Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/29

 

                             *******д холбогдох

                                      эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг,  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн /цахим/

Шүүгдэгч ******* /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү /цахим/

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж 23 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 23/ШЦТ/03 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2133000280066 дугаартай, 150/22/0009/Э индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 23 оны 02 дугаар сарын 13-ны хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “******* ******* *******” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг -р хороо хотхон тоотод оршин суух, /РД:*******/, урьд

-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1996 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 02 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэгдсэн.

Шүүгдэгч ******* нь 21 оны 08 дугаар сарын -ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг Мангирт гэх газарт иргэн *******тай өвс боогч машин өгсөнгүй гэх шалтгаантаар маргалдаж, түүнийг зодож баруун хацарт зулгаралт, цээжинд, зүүн бугалгад цус хуралт, 2 талын шанааны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Ч.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх:

******* овогт ******* Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******эс 337,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож, 407,211 төгрөгийн нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжпэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхээс Ч.Бат-Эрдэнийг хохирогч *******г зодож, хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай гэж дүгнэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хохирогч ******* нь Ч.Бат-Эрдэнийн хөдөө аж ахуйн техникийг өгч явуулахгүй гэж өөрт нь огт хамааралгүй асуудлаар буюу Хонгороо гэгч хүний өмнөөс мөнгө нэхэж ихээхэн чирэгдэл учруулсан байдал нь нотлон тогтоогддог. Улмаар миний хүүхдүүд цагдаагийн хурандаа, чамайг би яаж ч чадна чи надад 5.000.000 төгрөг өгөх болно, би чиний сүвэйг нэвт хутгална гэх мэтээр зүй зохисгүй авирлаж улмаар зодсон гэж гүтгэж , худлаа мэдүүлэг өгсөн байхад шүүх хэргийн бодит үнэнийг тогтоох, нотлох баримтыг хянаж үнэлэх ,дүгнэх, шалгах, магадлах талаар ЭБШХ-ийн 16.15 дугаар зүйлд заасан үүргээ зөрчсөн гэж үзэж гомдолтой байна.

Хохирогч нь хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн байдаг ба энэ мэдүүлэгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй ба мөн машин бариад явж байхад хажуу талаас цохисон гэх мэтээр мэдүүлсэн байдаг. Түүний машин нь буруу талдаа буюу баруун талдаа жолооны хүрдтэй машин бөгөөд түүний хажуу талд сууж яваа хүн баруун талаас нь цохих ямар ч боломжгүй юм. Мөн хохирогч нь намайг ын дэргэд цохиж зодсон гэж мэдүүлдэг боловч энэ нь гэрч ын хоёр ч удаагийн мэдүүлэгүүдээр үгүйсгэгддэг.

Хохирогч нь хэрэг гарсан гэх орой Хөтөл дахь Сум дундын цагдаагийн хэлтэст гомдол гаргаж улмаар сум дундын нэгдсэн эмнэлэгийг их эмч д үзүүлсэн байдаг. Их эмч нь түүний биед үзлэгийг хийж гэмтэл учирсан гэх байдлыг хүний биеийн бүдүүвч зурагт тодорхой тэмдэглэсэн нь хавтаст хэргийн 3 дахь талд авагджээ.

Гэтэл хохирогч гийн биед үзлэг хийж гэмтлийн зэрэг тогтоосон шинжээч эмч нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн хуурамч дүгнэлт гаргасан байх магадлалтай байгаа нь түүний биед анх үзлэг хийсэн Сайхан сумын эрүүл мэндийн төвийн их эмч Цанлигийн Гиймаагийн тэмдэглэлээс эрс зөрүүтэй байдлаар шинжээчийн дүгнэлтэнд тусгаж, гэмтлийн тоог олон болгож хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 21 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 514 дугаартай дүгнэлтэнд хацранд зулгаралт, бугалганд цус хуралт, баруун хөх махны дээд хэсэгт 2,5х 4 см, зүүн эгэмний дор 4 хэсэг газарт гэмтэл учирсан гэж тусгасан нь анхны үзлэг хийсэн эмч гийн үзлэгийн тэмдэглэлд огт бичигдээгүй байх ба мөн хүний биеийн тоймлосон зурагт гэмтэл тогтоогдсон хэсгийг тэмдэглэсэн тэмдэглээнд нь ч тусгагдаагүй байна.

Мөн яллагдагч болон түүний өмгөөлөгч нар нь мөрдөн байцаалтын шатанд /нэмэлт ажиллагаа хийх үед/ шинжээчид тавих асуултуудаа мөрдөгчид хүргүүлсэн боловч дахин шинжээч томилохдоо уг асуултуудыг тусгаагүй орхигдуулсанд гомдолтой байгаа болно.

Мөн шинжээч эмч нь Дархан-Уул аймагт ажилладаггүй бөгөөд Сүхбаатар аймгаас ирж шинжээчийн дүгнэлт гаргахдаа Эрүүгийн хуулийн 21.4 -р зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулсаар атал хуурамч дүгнэлт гаргасан байгаа тул түүнд эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулархаар шүүгдэгч нь гомдлоо АТГ гаргасан байгаа болно.

Шүүгдэгч нь хохирогчийг цохиж зодож гэмтэл учруулаагүй учраас л шүүх үнэн зөвийг нь олж тогтооно гэсэн итгэлээр хөнгөн хэрэгт эвлэрч хялбарших хуулийн зохицуулалтыг ч эдлэхгүйгээр өнөөг хүртэл явж байгаа тул шүүхээс шийтгэх тогтоол гаргасанд гомдолтой байгаа болно.

Иймд гомдлыг хүлээн авч шүүхийн шийтгэх тогтоолыг ЭБШХ-ийн 39.5 дугаар зүйлийн 1.1 зааснар хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тэр хүнд гарынхаа үзүүрийг хүргээгүй байж шинжээч дүгнэлтээр гэмтэлтэй гэсэн дүгнэлт гараад, иргэн хүний хажууд зодсон гэж хэлдэг. нь “...миний нүдээр харж байхад энэ хүнийг нэг ч удаа зодож байгаагүй, огт цохисон зүйл байхгүй...” гэж мэдүүлдэг. Гэрч Пүрэвдорж “... гэх хүний баруун хацар дээр нь хүрэн хөх болсон байсан шүү...” гэж мэдүүлдэг. Энэ хэрэгт би яагаад гомдоод байна вэ гэхээр тухайн үед прокурор “...амархан хэрэг байна. тохиролцоод 450.000 төгрөгөөр торгуулаад салчих...” гэж хэлж байсан. Би гар хүрээгүй байж яагаад торгуулна гэж дээрээс нь хохирогч надаас 5.000.000 төгрөг нэхээд байгаа гэж хэлсэн. Би шүүхэд найдаж байна. Үнэн зөвийг олж өгөх байх ...гэв

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ... Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ******* нь тухайн гэмт  хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогддог. Шүүгдэгчийн өмгөөлөгч хэлж байна ын хажууд зодоогүй, хохирогч худлаа мэдүүлж байна гэж тайлбарлаж байна. Хохирогч *******   нар   нь   хэрэг   учралын   үед   уул  руу  явж  утсаар  ярихдаа  хоорондоо маргалдсан нь тогтоогддог. Хавтаст хэргийн 14-16 дугаар талд “...тэр хоёр уул руу явсан. Буцаж ирэхдээ ******* хохирогчийн машиныг барьж ирсэн. Намайг очиход хохирогч ******* намайг зодчихлоо гээд өрөөсөн гутал нь урагдсан байдалтай газар сууж байсан...” гэж мэдүүлдэг.  

...Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь тогтоож Ч.Бат-Эрдэнийн үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан гэдэг нь хангалттай тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******д холбогдох 2133000280066 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь Хянавал:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

2. Шүүгдэгч ******* нь 21 оны 08 дугаар сарын -ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг Мангирт гэх газарт иргэн *******тай өвс боогч машин өгсөнгүй гэх шалтгаантаар маргалдаж, түүнийг зодож баруун хацарт зулгаралт, цээжинд, зүүн бугалгад цус хуралт, 2 талын шанааны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

3. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлээд шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулсан байна.

4. Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдал гаргасан бай  гомдлын үндэслэлээ  шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй,  хохирогч *******д  гэмтэл учруулсан гэсэн шинжээч эмийн дүгнэлт үндэслэлгүй, хохирогчийн буруутай үйлдэл нөлөөсөн талаар  дүгэнлт хийгээгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн  гэж тайбарлажээ.

5. Хэргийг судлан үзвэл: Шүүгдэгч ******* нь 21 оны 08 дугаар сарын -ны  өдөр  Сэлэнгэ аймаг Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг Мангирт гэх газар хохирогч  *******тай өвч боогч машин өгөхгүй гэсэн маргааны улмаас биед нь халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

хохирогч  *******гийн “... Манай дүүгээс өвс преслэгч машин авч хэрэглэж байсан юм билээ. Би үлдэгдэл мөнгөө өгөөд аваад яв гэж хэлсэн .. гэтэл уурласан тэгээд мөнгийг нь шилжүүлчихээд аваад явья сүлжээ  алга гээд уул руу машинтай явсан. Явж байх *******даа зодсон ... элдэв үгээр доромжилсон .. би машинаа зогсоогоод буугаад зугтсан ... араас унагаад  зодож ухаан алдуулаад талбайн захын *******илж дундуур чирсэн... энэ хүнээс болж эмнэлгээр явж их чирэгдэл учирсан эмчилгээнд зарцуулсан мөнгөө нэхэмжилнэ.”  гэсэн мэдүүлэг,

гэрч ийн “....  нь тэр залуутай мөнгө шилжүүлнэ гээд сүлжээтэй газар луу явсан...тэгээд би тэдний явсан газар луу машинтайгаа явж байхад  ахын машин ирж байхаар нь гэрлээрээ  дохиод сигнаалдахад зогсоогүй.. тэгэхээр нь буцаад дагаад  явж байхад ах  *******ын голд хэвтэж байсан... ах “намайг ******* зодоод  талбайн захаар чирсэн”  гэж хэлсэн... чирсэн мөр нь ******* дээр тод харагдаж байсан”   гэх мэдүүлэг,

гэрч Г.ын “... талбайн захад  талбайн хажууд ах “******* намайг  зодчихлоо” гээд гутал нь сугарчихсан  сууж байсан...” гэх мэдүүлэг,

Хөтөлийн Эрүүл мэндийн  төвийн 21 оны 08 сарын -ны өдөр *******д үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас, Дархан-уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 21 оны 08 сарын 25-ны өдрийн 514 дугаартай шинжээчийн дүгнэлт,  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 22 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 763 дугаартай дүгнэлт, Шинжээч эмч С.Чулуунсүхийн  мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

6. Шүүгдэгчийн давж заалдах гомдлын талаар:  шүүгдэгч ******* нь “хохирогчид ямар нэг байдлаар гар хүрээгүй, хохирогч зориуд худал мэдүүлсэн” гэж байгаа боловч хэрэгт авагдсан гэрч ийн “....  нь тэр залуутай мөнгө шилжүүлнэ гээд сүлжээтэй газар луу явсан...тэгээд би тэдний явсан газар луу машинтайгаа явж байхад  ахын машин ирж байхаар нь гэрлээрээ  дохиод сигнаалдахад зогсоогүй.. тэгэхээр нь буцаад дагаад  явж байхад ах  *******ын гол хэвтэж байсан... ах “намайг ******* зодоод  талбайн захаар чирсэн”  гэж хэлсэн... чирсэн мөр нь ******* дээр тод харагдаж байсан”   гэх мэдүүлэг,

гэрч Г.ын “... талбайн захад  талбайн хажууд ах ******* намайг  зодчихлоо гээд гутал нь сугарчихсан  сууж байсан...” гэх мэдүүлэг болон Хөтөлийн Эрүүл мэндийн  төвийн 21 оны 08 сарын -ны өдөр *******д үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас, Дархан-уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 21 оны 08 сарын 25-ны өдрийн 514 дугаартай шинжээчийн дүгнэлт,  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 22 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 763 дугаартай дүгнэлт, Шинжээч эмч С.Чулуунсүхийн  мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, тухайн баримтууд нь илтэд зөрүүтэй гэх байдал тогтоогдохгүй байна.

Дархан-уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 21 оны 08 сарын 25-ны өдрийн 514 дугаартай шинжээчийн дүгнэлт илтэд үндэслэлгүй гэж байгаа боловч шинжээчид хууль сануулсан, шинжээч эмч нь  дан ганц Хөтөлийн Эрүүл мэндийн  төвийн 21 оны 08 сарын -ны өдрийн яаралтай тусламжийн хуудсыг  дүгнэлтийнхээ үндэслэл болгоогүй, хохирогчид үзлэг хийж, хохирогчийн  дүрс оношилгооны  шинжилгээний хариу зэргийг харьцуулан түүндээ тулгуурлан дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна.

             Түүнчлэн шинжээчийн дээрхи дүгнэлтийг үндэслэлтэй эсэх талаар  хэргийн оролцогчийн  хүсэлтээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 22 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 763 дугаартай дүгнэлт гарсан  байх ба эдгээр баримтууд нь хуульд нийцээгүй гэх үндэслэлгүй байна.

 7. Иймд  хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд талуудыг тэгш эрхтэй оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн зохих дүгнэлт хийн хэргийн бодит байдлыг тогтоосон байна.

Иймд анхан шатны шүүхээс  шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь  үндэслэл бүхий болжээ.

Харин хэрэгт авагдсан баримтаар тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн техник өгөхгүй гэж уурлаж, зохисгүй үг хэрэглэсэн байдал нь  гэмт хэрэг гарах  буюу маргаан үүсгэх гол шалтгаан  нөхцөл болсон гэж үзэхээр байна.

8. Анхан шатны шүүх, шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн  хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.  

9. Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр  ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдлээс шалгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэн  шүүгдэгчид оногдуулсан  3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ... бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж тус тус заасан.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, оногдуулсан торгох ялыг хэмжээ зэргийг харгалзан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

10. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч нарын  гаргасан давж заалдах гомдол нь хуулийн үндэслэлгүй байх тул гомдлыг хангаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 23 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

2 дахь  заалтыг:  

“2. шүүгдэгч  ******* овогт ******* Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

 3 дахь заалтыг:

 “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, оногдуулсан торгох ялыг хэмжээ зэргийг харгалзан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож,  торгох ялыг шүүхээс тогтоосон  хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй  тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай. гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй  орхисугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                      ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН