| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2024/00921/И |
| Дугаар | 130/ШШ2024/01007 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 130/ШШ2024/01007
| 2024 12 20 | 130/ШШ2024/01007 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух, Ж овогт Тийн Х
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Н овогт Мкийн Ж
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, эцгээр нь тэжээн тэргүүлэх, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс оногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж овогт Тийн Х хариуцагч Н овогт Мийн Жд холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, эцгээр нь тэжээн тэргүүлэх, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс оногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН