Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 130/ШШ2024/00985

 

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 130/ШШ2024/00985

Баян-Өлгий аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б аймгийн Д сумын 10 дугаар багт оршин суух, Ж овогт Д.Х

Хүсэлтийн шаардлага: Б  аймгийн  Д сумын “Октябрь-39” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгд төлөөлөгч С.Н-т 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх  хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Д.Х нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Б  аймгийн  Д сумын “Октябрь-39” нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн Д сумын 10 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтийн шаардлагаа тодруулж, Б  аймгийн  Д сумын “Октябрь-39” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие малчны журмаар өндөр насны тэтгэвэрт гарахаар холбогдох материалуудаа бүрдүүлээд явж байгаа. Анх шүүхэд гаргасан 1995 оноос 2000 оны хооронд мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзаад, Б аймгийн Д сумын “Октябрь-39” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажилласан байдлыг тогтоолгох тухай болгон өөрчилж байна.

1.2.Хүсэлт гаргагч Д.Х нь 1987 онд цэргийн албанд татагдаж, 1989 онд цэргийн албаас халагдаж ирсэн. 1990-1991 оны архиваас баримт нь гарч ирсэн. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хүсэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Батлан хамгаалах төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, 1990, 1991 оны цалин хөлсний баримтууд, хүсэлт гаргагчийн 0823365 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчаас Я.С-д олгосон итгэмжлэл, Д.Х-ийн 1997-2006, 2022-2023 онуудын мал тооллогын А картуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 0203000073 дугаартай, 02144875 дугаартай Баталгаажилтын хуудас зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1269, 1270 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12/1258 дугаар албан бичгээр ирүүлсэн Д.Х болон түүний 1995-2000 онуудын хооронд төрсөн хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 375 дугаартай албан бичгээр ирүүлсэн Д сумын “Октябрь-39” нэгдлийн 1990, 1991 онуудын цалин хөлсний баримт болон 1997-2000 онуудын мал тооллогын А дансны баримтууд зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие малчны журмаар өндөр насны тэтгэвэрт гарахаар холбогдох материалуудаа бүрдүүлж аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан. Би анх шүүхэд гаргасан 1995-2000 оны хооронд мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзаж, Б аймгийн Д сумын Октябрь-39 нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан байдлыг тогтоолгох тухай болгон өөрчилж байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хүсэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

5.Хүсэлт гаргагч Д.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч Д.Х нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Б  аймгийн  Д сумын “Октябрь-39” нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн Д сумын 10 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтийн шаардлагаа тодруулж, Б  аймгийн  Д сумын “Октябрь-39” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн байна.

Д.Х Б  аймгийн  Д сумын “Октябрь-39” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

6.1.Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 375 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн Д сумын “Октябрь-39” нэгдлийн 1990 оны цалин хөлсний баримтад 2 дугаар сард 100 төгрөг, 3 дугаар сард 250 төгрөг, 4 дүгээр сард 400 төгрөг, 5 дугаар сард 400 төгрөг, 6 дугаар сард 400 төгрөг, 7, 8, 9-р сард 1000 төгрөг, 10, 11, 12-р сард 936 төгрөг, 1991 оны баримтад 1-р сард 400 төгрөг, 2-р сард 400 төгрөг, 3-р сард 400 төгрөг, 4-р сард 400 төгрөг, 5-р сард 600 төгрөг, 6-р сард 600 төгрөг, 10-р сард 4251 төгрөг тус тус цалин авсан болох нь бүртгэгдсэн байдал,

6.2.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12/1258 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Д.Хийн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 (А) маягтад ... 14.Ажилладаг байгууллага: Октябрь-39 нэгдэл, ажилд орсон он: 1986, цех, тасаг, бригад-1-р хэсэг, эрхэлдэг ажил: малчин ... гэж бүртгэгдсэн байдал зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

7.Батлан хамгаалах төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаагаар хүсэлт гаргагч Д (Д)-ны Х БХЯ-ны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Б аймгаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 030 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 642021 дугаарын цэргийн батлахтай халагдсан болох нь тогтоогдож байна.

8.Хүсэлт гаргагч Д.Хийн 0823365 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дэх 0203000073  дугаартай баталгаажилтын хуудсанд Ж овгийн Д.Х /РД:00000000/-нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 8 жил 0 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. Иргэн/даатгуулагч/-ийн 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон байна.

Мөн түүний 02144875 дугаартай баталгаажилтын хуудсанд Ж овгийн Д.Х /РД:0000000/ нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хуульд заасан болзол, нөхцөлийн дагуу 1995 оноос хойш нийтдээ 5 жил 10 сар, үүнээс малчнаар 5 жил 10 сар тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн болохыг баталгаажуулав. Түүний 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх малчнаар ажиллаж, шимтгэл төлсөн хугацааг тооцсон байна.

9.Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, Д.Х нь Б  аймгийн Д сумын “Октябрь-39” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ж овогт Д.Х нь Б аймгийн “Октябрь-39” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК