Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 133/ШШ2025/00045

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ************ нэхэмжлэлтэй

Нас барсан иргэн ************ өв залгамжлагчгүй, эсхүл өвлүүлэх хөрөнгөгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ************ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Татварын Ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн Татвар төлөх үүрэг дуусгавар болох, бусдад шилжих 14.1.5 нас барсан болон нас барсанд тооцсон татвар төлөгч хувь хүн нь өв залгамжлагчгүй, эсхүл өвлүүлэх хөрөнгөгүй нь шүүхээр тогтоогдсон гэж заасны дагуу дараах иргэнийг өв залгамжлагчгүй, эсхүл өвлүүлэх хөрөнгөгүй болгохыг шүүхээр тогтоолгох тухай. ************ регистрийн дугаартай ************ нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 316,280 төгрөг, автын агаарын бохирдолын төлбөр 21,000 төгрөг, зам ашигласны төлбөр 60,000 төгрөг, газрын төлбөр 24,000 төгрөгийг төлөөгүй. Одоогийн байдлаар нийт 421,280 төгрөгийг нэхэмжлэх шаардлагатай байна. Иймд нас барсан иргэнийг өв залгамжлагчгүй, эсхүл өвлүүлэх хөрөнгөгүй болохыг шүүхээр тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ нар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан татвар төлөгч татвар төлөгч ************ хүсэлтээс татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Говь-Алтай аймгийн ************ нэхэмжлэлтэй, нас барсан иргэн ************ өв залгамжлагчгүй, эсхүл өвлүүлэх хөрөнгөгүй болохыг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ нар нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь тэдний шүүхэд ирүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан татвар төлөгч татвар төлөгч ************ хүсэлтээс татгалзаж байна гэх хүсэлтээр нотлогдож байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.

Говь-Алтай аймгийн ************ даргын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/1141 дугаартай албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгосон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Говь-Алтай аймгийн ************ нэхэмжлэлтэй, нас барсан иргэн ************ өв залгамжлагчгүй эсхүл өвлүүлэх хөрөнгөгүй болохыг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН