| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00628/И |
| Дугаар | 133/ШШ2024/00518 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 133/ШШ2024/00518
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ************** хүсэлттэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Хүсэлт гаргагч ************ нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. нэхэмжлэлийн шаардлага: 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ********* аймгийн *********** сумын ********* нэгдлийн ******** бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлт гаргагч ************ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ************ өдөр төрсөн. Одоо ************ настай. Би 1982 оны 07 сараас мал маллаж байгаад 1983 оны 06 сараас 1986 оны 06 сард цэргийн алба хаасан. 1986 оны 09 сараас 1990 онд ********** нэгдэлд малчин байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1987 оны 01 сараас 1989 оны 06 сар дуустал архивын баримт байгаа ч тухайн үеийн тоо бүртгэгч хөдөлмөрийн дэвтэр алга болгосон тул ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон гэжээ.
3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар
- ********* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 499 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт ********* аймгийн ******** сумын ******** нэгдлийн ********** бригадад малчин байсан ************ 1987-1989 оны цалин хөлсний цэс
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:Байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч ************ хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч ************ нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ******* аймгийн ******** сумын ******** нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Хүсэлт гаргагч ************ нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ********** аймгийн ********** сумын ********* нэгдлийн ******** бригадад малчнаар ажиллаж байсан болох нь:
******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 499 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн ******** сумын ********** нэгдлийн ******* бригадад малчин байсан ************ нь 1987 оны 01-12, 1988 оны 01-12, 1989 оны 01-06 дугаар саруудад цалин хөлс авч байсан-ийг тодорхойлжээ.
Уг архивын лавлагааны эх сурвалж нь *******аймгийн ********сумын ******* нэгдлийн ******* бригадад малчин байсан ************ 1987-1989 оны цалин хөлсний цэсний нотлох баримтаар батлагдаж байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч ************1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ********* аймгийн ********* сумын *********** нэгдлийн ********* бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ************1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ********* аймгийн ******** сумын ********** нэгдлийн ********* бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН