Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 133/ШШ2025/00005

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: ************ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ************ холбогдох,

Махны үнэ 5,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: ************ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ************ гэдэг хүн 2023 оны 12 дугаар сарын 28-нд ************ тоотоос ирж 30 эр ямаа, 20 эм ямааны мах авч явсан тухайн үед 5,900,000 төгрөг өгөхөөр аман гэрээ хийж 2024 оны 01 сарын 01-нд мөнгө хийхээр болсон боловч одоог хүртэл нэг ч төгрөг хийхгүй байна. Иймд миний энэ хүнээс авах 5,900,000 төгрөгийг төлүүлж миний хохиролыг барагдуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ************ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн иргэн ************ би Говь-Алтай аймгийн иргэнээс ямааны мах авсан үнэн. 5,900,000 төгрөгийг төлж барагдуулан. Хохиролгүй болгож өгнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. ************ нэхэмжлэлтэй, ************холбогдох махны үнэ 5,900,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч************н нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн ************ дүгээр багийн иргэн ************ би Говь-Алтай аймгийн иргэнээс ямааны мах авсан үнэн. 5,900,000 төгрөгийг төлж барагдуулан. Хохиролгүй болгож өгнө гэх тайлбараар нотлогдож байна.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,350 төгрөгнөөс 54,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 54,675 төгрөгийг улсын орлогоос, 54,675 төгрөгийг хариуцагч ************ гаргуулж, ************ олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч************ нь махны үнэ 5,900,000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч ************ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,350 төгрөгнөөс 54,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 54,675 төгрөгийг улсын орлогоос, 54,675 төгрөгийг хариуцагч ************ гаргуулж, ************ олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ