Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 157/ШШ2024/00283

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                           хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 10,294,352.96 (арван сая хоёр зуун ерэн дөрвөн мянга гурван зуун тавин хоёр төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад     

         

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* овогтой ******* нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ******* банктай R001490437 тоот Дижитал зээлийн гэрээ " байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд дижитал буюу цахим зээлээр 1405183308 тоот зээлийн данс үүсгэж 2024 оны 06 дугаар сарын 27-ний өдөр 10,000,000.00 (Арван сая ) төгрөгийн зээлийг жилийн 21 % ( Хорин нэгэн ) хувийн хүүтэй, 30 ( Гуч ) сарын хугацаатай зээл авсан.

Зээлдэгч Т.******* нь ЗГ-ROO1490437 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаандаа төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 97 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 11-р сарын 04-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,294,352.96 ( Арван сая хоёр зуун ерэн дөрвөн мянга гурван зуун тавин хоёр төгрөг ерэн зургаан мөнгө ) төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт ******* банкинд олгуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Боржигон овогт *******ийн ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Т.******* миний бие ******* банктай дижитал зээлийн гэрээ байгуулан цахимаар зээл авсан. Одоо зээлийн үлдэгдэл болох 10,294,352.96 төгрөгийг төлж барагдуулах болно.” гэв.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч ******* холбогдуулж “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 10,294,352.96 (арван сая хоёр зуун ерэн дөрвөн мянга гурван зуун тавин хоёр төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

Нэхэмжлэгч “******* банк” ХК, хариуцагч Т.******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох” гэрээний харилцаа үүссэн байна.

3.Зохигчдын хооронд 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь хариуцагчаас “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 10,294,352.96 (арван сая хоёр зуун ерэн дөрвөн мянга гурван зуун тавин хоёр төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

            4.Нэхэмжлэгч “******* банк” ХК, хариуцагч Т.******* нар нь цахим зээлийн гэрээг байгуулсан, 10,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатайгаар төлөхөөр байгуулсан, хариуцагч нь зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,294,352.96 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.  

            6.Хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 10,294,352.96 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

7.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,660 төгрөгийн тал хувь болох 89,830 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 89,830 төгрөгийг, хариуцагч Т.*******оос улсын тэмдэгтийн хураамж 89,830 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

            1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 10,294,352.96 (арван сая хоёр зуун ерэн дөрвөн мянга гурван зуун тавин хоёр төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөгийг хариуцагч Т.******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,660 төгрөгийн тал хувь болох 89,830 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 89,830 төгрөгийг, хариуцагч Т.*******оос улсын тэмдэгтийн хураамж 89,830 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Т.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭНХМАНДАХ