Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 19

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

          улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

          шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн яллагдагч Б.Мад холбогдох эрүүгийн 1706036340434 дугаартай хэргийг 2017 оны 12 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Тэмүүлэн Од ХХК-д хөнгөн блокны оператор ажилтай, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Баатархайрханы гудамж 43 тоотод оршин суух хаягтай,

- Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ВЭ74120619, Боржигон овгийн БМ.

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Б.М нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Баатархайрханы 2 дугаар хэсгийн 43 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Цэенхандтай харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Цэенхандын мэдүүлэг /хх-26/, гэрч Ц.Батгүнжийн мэдүүлэг /хх-29/, гэрч Ц.Батболдын мэдүүлэг / хх-ийн 31/, Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд Б.Мын хувийн байдлын талаархи мэдээллийн авсан тэмдэглэл /хх-12-15/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Б.М нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Баатархайрханы 2 дугаар хэсгийн 43 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Цэенхандтай харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Цэенхандын өгсөн мэдүүлэг: “2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ажил дээрээ байж байтал гэрээс хүүхдүүд утсаар яриад аав согтуу ирчихээд агсан тавиад байна хэл амаар доромжлоод байна гэхээр нь би цайны цагаараа буюу 14 цаг өнгөрч байхад гэртээ харихаар явж байгаад замдаа гудамжны үзүүр дээр нөхөр Б.Машбаттай тааралдаад хамт гэртээ ороход гэрт 4 хүүхэд байсан. Том хүү Батболд байж байгаад явсан байсан. Машбат архи уусан байдалтай согтуу байсан ба гэртээ орж ирээд намайг болон хүүхдүүд рүү хэл амаар доромжилж орилж хашгираад гэр орноо шатаана гээд байсан. Мөнгөтэй болох үедээ дэлгүүрээс архи аваад уудаг. Архи уухаараа янз бүрийн хүмүүстэй уудаг. Тэгээд намайг хэл амаар доромжилдог. Тэгээд тухайн өдөр цагдаа дуудаж өгсөн. 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр болон 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрүүдэд баривчилгаанд явуулж байсан.” /хх-49-50/ гэх мэдүүлэг,    

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Ц.Батгүнжийн өгсөн мэдүүлэг: “Б.М ах намайг зодож цохиод байдаггүй. Гэхдээ согтуу үед нь бол хажууд нь байхад дарамттай, их хэцүү байдаг. Орилж хашгираад гэрэл чийдэн унтраа, унтмаар байна гээд дарамттай байдаг.” /хх-29/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Батболдын өгсөн мэдүүлэг: “2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ байж байхад аав Б.М гаднаас 1 жижиг шилтэй архи бариад орж ирээд гэрт архиа ууна гээд байхаар нь би наад архийг чинь уулгахгүй, хагална гэхэд аав архиа аваад гараад явсан. Тэгээд аав, ээж 2 хамт 10 минутын дараа ороод ирсэн. Би аав, ээж 2-той зөрөөд сургууль руугаа явсан. Аав, ээж, Ц.Батгүнж нар гэртээ үлдсэн. Орой гэртээ ирсэн ба аав агсам тавиад байсан болохоор цагдаад бариад өгсөн.” /хх-30-31/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Мын: “...Би дээрхи эрүүгийн хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” /хх-34-35/ гэх мэдүүлэг,

Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд Б.Мын хувийн байдлын талаархи мэдээллийн авсан тэмдэглэл /хх-ийн 12-15/,

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36/,

-Хохирогчийн аюулын эрсдлийн үнэлгээ /хх-9-10/,  

-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37/ зэрэг болно.         

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.М нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

           

            Хохирогч Б.Цэенханд нь нэхэмжилсэн зүйлгүй болно.

  

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Мад хорих ял эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.           

 

Хэрэгт ял хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

         Шүүхээс шүүгдэгч Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овгийн БвМыг гэм бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хэрцгий харьцсан, догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Б.Мад 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Мад оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Б.Цэенханд нь нэхэмжилсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

           7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

           8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      

                        ДАРГАЛАГЧ,                           

                                            ШҮҮГЧ                             Э.ЧИНГИС