| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0680/Э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2018-01-04 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Н.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Улсын яллагч Д.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
Шүүгдэгч Т.Д, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,
Иргэдийн төлөөлөгч Н.Энхбат нарыг оролцуулан
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эзэн овогт Т.Дд холбогдох эрүүгийн 1711000000200 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Эзэн овогт Т.Д, 1994 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Хүчит шонхор худалдааны төвд ачигчаар ажилладаг, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,
2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 351 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 12 дугаар сарын 7-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хуулийн тэгштгэлээр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ..............
Шүүгдэгч Т.Д нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 15-56 тоот хашаан дотор зэвсэг хэрэглэж хохирогч О.Болдын хэвлийн тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Дгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..надад сонсгож байгаа ялыг зөвшөөрч байна. Тухайн үед би нилээн согтуу байсан. Болдоо ахтай юм ярьж байгаад маргалдсан. Болдоо ах газар байсан архины шилийг хагалж над руу дайрсан. Тэгэхээр нь би шуудайтай нүүрс байсан газраас нүүрс задалдаг, 1000 төгрөгийн хар өнгийн иштэй нарийн хутгийг аваад Болдоо ахын хэвлийн тус газар хутгалсан. Болдоо ах намайг хутгалчихлаа гээд гэр лүү орохоор нь би гэр лүүгээ яваад өгсөн. Гэртээ очиж ус уучихаад буцаад Оюунбат гэр лүү орсон чинь цагдаагийн машин ирчихсэн байсан. Болд ахтай юуны талаар маргалдснаа санахгүй байна. Би хутгаа Оюунбат ахын хашаанд хаясан, яг хаашаа хаяснаа санахгүй байна. Тухайн үед Болдоо ахыг хутгалчихаад айж сандарсан байсан болохоор гэр лүүгээ явчихсан. Болд ах намайг цохиж зодсон зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-77-78х/,
Шүүгдэгч Т.Дгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг,
Хохирогч О.Болдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа явчихаад орой Оюунбатын гэрт очиход Оюунбат эхнэр хүүхдүүдийнхээ хамт байсан. Оюунбат бид хоёр хоол идэнгээ 2 шил их монгол нэртэй 0.5 литрийн архи уугаад унтсан. 2017 оны 10 дугаар сарын 27-ны өглөө босоод Оюунбат Бондоо хочит Ганзориг, танихгүй залуугийн хамт 3 шил их монгол нэртэй 0.75 литрийн архи уухад Оюунбат гэртээ тасраад унтсан. Тэгтэл Ганзоригийг Оюунтулга дуудаж байна гээд гэрээс нь гараад Оюунтулгын гэрт очиход Оюунтулга, Данхар, Оёдоо, Бондоо, Самбуу нар байсан. Бондоог явъя гэхэд Оюунтулга байж бай гээд надтай муудалцсан бид хоёрын муудалцаад зогсож байхад гэрийн хойд талд сууж байсан Самбуу дүү залуу нь “ямар овоо хөгшин пизда вэ, наад пиздаг чинь хутгалчихъя гээд хар өнгийн иштэй хутга бариад босч ирсэн. Тэр хутгийг тахир гартай залуу, Бондоогийн хамт Самбуугаас булааж авсан. Би Самбууд хандан нусан чавх минь чам шиг юманд би хутгалуулахгүй” гээд гэрээс гарсан. Самбуу дахиж хутга авчирч чамайг шаана гээд гэрээс гараад Аранжингийн гэр лүү орж харагдсан. Тэгэхээр нь би зүгээр байж байгаад хутгалуулдаг хүн биш, биеэ хамгаална гээд Их монгол архины шил хоёрыг хавсарч цохиж хагалаад гарандаа барьсан. Тэнд байсан Оюунтулга, Бондоо нар боль боль гэхээр нь барьж байсан архины шилээ жорлон руу шидээд хашааны хаалгаар гарахаар гэрийн хойд талаар явсан. Тэгтэл Самбуу миний урдаас гарч ирээд хэвлийн хэсэгт хутгалсан. Би хутгалуулсан хэсэгтээ гараараа бариад хартал өөх нь цухуйгаад гараад ирсэн байсан. Тухайн үед цус хараад шоконд орсон. Самбууг нэг нь цааш нь аваад явсан ба хэн дагуулж явсаныг санахгүй байна. Би тэгээд түргэн, цагдаад дуудлага өгсөн, маш их гомдолтой байна..” гэсэн мэдүүлэг /хх-28-30х/,
Гэрч З.Оюунтулгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би гэртээ Данхар, Бондоо хочтой Ганзориг, Оёуда бид 4 Данхарын гэрт байсан. Бондоо ах Оюунбат ахын гэрээс ирлээ гээд согтуу байдалтай ирсэн. Бид нар 0.75 литрийн архи хувааж ууж байтал гаднаас Даваасамбуу нь орж ирсэн. Гаднаас Болд орж ирээд бид нартай суусан ба Ганзориг нь урд өдөр нь манай гэрт гар утсаа алга болгочихсон тэр талаар ярилцаад байж байтал намайг О.Болд “гар утсыг нь гаргаж өгөөч” гэж хэлээд би Болдтой маргалдсан ба маргалдаж байхад Ганзориг салгасан. Гэрийн хойд талаас Даваасамбуу Болдтой маргалдаад босч ирсэн. Тэр хоёрыг бас Ганзориг салгасан. Болд нь Даваасамбуутай муудалцсаар Данхарын гэрээс гарч явсан. Тэгээд байж байтал Ганзориг Тэмүүлэн нар нь намайг сэрээгээд “Болдыг хутгалчихлаа” гэж хэлээд сэрээсэн. Хашаан дотор Болд нь гэдсээ бариад хэвлий хэсгээс нь цус гарсан байдалтай зогсож байхаар нь асуутал Даваасамбуу хутгалчихлаа гэж хэлсэн ..” гэсэн мэдүүлэг /хх-35-36х/,
Гэрч Б.Оёдоогоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Болд, Оюунтулга нар маргалдаж байгаад Даваасамбуу нь О.Болдтой маргалдаад Данхар буюу Отгонбаатарын гэрээс зууралдаад гарсан. Би хувцсаа солиод Отгонбаатар бид хоёр гэртээ үлдсэн. Гэрээс Болд, Даваасамбуу, Оюунтулга нар гарсан. 5-10 минутын дараа Болд нь хэвлий хэсгээ барьчихсан Даваасамбуу намайг хутгалчихлаа гээд зогсож байсан. Даваасамбууг хутга хаанаас авсныг мэдээгүй ..” гэсэн мэдүүлэг /хх-37-38х/,
Гэрч З.Отгонболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед би Оёдоо ахын хамт гэртээ ирсэн юм. Гэртээ байж байтал удалгүй цагдаа, түргэний хүмүүс ирсэн, би болсон явдлын талаар сонирхож гартал ахын найз О.Болд нь хэвлийн хэсэгтээ хутгалуулчихсан гэсэн байдалтай түргэний машинд сууж харагдсан, би О.Болд ахаас хэн хутгалсан талаар тодруулж асуухад Т.Дг хутгалсан гэж хэлж байсан. Т.Д, О.Болд ах нар хоорондоо маргалдсан юм шиг байсан, би юунаас болоод маргалдсан мэдэхгүй байна ..” гэсэн мэдүүлэг /хх-39х/,
Гэрч Р.Отгонбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би З.Оюунбатын гэрт нь хамт архи ууж байгаад гэр лүүгээ ороод амарсан. Маргааш нь буюу 10 дугаар сарын 27-ны өдөр З.Оюунтулга гэх найзын хамт халамжийн мөнгөө аваад хоёр шил 0.75 литрийн Их монгол архи аваад гэртээ уусан юм. Тэгтэл архи уугаад тасарсан хойгуур манай гэрээр зөндөө хүмүүс орж ирсэн байсан. Нэг сэрсэн чинь З.Оюунбат гэх залуугийнд ирдэг О.Болд нь З.Оюунбатын дүү З.Отгонболдын найзад нь хутгалуулсан гэж байсан ..” гэсэн мэдүүлэг /хх-40х/,
Гэрч Х.Цэцэгмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 10:24 минутад манай нөхөр Болд 86874009 утасны дугаараас залгаад би хүнд хутгалуулчихлаа, одоо эмнэлэг явж байна гэсэн. Тэгээд эмч над руу залгаад Дэнжийн 1000-н орчмоос энэ хүнийг аваад явж байна, та цэргийн төв эмнэлэг дээр ир гэсэн. Тэгээд би 12 цагийн үед ажлаасаа гараад 13 цаг өнгөрч байхад эмнэлэг дээр ирсэн. Тэгээд манай нөхөр Болд 14 цагийн үед хагалгаанд орсон ..” гэсэн мэдүүлэг /хх-34х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 сарын 3-ны өдрийн шинжээчийн 13653 тоот дүгнэлтэд:
“1. О.Болдын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний бүрэн тасрал, хэвлийн гялтан, чацархайн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-43х/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-9х/,
Шүүгдэгч Т.Дгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 98/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 99/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 119-120, 122-123х/, хохирлын баримтууд /хх 108-110/ зэрэг болно.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Т.Д нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 15-56 тоот хашаан дотор зэвсэг хэрэглэж хохирогч О.Болдын хэвлийн тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгч Т.Дгийн өгсөн: “..надад сонсгож байгаа ялыг зөвшөөрч байна. Тухайн үед би нилээн согтуу байсан. Болдоо ахтай юм ярьж байгаад маргалдсан. Болдоо ах газар байсан архины шилийг хагалж над руу дайрсан. Тэгэхээр нь би шуудайтай нүүрс байсан газраас нүүрс задалдаг, 1000 төгрөгийн хар өнгийн иштэй нарийн хутгийг аваад Болдоо ахын хэвлийн тус газар хутгалсан. Болдоо ах намайг хутгалчихлаа гээд гэр лүү орохоор нь би гэр лүүгээ яваад өгсөн. Гэртээ очиж ус уучихаад буцаад Оюунбат гэр лүү орсон чинь цагдаагийн машин ирчихсэн байсан. Болд ахтай юуны талаар маргалдснаа санахгүй байна. Би хутгаа Оюунбат ахын хашаанд хаясан, яг хаашаа хаяснаа санахгүй байна. Тухайн үед Болдоо ахыг хутгалчихаад айж сандарсан байсан болохоор гэр лүүгээ явчихсан. Болд ах намайг цохиж зодсон зүйл байхгүй..” гэх мэдүүлэг,
шүүгдэгч Т.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
хохирогч О.Болдын өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа явчихаад орой Оюунбатын гэрт очиход Оюунбат эхнэр хүүхдүүдийнхээ хамт байсан. Оюунбат бид хоёр хоол идэнгээ 2 шил их монгол нэртэй 0.5 литрийн архи уугаад унтсан. 2017 оны 10 дугаар сарын 27-ны өглөө босоод Оюунбат Бондоо хочит Ганзориг, танихгүй залуугийн хамт 3 шил их монгол нэртэй 0.75 литрийн архи уухад Оюунбат гэртээ тасраад унтсан. Тэгтэл Ганзоригийг Оюунтулга дуудаж байна гээд гэрээс нь гараад Оюунтулгын гэрт очиход Оюунтулга, Данхар, Оёдоо, Бондоо, Самбуу нар байсан. Бондоог явъя гэхэд Оюунтулга байж бай гээд надтай муудалцсан бид хоёрын муудалцаад зогсож байхад гэрийн хойд талд сууж байсан Самбуу дүү залуу нь “ямар овоо хөгшин пизда вэ, наад пиздаг чинь хутгалчихъя гээд хар өнгийн иштэй хутга бариад босч ирсэн. Тэр хутгийг тахир гартай залуу, Бондоогийн хамт Самбуугаас булааж авсан. Би Самбууд хандан нусан чавх минь чам шиг юманд би хутгалуулахгүй” гээд гэрээс гарсан. Самбуу дахиж хутга авчирч чамайг шаана гээд гэрээс гараад Аранжингийн гэр лүү орж харагдсан. Тэгэхээр нь би зүгээр байж байгаад хутгалуулдаг хүн биш, биеэ хамгаална гээд Их монгол архины шил хоёрыг хавсарч цохиж хагалаад гарандаа барьсан. Тэнд байсан Оюунтулга, Бондоо нар боль боль гэхээр нь барьж байсан архины шилээ жорлон руу шидээд хашааны хаалгаар гарахаар гэрийн хойд талаар явсан. Тэгтэл Самбуу миний урдаас гарч ирээд хэвлийн хэсэгт хутгалсан. Би хутгалуулсан хэсэгтээ гараараа бариад хартал өөх нь цухуйгаад гараад ирсэн байсан. Тухайн үед цус хараад шоконд орсон. Самбууг нэг нь цааш нь аваад явсан ба хэн дагуулж явсаныг санахгүй байна. Би тэгээд түргэн, цагдаад дуудлага өгсөн, маш их гомдолтой байна..” гэх мэдүүлэг,
Гэрч З.Оюунтулгын өгсөн: “..Гэрийн хойд талаас Даваасамбуу Болдтой маргалдаад босч ирсэн. Тэр хоёрыг бас Ганзориг салгасан. Болд нь Даваасамбуутай муудалцсаар Данхарын гэрээс гарч явсан. Тэгээд байж байтал Ганзориг Тэмүүлэн нар нь намайг сэрээгээд “Болдыг хутгалчихлаа” гэж хэлээд сэрээсэн. Хашаан дотор Болд нь гэдсээ бариад хэвлий хэсгээс нь цус гарсан байдалтай зогсож байхаар нь асуутал Даваасамбуу хутгалчихлаа гэж хэлсэн ..” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Оёдоогийн өгсөн: “..Болд, Оюунтулга нар маргалдаж байгаад Даваасамбуу нь О.Болдтой маргалдаад Данхар буюу Отгонбаатарын гэрээс зууралдаад гарсан. Би хувцсаа солиод Отгонбаатар бид хоёр гэртээ үлдсэн. Гэрээс Болд, Даваасамбуу, Оюунтулга нар гарсан. 5-10 минутын дараа Болд нь хэвлий хэсгээ барьчихсан Даваасамбуу намайг хутгалчихлаа гээд зогсож байсан. Даваасамбууг хутга хаанаас авсныг мэдээгүй ..” гэх мэдүүлэг,
Гэрч З.Отгонболдын өгсөн: “..2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед би Оёдоо ахын хамт гэртээ ирсэн юм. Гэртээ байж байтал удалгүй цагдаа, түргэний хүмүүс ирсэн, би болсон явдлын талаар сонирхож гартал ахын найз О.Болд нь хэвлийн хэсэгтээ хутгалуулчихсан гэсэн байдалтай түргэний машинд сууж харагдсан, би О.Болд ахаас хэн хутгалсан талаар тодруулж асуухад Т.Дг хутгалсан гэж хэлж байсан. Т.Д, О.Болд ах нар хоорондоо маргалдсан юм шиг байсан, би юунаас болоод маргалдсан мэдэхгүй байна ..” гэх мэдүүлэг,
Гэрч Р.Отгонбаатарын өгсөн: “.. Нэг сэрсэн чинь З.Оюунбат гэх залуугийнд ирдэг О.Болд нь З.Оюунбатын дүү З.Отгонболдын найзад нь хутгалуулсан гэж байсан ..” гэх мэдүүлэг,
Гэрч Х.Цэцэгмаагийн өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 10:24 минутад манай нөхөр Болд 86874009 утасны дугаараас залгаад би хүнд хутгалуулчихлаа, одоо эмнэлэг явж байна гэсэн. Тэгээд эмч над руу залгаад Дэнжийн 1000-н орчмоос энэ хүнийг аваад явж байна, та цэргийн төв эмнэлэг дээр ир гэсэн. Тэгээд би 12 цагийн үед ажлаасаа гараад 13 цаг өнгөрч байхад эмнэлэг дээр ирсэн. Тэгээд манай нөхөр Болд 14 цагийн үед хагалгаанд орсон ..” гэх мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 сарын 3-ны өдрийн шинжээчийн 13653 тоот дүгнэлт /хх-43х/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-9х/, Шүүгдэгч Т.Дгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 98/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 99/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 119-120, 122-123х/, хохирлын баримтууд /хх 108-110/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Т.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүх шүүгдэгч Т.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзсан бөгөөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирогч О.Болд өөрт учирсан гэм хорын хохирлын баримт болох 843.950 төгрөгийн баримтаа мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж хавтаст хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч Т.Дгаас хохирлыг гаргуулах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч 68 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.