| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00978/И |
| Дугаар | 130/ШШ2024/00996 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 130/ШШ2024/00996
| 2024 оны 12 сарын 16 өдөр | Дугаар 130/ШШ2024/00996 | Баян-Өлгий аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ЕрӨнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Б аймгийн Прокурорын газар (нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн тӨлӨӨлӨгч, ахлах прокурор А.Д),
Хариуцагч: Б аймгийн Д сумын 9 дүгээр багт оршин суух, Д.Х,
Хариуцагч: Б аймгийн Д сумын 9 дүгээр багт оршин суух, Д.М,
Нэхэмжлэлийн шаардлага: Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, хүүгийн хамт нийт 1,948,954 тӨгрӨг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны ӨдӨр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газраас хариуцагч Д.Х, Д.М нарт холбогдуулан Сум хӨгжүүлэх сангаас авсан зээл, хүүгийн хамт нийт 1,948,954 тӨгрӨг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Б аймгийн Д сумын Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч танилцахад сумдад жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь ӨргӨтгӨх, шинэчлэх сонгон шалгаруулалтад тӨсӨл нь шалгарсан Д.Х нь “...хӨнгӨлӨлттэй зээл олгох ...гэрээ”-г 2013 оны 4 дүгээр сарын 24-ний ӨдӨр сумын Засаг даргатай байгуулан “Модон эдлэл мужаан” эрхлэх зориулалтаар 3,000,000 тӨгрӨгийг 1 жил /12 сар/-ийн хугацаатай, эргэн тӨлӨгдӨх нӨхцӨлтэйгӨӨр авсан байна.
1.2.Гэвч Д.Х нь уг зээлийг гэрээнд заасан хугацаанд буюу 2014 оны 4 дүгээр сарын 24-ний Өдрийн дотор нӨхӨн тӨлӨх үүргээ биелүүлэлгүй зӨрчсӨний улмаас Сум хӨгжүүлэх санд 1,948,954 тӨгрӨг тӨлӨгдӨӨгүй нь судалгаагаар тогтоогджээ.
1.3.Уг нӨхцӨл байдал нь үндсэн зээлдэгч нь шилжин суурьшсантай холбоотой байж болох ч талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.8 дахь заалтад заасан “...зээлийн эргэн тӨлӨлтийн хуваарьт заасны дагуу хугацаанд зээлийн үндсэн тӨлбӨрийг тӨлӨӨгүй, эсхүл зээл тӨлӨх эцсийн хугацаа хэтэрсэн бол зээлийн хугацаанд тӨлӨгдӨӨгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна сарын 2% хувийн алданги тӨлнӨ”, 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтад заасан “...Сум хӨгжүүлэх сангаас авсан зээлийг хугацаанд 020755401 тоот дансанд тӨвлӨрүүлнэ” гэх зээлдэгчийн үүрэг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн ӨмчлӨлд мӨнгӨ буюу тӨрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хӨрӨнгӨ шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хӨрӨнгӨтэй ижил тӨрӨл, тоо, чанар, хэмжээний эд хӨрӨнгӨ буюу мӨнгийг тохирсон хугацаанд буцаан ӨгӨх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан “...зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.” гэх зохицуулалт зэргээс үзэхэд үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч нараас зээлийн тӨлбӨрийг хүүгийн хамт гаргуулж, нӨхӨн тӨлүүлэх үндэслэлтэй байна.
1.4.Дээрх тогтоогдсон нӨхцӨл байдал, хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл Д.Х нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, Сум хӨгжүүлэх сангаас олгосон зээлийг авч, эргэн тӨлӨӨгүйгээс тӨрд, түүнчлэн дараагийн зээл авах сонирхол бүхий иргэдэд олгох санхүүжилтийг бүрдүүлэхгүй байгаа нь нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж дүгнэхээр байх тул зээлийн тӨлбӨр, хүү 1,948,954 тӨгрӨгийг даруй гаргуулж, Сум хӨгжүүлэх сангийн 100020755401 дугаарын дансанд оруулж ӨгнӨ үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
2.Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Х, Д.М нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн Сум хӨгжүүлэх сангаас авсан зээл, хүүгийн хамт нийт 1,948,954 тӨгрӨгийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны ӨдӨр Б аймгийн Д сумын Хоршоог хӨгжүүлэх сангийн 000000000 тоот дансанд тӨлж Өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь 2024 оны 12 дугаар сарын 15-ны Өдрийн Шилжүүлгийн мэдээллийн баримтаар нотлогдож байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
3.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зӨрчӨӨгүй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чӨлӨӨлӨгдсӨн болохыг дурдаж, мӨн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид тӨлбӨл зохих 46,133 тӨгрӨгийн тал нь болох 23,066 тӨгрӨгийг хариуцагч Д.М, Д.Х нараас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
5.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Д.Х, Д.М нар нь нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын нэхэмжилсэн Сум хӨгжүүлэх сангаас авсан зээл, хүүгийн хамт нийт 1,948,954 (нэг сая есӨн зуун дӨчин найман мянган есӨн зуун тавин дӨрвӨн) тӨгрӨгийг Б аймгийн Д сумын Хоршоог хӨгжүүлэх сангийн 000000000 тоот дансанд тӨлж Өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чӨлӨӨлӨгдсӨн болохыг дурдаж, мӨн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид тӨлбӨл зохих 46,133 тӨгрӨгийн тал нь болох 23,066 тӨгрӨгийг хариуцагч Д.М, Д.Х нараас гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК