И |
| Дугаар | 130/ШШ2024/00988 |
| Огноо | 2024-12-12 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 130/ШШ2024/00988
| 2024 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 130/ШШ2024/00988 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Ш овогт М.С.
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ө сумын Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар Н.Юыг эмэг эх М.С-д үрчлүүлснийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч М.С,
Үрчлүүлэгч Т.Н, Д.С,
Орчуулагч Т.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч М.С нь Б аймгийн Ө сумын Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар Нийн Юыг эмэг эх М.Сд үрчлүүлснийг хүчингүйд тооцуулах тухай шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие тус аймгийн Ө сумын Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаар захирамжаар хүү Т.Н, бэр Д.А нарын 2010 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Юыг үрчилж авсан.
1.2.С.Ю нь тэрнээс хойш миний асрамжид өсөж бойжсон ба одоо надтай хамт Эмпати сургуулийн 9 дүгээр ангид суралцаж байна.
1.3.Сүүлийн үед миний бие байнга өвдөж байнга эмчилгээ хийлгэж байгаа ба цаашид Юыг асрам хамгаалж, сургаж хүмүүжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон. Үүнтэй холбоотойгоор Юыг өөрийн эцэг Т.Н, эх Д.А нарт буцаах шаардлагатай болж энэхүү хүсэлтийг гаргаж байна.
1.4.Иймд миний хүсэлтийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж хүү Юыг Б аймгийн Ө сумын Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаар захирамжаар М.С надад үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож, төрсөн эцэг, эх болох Т.Н, Д.А нарын асрамжид буцааж өгнө үү гэжээ.
2.Үрчлүүлэг Т.Н, Д.А нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрсдийн төрсөн хүү Юыг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцохыг зөвшөөрч байна. Хүүхдээ өөрийнхөө нэр дээр шилжүүлж авахыг хүсэж байна. Ээж маань өндөр настай, биеийн байдал нь муудаж байгаа. Бид ээжийгээ өөрсдөө асран хамгаалдаг гэв.
3.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М.С, Т.Н, Д.А нарын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Ө сумын Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаартай захирамж, Н.Юын төрсний болон үрчилсний бүртгэлийн лавлагаа, С.Юын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Ө сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тодорхойлолт, Ерөнхий боловсролын Б Эмпати сургуулийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тодорхойлолт, Т.Н, Д.А нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Т.Н, Д.А нарын хүсэлт зэргийг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1271 дугаар албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12/1256 дугаартай албан бичгийн дагуу М.С, Т.Н, Д.А, Н.Ю нарын ХААТР хаягтууд зэргийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хангаж шийдвэрлэлээ.
5.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие хүү Т.Н, бэр Д.А нарын 2010 онд төрүүлсэн хүү Юыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж, үрчилж авсан. Өнөөдөр өндөр настай болж үрчилж авсан хүүгээ цаашид харж, хандах чадваргүй болсон тул хүү Юыг төрүүлсэн эцэг, эхэд нь буцааж өгөх хүсэлттэй байна. Энэ талаар хүү Т.Н, бэр Д.А, мөн хүү Ю нартай зөвлөлдөж шийдвэрлэсэн тул хүсэлтийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6.Хүсэлт гаргагч М.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
7.Б аймгийн Ө сумын Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар Нийн Юыг эмэг эх М.Сд үрчлүүлсэн байна.
8.Хүү Ю нь Ерөнхий боловсролын Б Эмпати сургуулийн 9 дүгээр ангид суралцаж байгаа болох нь тус сургуулийн сургалтын менежерийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
9.У овогт Нийн Ю /РД:000000/-ийг Ш овогт М.С /РД:000000/-д үрчлүүлж, 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б аймгийн Ө сумын бүртгэлийн 71-рт С овогт С.Ю болгон бүртгэсэн нь Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн CVL2483000001003148 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа, мөн өдрийн CVL2483000001003146 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Ө сумын Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамж, С.Ю-ын төрсний гэрчилгээ болон хүсэлт гаргагч болон үрчлүүлэгч нарын шүүхэд гаргасан хүсэлтээр тус тус нотлогдож байна.
10.Хүү Ю-ыг үрчлүүлсэн эцэг эх нь болох Т.Н, Д.А нарын ... Бид 2010 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Ю-ыг Ө сумын Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаар захирамжаар ээж М.С-д үрчлүүлсэн. Ю нь тэрнээс хойш М.С-ийн асрамжид өсөж бойжсон ба одоо түүнтэй хамт Ө сумын Эмпати сургуулийн 9 дүгээр ангид суралцаж байна. Ээж М.С нь сүүлийн үед байнга бие нь өвдөж эмчилгээ хийлгэж байгаа, мөн нас өндөр болсон учир цаашид Юыг асран хамгаалахад хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон. Иймд тус үрчлэлтийг хүчингүйд тооцож, хүү Ю-ыг бидний асрамжид буцааж өгнө үү гэх,
Үрчлэн авагч М.С-ийн ... Миний бие өндөр настай болж үрчилж авсан хүүгээ цаашид харж, хандах чадваргүй болсон тул хүү Ю-ыг төрүүлсэн эцэг, эхэд нь буцааж өгөх хүсэлттэй байна. Энэ талаар хүү Т.Н, бэр Д.А, мөн хүү Ю нартай зөвлөлдөж шийдвэрлэсэн тул хүсэлтийг ханган шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг тус тус үндэслээд хүсэлтийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар Б аймгийн Ө сумын Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар Нийн Юыг эмэг эх М.Сд үрчлүүлснийг хүчингүйд тооцож, хүү Юыг төрүүлсэн эцэг нь Т.Н, эх нь Д.А нарын асрамжид шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна. шийдвэрлэх нь зүйтэй байна.
11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан зааснаар Б аймгийн Ө сумын Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар Нийн Юыг эмэг эх М.Сд үрчлүүлснийг хүчингүйд тооцож, Б аймгийн Ө сумын Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаартай захирамжийн Ют холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хүү Юыг төрүүлсэн эцэг, эх нь Т.Н, Д.А нарын асрамжид шилжүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК