Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 133/ШШ2024/00534

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ************ хүсэлттэй,

************ хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт: ************ хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай

2. Хүсэлт гаргагч ************ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ************ бид хоёр 2015 онд танилцаж улмаар 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хурим найраа хийж хамтран амьдарч байсан. Тухайн үед бид албан ёсоор гэрлэлтээ батлуулж амжаагүй учраас гэрлэлтийн гэрчилгээ аваагүй юм. ************ өдөр охин ************ төрүүлсэн. Бид тус аймгийн Есөнбулаг суманд 2015 оны 12 сараас 2024 оны 05 сар хүртэл амьдарсан. ************ нь 2024 оны 09 сард нас барсан. Иймд охин ************ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл албан ёсоор гэрлэлтийн баталгаа байхгүй учраас ************ ************ нарыг 2015 оноос 2024 оны 05 сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. ************ бид хоёр 2015 онд танилцаад 2024 оны 05 сар хүртэл хамтран амьдарсан. 2024 оны 09 сард манай хүн нас барсан. Хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гээд улсын бүртгэлээс нас барсны лавлагааг авах гэсэн боловч хамааралгүй гээд өгөхгүй байгаа гэжээ.

3. Хүсэлт гаргагчийн ирүүлсэн нотлох баримтын жагсаалт:

- Төрсний бүртгэлийн лавлагаа/************/

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 317 дугаартай албан бичиг

- Төрсний гэрчилгээний хуулбар/************/

- Зээийн гэрээний хуулбар/Төрийн банк, ************, ************/

- фото зураг

- Зээлийн дансны харилцагчийн хуулга/************, ************/

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт

-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 15/457 дугаартай албан бичиг, ************ нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд нотлох баримтаар авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлт гаргагч ************ шүүхэд гаргасан хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч ************ нь 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ************ хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

2.1 ************ нь 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ************ хамтын амьдралтай байсан болох нь:

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаанд ************ нь ************ өдөр төрснийг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны бүртгэжээ. Эцэг ************, эх ************,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 317 дугаартай албан бичигт ************ нь ам бүл 4-үүлээ тус багийн Өнөр хороололын 8-2 тоотод амьдардаг нь үнэн болно гэжээ.

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ************дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаанд ************ нь ************ өдөр нас барсныг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны бүртгэжээ.

- ************, ************ нарын Төрийн банкнаас 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, 20216 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 14-нйи өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хуулбар, гэрэл зураг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд ************, ************ нарыг 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хамтын амьдралтай байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ************ ************ 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН