Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/28

 

 

                                               *******ад холбогдох

                                                  эрүүгийн хэргийн тухай  

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Баясгалан

Шүүгдэгч *******

Иргэний нэхэмжлэгч

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж шийдвэрлэн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн иргэний нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор *******ад холбогдох 2230*******620245 дугаартай, 75/2023/0025/Э индекстэй хавтас эрүүгийн хэргийг 2023 оны ******* дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******-Уул аймгийн ******* сумын ******* дугаар баг, , гудамж а тоотод тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ОЮ*******9**************/,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 0******* дугаар сарын *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гол мөрний урсац бүрэлдэх эх, Ойн сан бүхий газар, Усны сан газарт хамаарах Ерөө голд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд ,*******2,3*******6 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн -д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ******* *******ын  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөнзуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөнзуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 5 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *******ад анхааруулан,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн , 2.4, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.4, 4.5, 5. дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******ын хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, усанд учирсан хохирол буюу байгаль экологид учирсан хохирол, хор уршиг ,*******2,3*******6 /нэг сая найман зуун хорин нэгэн мянга гурван зуун наян зургаа/-н төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 3*******,09******* /гучин найман мянга ерэн найм/-н төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч ******* төлснийг дурьдан,

Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн , 2, 3, 4, дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai 2900”  маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, Улсын орлогод оруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .4 дэх заалтад зааснаар 630,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж /гитаран буу/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураан авч устгахыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар хураагдсан техник, төхөөрөмжийг устгахтай холбогдон гарах бүх зардлыг холбогдох баримтыг үндэслэн шүүгдэгчээс гаргуулахыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний нэхэмжлэгч нь “Hyundai 2900”  маркийн экскаваторын үнийг Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргсан тайлбартаа:  

...Миний бие Сэлэнгэ аймаг Ерөө сумын 3-р багийн иргэн Нямсүрэн овогтой ******* гэгчид 2022 оны 0******* дугаар сард өөрийн хувийн эзэмшилийн /Hyundai 2900/ маркийн эксковатороо өдрийн 500.000 төгрөгөөр 4 өдөр түрээсэлсэн болно. Гэвч иргэн ******* нь миний хувийн эзэмшилийн /Hyundai 2900/ эксковатороор хууль бусаар газар ухсан гэж шалгагдаад миний түрээсэлсэн эксковатор 2023.02.02-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/23 тогтоолоор улсын орлого болгосон байна. Иймд энэхүү шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байна. Би өөрийн өмчлөлийн эксковатороо буцаан авах хүсэлтэй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү? Би энэхүү /Hyundai 2900/ маркийн эксковаторыг өөрийн хөрөнгөөр хуваариа эд ангийг нь худалдан авч босгосон техник байгаа юм.

Шүүхээс миний экскаваторыг улсын орлого болгохоор шийдвэрлэснийг *******аас мэдсэн. Ингээд өөрийн техникээ буцааж авахаар давж заалдах гомдол гаргасан. *******ыг би өмнө нь танихгүй. Утсаар яриад гэрээ хийхэд анх удаа ийм байдалд оруулсан. *******ыг хууль бус хэрэг хийж байгааг мэдээгүй. Миний бие экскаватороо эргүүлж авах хүсэлттэй байна. Иймд миний гомдлыг хүлээн авч экскаваторыг минь эргүүлэн өгнө үү гэв.

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчтэй холбоотой гомдол гаргахыг эрхтэй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд энэ гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...гийн мэдүүлгийг үндэслэж түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон боловч бусад нотлох баримтуудаар экскаватор нь гийн өмчлөлийнх гэдгийг нотолсон баримт байхгүй. ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл машин механизмыг хурааж авахаар хуульчилсан. Хуульчлахдаа гэм буруутай этгээдийн өмчлөлд байгаа нь тогтоогдсон тохиолдолд хурааж авна. Бусдын өмчлөлд шилжсэн бол мөнгийг нь гаргуулахаар хуульчилсан. Гэхдээ экскаватор нь хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг нэмэгдүүлж байдаг онцлогтой. Тухайн техник нь модон дотор хадгалагдаад, гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдаад байгаа үйл баримтад дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай. Энэ үндэслэлээр тухайн техникийг хурааж, улсын орлого болгохоор нь шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Цаашид энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх үр дагаврыг үүсгэж чадаж байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн , 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр *******ад холбогдох эрүүгийн 2230*******620245 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

          Шүүгдэгч ******* нь 2022 оны 0******* дугаар сарын *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гол мөрний урсац бүрэлдэх эх, Ойн сан бүхий газар, Усны сан газарт хамаарах Ерөө голд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд ,*******2,3*******6 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

          хохирогч ы өгсөн “...Эоклоги эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирол болон нөхөн сэргээлтийг хийж хохиролгүй болгож өгвөл сумын тамгын газрын зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн -******* тал/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-22 тал/, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-******* тал/, Эко инженеринг ХХК-ийн шинжээчийн “...Хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ нь 69*******2******* төгрөг болж байна. Тухайн газарт нөхөн сэргээлтийн ажлын зардал 3*******09******* төгрөг байна” гэх дүгнэлт / хх-ийн 7*******-04 тал/, Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны улсын ахлах байцаагчийн *******-04-0*******/6 тоот “нийт хохирлын үнэлгээ нь .*******2.3*******6 төгрөг байна” гэх акт /хх-ийн 00 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

          Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй, анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.                               

          Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. 

          Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн -д “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.

              Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад тус бүр 5400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зүйл заалтанд заасан ялын төрөл хэмжээнд багтсан, оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

          Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн , 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндай 2900” маркийн экскаватор нь авто тээврийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, техникийн бичиг баримтгүй, хэний өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотлогдоогүй, гэрч иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...би сэлбэг хэрэгсэл худалдан авсан угсарч босгосон миний хөрөнгө...” гэж байх боловч уг хөрөнгөө Замын хөдөлгөөний дүрэм, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм журманд заасны дагуу бүртгүүлж өөрийн өмчлөлийн эд зүйл болохоо гэрчилсэн баримт бичиг аваагүй, тухайн эксковаторын өмчлөгч болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр уг техникийг хурааж улсын орлогод оруулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

          Учир нь Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргүүдийг үйлдэхэд техник хэрэгсэл ашиглахгүйгээр үйлдэх боломжгүйн дээр, өөрөө ухагч, тээвэрлэгч, шороо угаах усан буу гэх мэтийн хэрэгсүүдийг ашиглаж гэмт хэргийн явцыг түргэсгэх, өөрсдийн ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор  ашигладаг бөгөөд гэмт үйлдэлд ашигласан техник хэрэгсэл нь хэний өмчлөлийн эд зүйл болох нь тогтоогдоогүй нөхцөлд хурааж улсын орлогод оруулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцэх ба харин тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч хууль ёсоор тогтоогдвол гэм буруутай этгээдүүдээс хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

          Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

          Иймд иргэний нэхэмжлэгч гийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 2023/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн , 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          . Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

   3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                          ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ