Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 130/ШШ2025/00004

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 130/ШШ2025/00004

Баян-Өлгий аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Хүсэлт гаргагч: Б аймгийн А сумын 1  дүгээр багт оршин суух, Б овогт Т.А-ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Мал эмнэлгийн газрын 1982 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 40 дугаартай Ажилд томилох тухай, А сумын Мал эмнэлгийн тасгийн 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай албан бичиг, Б аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай, мөн газрын даргын 1987 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай Ажилд томилох тухай, Б аймгийн Хөдөө аж ахуйн газрын даргын 2000 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаартай Хувийн эмнэлэг байгуулах тухай тушаалуудад миний нэр Т.А, Т.А гэж буруу ташаа бичигдсэнийг зөвтгөж, дээрх бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь Төлеубайн Алдаберген мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Т.А нь Б аймгийн Мал эмнэлгийн газрын 1982 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 40 дугаартай Ажилд томилох тухай, А сумын Мал эмнэлгийн тасгийн 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай албан бичиг, Б аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай, мөн газрын даргын 1987 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай Ажилд томилох тухай, Б аймгийн Хөдөө аж ахуйн газрын даргын 2000 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаартай Хувийн эмнэлэг байгуулах тухай тушаалуудад миний нэр Т.А, Т.А гэж буруу ташаа бичигдсэнийг зөвтгөж, дээрх бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь Төлеубайн Алдаберген мөн болохыг тогтоолгох тухай шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Т.А миний бие 2021 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Гэтэл 2024 оны 09 дүгээр сард аймгийн Нийгмийн даатгалын газарт төвөөс ирсэн хяналт шалгалтаар миний өндөр настны тэтгэвэр тогтоолгосон хувийн хэрэгт авагдсан ажлаас чөлөөлөх, эргүүлэн томилох тушаалуудад нэр зөрчилтэй бичигдсэн байна гэж үзээд өндөр настны тэтгэвэр олголтыг түр зогсоосон.

1.2.Нийгмийн даатгалын байгууллагаас надад тухайн үед таныг ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалуудад Т.А, Т.А гээд бичигдсэн асуудлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж зөвлөсөн. Ийм учраас шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагад дурдагдсан тушаалуудад буруу алдаатай бичигдсэн асуудлыг зөвтгүүлэх шаардлагатай байна.

1.3.Надад иргэний бүртгэлийн хэлтсээс олгогдсон иргэний үнэмлэхэд Төлеубайн Алдаберген, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэрт Т.А, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08/1069 дугаартай лавлагаанд Т.А, №2661 дугаартай 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн малын бага эмчийн мэргэжлээр төгссөн дипломын хуулбарт Т.А, 1995 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 340177 дугаартай, 2014 онд олгогдсон 01329151 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдэд Тилеубайн Алдаберген, мөн шийдвэрт Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/01247 дугаартай улсад ажилласан байдлыг тогтоолгох Т.А гэж тус тус бичигдсэн болно.

1.4.Иймд Б аймгийн Мал эмнэлгийн газрын 1982 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 40 дугаартай Ажилд томилох тухай, А сумын Мал эмнэлгийн тасгийн 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай албан бичиг, Б аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай, мөн газрын даргын 1987 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай Ажилд томилох тухай, Б аймгийн Хөдөө аж ахуйн газрын даргын 2000 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаартай Хувийн эмнэлэг байгуулах тухай тушаалуудад миний нэр Т.А, Т.А гэж буруу ташаа бичигдсэнийг зөвтгөж, дээрх бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь Т.А мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч Т.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтэд: ... Миний бие тус шүүхэд аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөсний дагуу ажилласан байдлыг тогтоолгох болон тушаалуудын эзэмшигчээр тогтоолгохоор хүсэлт гаргасан. Гэтэл шүүхэд хүсэлт гаргасны дараа аймгийн Нийгмийн даатгалын зөвлөлд өргөдөл гаргаснаар миний ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан байх тул шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзаж байна. Иймд миний бие хүсэлтээсээ татгалзсаны үр дагавар болон эрх үүргээ ойлгож мэдлээ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Хүсэлт гаргагч Т.А-ийн хүсэлттэй Б аймгийн Мал эмнэлгийн газрын 1982 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 40 дугаартай Ажилд томилох тухай, А сумын Мал эмнэлгийн тасгийн 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай албан бичиг, Б аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай, мөн газрын даргын 1987 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай Ажилд томилох тухай, Б аймгийн Хөдөө аж ахуйн газрын даргын 2000 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаартай Хувийн эмнэлэг байгуулах тухай тушаалуудад миний нэр Т.А, Т.А гэж буруу ташаа бичигдсэнийг зөвтгөж, дээрх бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь Төлеубайн Алдаберген мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.А нь  уг нэхэмжлэлээсээ татгалзсан тухай шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

4.Хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Т.А нь Б аймгийн Мал эмнэлгийн газрын 1982 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 40 дугаартай Ажилд томилох тухай, А сумын Мал эмнэлгийн тасгийн 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай албан бичиг, Б аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай, мөн газрын даргын 1987 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай Ажилд томилох тухай, Б аймгийн Хөдөө аж ахуйн газрын даргын 2000 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаартай Хувийн эмнэлэг байгуулах тухай тушаалуудад миний нэр Т.А, Т.А гэж буруу ташаа бичигдсэнийг зөвтгөж, дээрх бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь Төлеубайн Алдаберген мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хүсэлт гаргагч Т.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Х.МЕЙРАМБЕК