| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024/00179/И |
| Дугаар | 157/ШШ2024/00204 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 157/ШШ2024/00204
2024 11 05 157/ШШ2024/00204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:157/2024/00179/И
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Хүсэлт гаргагч ******* нарыг оролцуулан хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие ******* Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал худалдагчаар, Хэнтий аймгийн Галшар сумын Буянт, Дэвшил хэрэглээний хоршоонд 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор ажиллаж байсан.
Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 онд худалдагчаар ажилд томилсон тушаал байхгүй боловч 1991 онд нягтлан бодогчоор 1992 онд ахлах нягтлан бодогчоор ажилд томилсон тушаал байгаа.
Хэнтий аймгийн Архивын тасгаас 1989 онд ээлжийн амралт олгосон, 1990 онд худалдагчаар ажилд томилсон, 1991 онд нягтлан бодогчоор ажилд томилсон, 1992 онд ахлах нягтлан бодогчоор ажилд томилсон, 1991, 1992, 1993 онд ээлжийн амралт олгосон тушаалуудыг гаргуулж авсан.
Тухайн үед ажиллаж байсан Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн анги татан буугдаж, “Буянт” хэрэглээний хоршоо, “Дэвшил” хэрэглээний хоршоо нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан.
1988 онд олгосон хөдөлмөрийн дэвтэр дээр ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалын бичилтүүдийг хийсэн боловч, зарим ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал нь Архивын тасгаас олдохгүй байна.
Иймд *******г Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал худалдагчаар, Хэнтий аймгийн Галшар сумын Буянт, Дэвшил хэрэглээний хоршоонд 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэжээ.
2.Хүсэлт гаргагч *******гаас:
-Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №08/279 дугаар албан бичиг (хх-ийн 4 дүгээр хуудас)
-Хэнтий аймгийн Галшар сумын Буянтбулаг багийн засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №521 дугаар тодорхойлолт (хх-ийн 5 дугаар хуудас)
-******* овогт ******* ******* иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 06 дугаар хуудас)
-Гэрэл зураг (хх-ийн 07-08 дугаар хуудас)
-№297106 дугаартай ******* ******* олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-ийн 09-10 дугаар хуудас)
-№381009 дугаартай ******* ******* нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 11 дүгээр хуудас)
-№7731 дугаартай Жамсранжав овогтой ******* нягтлан бодогчийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 12 дугаар хуудас)
-Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаартай “Ээлжийн амралт олгох” тухай тушаалын хуулбар (хх-ийн 13 дугаар хуудас)
-Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1990 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаартай “*******г худалдагчаар ажилд томилох” тухай тушаалын хуулбар (хх-ийн 14 дүгээр хуудас)
-Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт” хэрэглээний хоршооны 1991 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаартай “*******г нягтлан бодогчоор ажилд томилох” тухай тушаалын хуулбар (хх-ийн 15 дугаар хуудас)
-Хэнтий аймгийн Галшар сумын Буянт хэрэглээний хоршооны 1991 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 54 дугаартай “Ээлжийн амралт олгох” тухай тушаалын хуулбар (хх-ийн 16 дугаар хуудас)
-Хэнтий аймгийн Галшар сумын “Дэвшил” хэрэглээний хоршооны 1993 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай “Ээлжийн амралт олгох” тухай тушаалын хуулбар (хх-ийн 17 дугаар хуудас)
-Хэнтий аймгийн Галшар сумын “Дэвшил” хэрэглээний хоршооны 1993 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 09 дугаартай “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх ээлжийн амралт олгох” тухай тушаалын хуулбар (хх-ийн 18 дугаар хуудас)
-Хэнтий аймгийн Галшар сумын Б.Б.Х “Дэвшил” хэрэглээний хоршооны 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай “Ээлжийн амралт олгох” тухай тушаалын хуулбар (хх-ийн 19 дүгээр хуудас)
-Хэнтий аймгийн Галшар сумын Б.Б.Х “Дэвшил” хэрэглээний хоршооны 1992 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаартай “*******г ахлах нягтлан бодогчоор ажилд томилох” тухай тушаалын хуулбар (хх-ийн 20 дугаар хуудас)
-Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт” хоршооноос 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон “Баярын бичиг”-ийн хуулбар (хх-ийн 21 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр:
-Гэрч *******, *******, , нараас мэдүүлэг авч, нотлох баримтуудыг бүрдүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь тус шүүхэд “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг гаргах эрхтэй байна.
Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Ажилласан хугацааг тогтоох” журмын 5-д “...хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно” гэж заасан байна.
Хүсэлт гаргагчид тухайн үед ажиллаж байх хугацаанд олгосон хөдөлмөрийн дэвтэр нь шаардлага хангахгүй, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гарахгүй байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоос өөр байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримт, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
4.Хүсэлт гаргагч *******г Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажилд томилсон, 1995 онд ажлаас чөлөөлсөн тушаал нь Хэнтий аймгийн Архивын тасгаас олдохгүй, тухайн үед ажиллаж байсан байгууллага болох Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн анги нь татан буугдсан, одоо үйл ажиллагаа явуулаагүй байгаа, тухайн үеийн удирдлагын болон санхүүгийн бичиг хэргийн баримт нь Хэнтий аймгийн Архивын тасагт байхгүй байгаа нь Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №08/279 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн ажилласан байдлыг шүүхийн журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Хүсэлт гаргагч ******* нь Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал худалдагчаар, Хэнтий аймгийн Галшар сумын Буянт, Дэвшил хэрэглээний хоршоонд 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор ажиллаж байсан гэдэг нь:
-№297106 дугаартай ******* ******* олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-ийн 09-10 дугаар хуудас)
-№381009 дугаартай ******* ******* нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 11 дүгээр хуудас)
-№7731 дугаартай Жамсранжав овогтой ******* нягтлан бодогчийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 12 дугаар хуудас)
-Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаартай “Ээлжийн амралт олгох” тухай тушаалын хуулбар (хх-ийн 13 дугаар хуудас)
-Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1990 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаартай “*******г худалдагчаар ажилд томилох” тухай тушаалын хуулбар (хх-ийн 14 дүгээр хуудас)
-Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт” хэрэглээний хоршооны 1991 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаартай “*******г нягтлан бодогчоор ажилд томилох” тухай тушаалын хуулбар (хх-ийн 15 дугаар хуудас)
-Хэнтий аймгийн Галшар сумын Буянт хэрэглээний хоршооны 1991 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 54 дугаартай “Ээлжийн амралт олгох” тухай тушаалын хуулбар (хх-ийн 16 дугаар хуудас)
-Хэнтий аймгийн Галшар сумын “Дэвшил” хэрэглээний хоршооны 1993 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай “Ээлжийн амралт олгох” тухай тушаалын хуулбар (хх-ийн 17 дугаар хуудас)
-Хэнтий аймгийн Галшар сумын “Дэвшил” хэрэглээний хоршооны 1993 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 09 дугаартай “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх ээлжийн амралт олгох” тухай тушаалын хуулбар (хх-ийн 18 дугаар хуудас)
-Хэнтий аймгийн Галшар сумын Б.Б.Х “Дэвшил” хэрэглээний хоршооны 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай “Ээлжийн амралт олгох” тухай тушаалын хуулбар (хх-ийн 19 дүгээр хуудас)
-Хэнтий аймгийн Галшар сумын Б.Б.Х “Дэвшил” хэрэглээний хоршооны 1992 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаартай “*******г ахлах нягтлан бодогчоор ажилд томилох” тухай тушаалын хуулбар (хх-ийн 20 дугаар хуудас)
-Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт” хоршооноос 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон “Баярын бичиг”-ийн хуулбар (хх-ийн 21 дүгээр хуудас)
-Гэрч *******гийн “******* нь 1988 онд Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилд орж ирсэн. Би 1993 онд өндөр насны тэтгэвэрт орж байхад ******* худалдагчаараа ажиллаж байсан. Яг хэзээ ажлаасаа гарсан талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 36 дугаар хуудас)
-Гэрч *******ын “******* нь 1988 оны намраас Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны дэлгүүрийн худалдагчаар ажилд орж байсан. 1992 онд хувьчлал болоход “Дэвшил” хоршоо болсон. Тэр хооронд ******* нягтлан бодогчийн курсэд явсан. Тэгээд ирээд нягтлан бодогч хийсэн. Тэр үед жирэмсэн хүний оронд хийгээд байсан. ******* нь 1988 оны намраас 1997 оны намар хүртэл ажилласан” гэх мэдүүлэг (хх-ийн 38 дугаар хуудас)
-Гэрч гийн “******* нь 1988 онд намар Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилд орж байсан. Би 1989 оны 10 дугаар сард Худалдаа бэлтгэлийн ангийн барааны няравын ажлаас чөлөөлөгдсөн учраас *******г хэдэн он хүртэл ажиллаж байсан талаар мэдэхгүй байна. Намайг л ажиллаж байхад худалдагчаар ажилд орж байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 45-46 дугаар хуудас)
-Гэрч ийн “*******гийн ээж нь Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангид дэлгүүрийн худалдагч хийж байсан. Ээж нь өндөр насны тэтгэвэрт гараад ******* худалдагчаар ажилд орсон. Би 1990 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний няраваар ажилд орж байхад ******* нь ажиллаж байсан. Сүүлд нягтлан бодогч хийж байсан. Яг хэзээ ажлаасаа гарсныг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 47-48 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн анги татан буугдаж, “Буянт” хэрэглээний хоршоо, “Дэвшил” хэрэглээний хоршоо нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан болох нь Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 31/633 дугаартай “…Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн анги хэдэн онд татан буугдсан талаар бүртгэл архивын баримтад бүртгэгдээгүй байна. Харин 1992 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Буянт”, “Дэвшил” ХЭАА болон зохион байгуулалтын хэлбэрээ өөрчилж байсныг тус тус улсын бүртгэлд бүртгэсэн байна.” гэх тодорхойлолтоор тогтоогдож байна.
6.Иймд хүсэлт гаргагч *******г Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал худалдагчаар, Хэнтий аймгийн Галшар сумын Буянт, Дэвшил хэрэглээний хоршоонд 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгалын системд шилжсэн, Нийгмийн даатгалын тухай хууль батлагдаж, мөрдөж эхэлсэн, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй болсон тул шүүх 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хугацааны ажиллаж байсан байдлыг шүүх тогтоох үндэслэлгүй байна.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-120 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* овогт ******* Болормааг Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал худалдагчаар, Хэнтий аймгийн Галшар сумын Буянт, Дэвшил хэрэглээний хоршоонд 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.
3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ