Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 159/ШШ2021/0019

 

 

                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 159/2021/0017/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Эрдэнэт-Оргил” ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын, техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа

Гомдлын шаардлага: Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаагийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0067585 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох, шийтгэлийн хуудасны улмаас “Эрдэнэт-Оргил” ХХК-нд учирсан бодит хохирол болох торгуулийн 5.000.000 төгрөг, хохирлын 114.699.126 төгрөг, нийт 119.699.126 төгрөгийг гаргуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын, техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа, гэрч Ч.Доржмягмар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Эрдэнэт-Оргил” ХХК 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан гомдолдоо: “... “Эрдэнэт-Оргил” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилоор хоёр талын Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 64 айлын байрнуудын дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээг батлуулж улмаар гэрээнд заасан хугацаанд ажлаа хийж гүйцэтгэсэн. Дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд гэрээнд заасан заалтуудын дагуу хийж гүйцэтгээд хүлээлгэж өгөөд ирсэн. Хоёр тал ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлтээр “Барилга байгууламжийн чанарт” доголдол илэрвэл гүйцэтгэгч байгууллагаас хүлээх хариуцлагын талаар гаргасан баталгааны гэрээг нэмэлтээр хийсэн байгаа. Дээрх баталгааны гэрээнд ажлын чанарын гологдол илэрсэн тохиолдолд 10 хоногийн дотор гүйцэтгэгчид мэдэгдэх үүрэгтэй бөгөөд баталгааны хугацаанд гүйцэтгэгч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас зөрчил гологдол илэрвэл 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор арилгах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тохиролцсон боловч дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас очиж ажиллаж амжаагүй. Гэтэл 2021 оны 4 дүгээр сард Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар ангийн шийдвэр гүйцэтгэх газраас утасдаад танай “Эрдэнэт-Оргил” ХХК-иас Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаар захирамжаар торгуулийн төлбөрт 5.000.000 төгрөг, хохиролд 114.699.126 төгрөг нийт 119.699.126 төгрөг гаргуулан авахаар шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэх гүйцэтгэх хуудас бичигдсэн болохыг танилцууллаа. Урьд өмнө нь хийсэн ажлын маань төсөвт өртгөөр бүхэлд нь 114.699.126 төгрөгийн хохирол гэж шийтгэх хуудас бичсэн болохыг огт мэдээгүй сонсооч үгүй байсан.

Ийм хэмжээний үнийн дүнтэй акт тавигдаж байгаа гэдгээ улсын байцаагч огт хэлээгүй бөгөөд торгууль тавина гэж хэлсэн байдаг бөгөөд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаагийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0067585 дугаар “Шийтгэлийн хуудас” хууль зүйн үндэслэлийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж эхэлснээр улсын байцаагчийн шийтгэлийн хуудас бичигдсэн болохыг олж мэдсэн.

Төрийн албан тушаалтан өөрийн гаргаж байгаа акт болон бусад бичиг баримтуудаа танилцуулж хүргүүлж байх учиртай байтал улсын байцаагч Б.Гэрэлмаа энэ үүргээ биелүүлсэнгүй. Тэгээд ч хохирлыг яаж тооцож гаргасан болох энэ хохирол гээд байгаа 114.0 сая төгрөгийг юугаар яаж нотлоод байгаа болохоо ч шийтгэлийн хуудас дээрээ огт дурдаагүй байгаа бөгөөд хохиролд гэжээ. Хохирлыг тухайн орон сууцуудад засвар хийсэн төсөвт ажлын үнийн дүнгийн хэмжээгээр тогтоох үндэслэл хэзээ ч байхгүй шүү дээ. Хэрэглэсэн хууль зүйн үндэслэл гэвэл Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Барилгын тухай хууль зөрчих” 12.1.1-д “барилгын үйл ажиллагаанд заавал, эсхүл сонгож мөрдөх барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг дагаж мөрдөөгүй” гэсэн агуулга бүхий зохицуулалт байх бөгөөд “Эрдэнэт-Оргил” ХХК нь ямар журмыг яаж зөрчсөн болох мөн ажлын доголдлыг хэн, хэзээ хэдэн төгрөгийн зардал гаргаж засаж сайжруулсан зэрэг зайлшгүй шаардлагатай ажиллагаануудаа хийгээгүй, техникийн дагуу гүйцэтгээгүй шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэргүүдийг үндэслэн хохирол тогтоожээ. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 1.5-д хөөн хэлэлцэх хугацааны тухай зохицуулалт байх бөгөөд 1.5 дугаар зүйлийн 1.2-т “энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэжээ. Мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 6-д “хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тооцно” гэжээ.

“Эрдэнэт-Оргил” ХХК 2019 оны 10 дугаар сард ажлаа дуусгасан болох нь хариуцагчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18/07-021/191 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтээр нотлогдох юм. Эндээс харахад “Эрдэнэт-Оргил” ХХК нь барилгын засварын ажлыг хийж дуусгасан болох нь харагдаж байгаа бөгөөд хариуцагч Б.Гэрэлмаа зөрчлийг 2021 оны 01 дүгээр сарын 11-нээс 15-ны хооронд шалгаж шийдвэрлэсэн болох нь харагдаж байна. /хугацааг тооцох юм бол 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хоорондох хугацааг тооцоход бүтэн 1 жил 2 сар гаруй хугацаа өнгөрчээ./

Мөн хуулийн 3.3 дугаар зүйлд шийтгэлийн төрлийг зохицуулсан зохицуулалт байх бөгөөд шийтгэлийн төрөл нь 3 төрөлтэй байх бөгөөд хохирол тооцох тухай зохицуулалт байхгүй байгаа юм. Гэтэл Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 61 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай захирамжийнхаа ҮНДЭСЛЭХ хэсэгт захирал В.Ганбаатарын 99351331 дугаарын утас руу 2021 оны 01 дүгээр сарын 11, 13, 14, 15-ны өдрүүдэд утсаар ярьж зурвас бичсэн мөн албан тоот, шийтгэврийн хуудас зэргүүдийг хүлээж авдаггүй хариу бичдэггүй гэжээ. “Эрдэнэт-Оргил” ХХК-ийн зүгээс дээрх шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй учир Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Улсын байцаагч Б.Гэрэлмаагийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0067585 дугаартай шийтгэлийн хуудас нь “Хуульд үндэслэх зарчмыг зөрчиж” гарсан байгаа юм. Захиргааны үйл ажиллагаанд “хууль дээдлэх зарчим” биш харин “хуульд үндэслэх зарчим” хамааралтай байдаг байхад хууль зүйн үндэслэлгүй акт гаргасан байгаа юм. Иймд Орхон аймаг дахь “Эрдэнэт-Оргил” ХХК-нд холбогдуулан тавьсан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаагийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0067585 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Гомдол гаргагч “Эрдэнэт-Оргил” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжаваас 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бичгээр гаргасан нэмэлт тайлбартаа “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна” гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа “Эрдэнэт-Оргил” ХХК-нд холбогдох гомдолд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зөрчлийн хэрэг нээгээд 14 хоног шалгасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан Д.Баттүвшин 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 15 хоногоор /хууль зөрчсөн, хуульд 14 хоног сунгах ёстой боловч удирдах албан тушаалтан 15 хоног сунгасан/, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунзаяа 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 30 хоногоор сунгасан /хууль зөрчсөн удирдах албан тушаалтан хуанлийн хоногийг буруу тооцсон байгааг шалгахгүйгээр хугацааг тоолсон. Зүй нь 2020 оны 11 дүгээр сарын 13-наас 30 хоног тооцож, 2020 оны 12 дугаар сарын 13-нд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацаа дуусах байсан.

Хяналтын прокурор А.Ариунзаяа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж өөрт байхгүй эрх мэдлийг байгаа мэтээр гаргаж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа дутуу хийгдсэн үндэслэлээр зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг дахин 30 хоногоор сунгасан нь үндэслэлгүй болсон. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа дутуу хийгдсэн үндэслэлээр зөрчлийн хэрэг хууль бус тогтоолын дагуу олгогдсон хууль бус хугацаа гэж нэрлэж болох хугацаанд зөрчлийн хэрэг бүртгэгч буюу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа нь дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж хохиролд 114.699.126 төгрөг, торгуульд 5.000.000 төгрөгийг нийтдээ 119.699.126 төгрөгийг Төрийн сангийн 100130032401 дугаартай дансанд төлөхийг даалгаж шийтгэлийн хуудас бичсэн байна. Б.Гэрэлмаагийн 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан “Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдэгдсэн тогтоол байсан бөгөөд Б.Гэрэлмаа нь энэ хугацаанд л торгох гэх мэт Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээг авч болох байсан юм. Харин хяналтын прокурор нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан 30 хоногоор хугацаа тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй хуульд байхгүй хугацаа, үндэслэлийг гаргаж ирсэн байна.

Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн Есдүгээр бүлэг “Зарим зөрчлийг шалган шийдвэрлэх журам”-ийг хуульчилсан ба уг бүлгийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий алба хаагч Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 6.26 дугаар зүйл 8.6, 8.7 дугаар зүйл, 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 7, 16 дахь хэсэг, 18.1, 18.2, 18.4 дэх заалт, 23 дахь хэсэгт заасан зөрчлийг шалгахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ зүйлд заасан тусгай журмыг баримтлан хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулна.” гэж заасан байдаг. Эдгээр зүйлд заасан зөрчлийг шалгахад л хяналтын прокурор /Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5, 6 дугаар зүйлүүд/ зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацааг зөрчил гаргасан этгээд тогтоогдоогүй гэх үндэслэлээр дахин 30 хоногоор 3 удаа сунгах боломжтой ба бидний маргаад байгаа Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг нь тусгай журамд хамаарахгүй зүйл тул ердийн журмаар буюу прокурор нэг удаа л 30 хоногоор хугацаа сунган тэр хугацаанд зөрчлийн хэрэг бүртгэгч ажиллагааг хийж дуусгаад шийдвэрээ гаргах ёстой. Иймд хяналтын прокурор А.Ариунзаяа нь хууль зөрчиж хугацаа сунгасан ба зөрчлийн хэрэг бүртгэгч Б.Гэрэлмаа нь энэ хугацаанд шийтгэлийн арга хэмжээ авсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан болох нь тогтоогдож байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад гаргасан прокурорын шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан эс зөвшөөрвөл шийдвэрийг гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор тухайн нэгжийн дээд шатын прокурорт гомдол гаргана” гэж заасны дагуу Б.Гэрэлмаа нь Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргаж хууль бус тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулах боломжтой байтал хуулийг хэрэглэхгүйгээр хуулийг ноцтой зөрчин хууль бус хугацаанд зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулсан байна.

Аливаа зөрчилд хохирогч гэж байж хохирлыг тооцон гаргадаг, хохирлын тооцоог гаргахдаа хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг цуглуулж тооцох ёстой. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу Б.Гэрэлмаа нь шийтгэх хуудасныхаа үндэслэлийг огт нотлоогүй мөртлөө прокуророос олгосон хууль бус зөрчлийн хэргийн хугацаа дуусаж байсан тул аргагүй байдалд орж торгуулийн арга хэмжээ авсан гэж харагдаж байна. Учир нь зөрчлийн хэрэгт хохирогчоор тогтоож мэдүүлэг аваагүй, хохирогч гэх этгээд тодорхойгүй, холбогдогчийг албадан ирүүлэх арга хэмжээ аваагүй, эсвэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйл 2 дахь хэсэгт зааснаар тухайн хүний байгаа газарт буюу Орхон аймагт очиж мэдүүлгийг авч болох байсан боловч хуульд заасан үүргээ биелүүлээгүй, зөвхөн гар утасны мессеж бичсэнийг дуудах ажиллагаа гэж ойлгосон нь үндэслэлгүй болжээ. Хэн, ямар байгууллага хэрхэн хохирсон, зөрчлийн улмаас хэн хэнд ямар хэмжээний хохирол үүсээд байгааг огт шалгаж нотлоогүй, дээврээс ус гоожоод байгаа гэх айлуудаас мэдүүлэг аваагүй, хэргийн газарт очиж үзлэг шалгалт хийгээгүй, хэрэгт ганцхан гэрчийн мэдүүлэг байх бөгөөд тэр гэрч нь “Эрдэнэт-Оргил” ХХК-ийг буруутгасан ганц ч өгүүлбэр хэлээгүй байхад шийтгэврийг хуудас дээр гэрчийн мэдүүлгийг үндэслэж торгосон нь үндэслэлгүй болжээ.

Би Алтанбулаг суманд очиж өргөдөлд дурдсан ганц нэг айлаар орж уулзахад Л.Долгормаа нь “би дээврээс ус гоожиж байгаа талаар өргөдөл гаргаагүй, өргөдөл дээрх гарын үсэг минийх биш байна, би настай хөгшин хүн шүүх цагдаа дээр очиж гэрчээр оролцох маргаан хийх хүсэлгүй байна, манай дээврээс ус алдаагүй, чи зураг авч болно” гэж хэлээд өөрийнхөө гараар тайлбар бичиж гарын үсгээ зурсан. Эндээс харахад л өргөдөл дээрх хүмүүс өөрсдийнхөө хүсэл сонирхол, эрх ашгийн үүднээс бичигдсэн эсэх нь эргэлзээтэй санагдсан. Мөн шинжээчийн дүгнэлтэд дурдсан н.Мөнхдарь гэх айл нь өргөдөл гаргаагүй, өргөдөлд нэр дурдагдаагүй айл байх ба ямар үндэслэлээр шинжээчийн дүгнэлтэд дурдагдаж орсон нь тодорхойгүй байгаа. О.Баярхүү, Б.Хангал нар шинжээчээр дүгнэлт гаргахаар ажилласан мөртлөө зөвхөн О.Баярхүү гарын үсэг зурсан, Б.Хангал гарын үсэг зураагүй нь шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй үйлдэгдсэн эсэх, түүнийг зөрчлийн хэрэг бүртгэгч шийтгэх хуудасны үндэслэл хэсэгт тусгасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ гэж дүгнэхээр байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна” мөн зүйлийн 9.2-т “Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж заасныг Б.Гэрэлмаа нь зөрчсөн болох нь зөрчлийн хавтаст хэрэгт авагдсан баримтаас тогтоогдож байна. Мөн шинжээч О.Баярхүү нь тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх хэсэгт заасан “шинжилгээ хийхийн тулд өөрийн санаачилгаар баримт материал цуглуулах” гэсэн заалтыг зөрчиж өргөдөл гомдол гаргаагүй н.Мөнхдарь гэх айлд орж үзлэг хийн гэрэл зургаар баримтжуулсан. Мөн шинжээч Б.Хангал нь тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан “шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргаж, гарын үсэг зурна” гэсэн заалтыг зөрчиж гарын үсгээ зураагүй. Мөн зүйлийн 17.6-д “Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг тухайн байгууллагын тэмдэг, шинжээчийн гарын үсгээр баталгаажуулна” гэсэн заалтыг зөрчиж шинжээч Б.Хангалын гарын үсэггүй, байгууллагын тамга тэмдэг дарагдаагүй байна. Шинжээчийн дүгнэлтэд шинжилгээ хийсэн шинжээчийн талаарх мэдээлэл овог, боловсрол, мэргэжил, ажилласан жил, эрдмийн зэрэг, цолыг дурдаагүй, санаатайгаар худал дүгнэлт гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулсан тэмдэглэл байхгүй зэрэг зөрчил дутагдал байна.

Шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байж эрх бүхий албан тушаалтны шийдвэр гаргах гол үндэслэл болдог. Гэтэл Б.Гэрэлмаагийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0067585 дугаартай шийтгэлийн хуудсыг бичих гол үндэслэлийн нэг нь шинжээчийн дүгнэлт ба уг дүгнэлт нь хууль зөрчсөн, хуульд заасан журмын дагуу үйлдэгдээгүй байгаа тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нэг үндэслэл болох юм. Мөн оршин суугчдын зүгээс дээврийн ажилд гомдол санал байхгүй талаарх гарын үсэг болон “Талхун-Арал” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай “Засварын ажлын тухай” албан бичигт уг баталгааг хүлээн зөвшөөрч ажлыг хүлээн авахад татгалзах зүйлгүй талаар, “Шинэ байр” СӨХ-ийн удирдах зөвлөлийн дарга Ц.Болормаагийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолтоор тендерийн ажлыг хүлээн авахад татгалзах зүйлгүй гэсэн албан бичиг, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 64 айлын орон сууцны дээврийн засварын ажлыг дүгнэсэн 2020 02 дугаар сарын 20-ны өдрийн хурлын протоколд /тэмдэглэлд/ гүйцэтгэгч компани баталгаа гаргасан тул ажлыг хүлээн авч санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаагийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02/127 дугаартай “Эрдэнэт-Оргил” ХХК-ийн ажлын гүйцэтгэл 80 хувьд хүрсэн тул барьцаа хөрөнгийг чөлөөлөх тухай хүсэлт зэргээр дээврийн ажил хийгдэж дууссан байхад “Эрдэнэт-Оргил” ХХК-нд зөрчлийн арга хэмжээ авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, заавал арга хэмжээ авах ёстой гэсэн нэг талыг барьсан шийдвэрийг улсын байцаагч Б.Гэрэлмаа гаргасан гэж үзэж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дуусгасан хэрэг дээр хууль зөрчин, илт хууль бусаар нэмж хугацаа өгч, уг хугацаанд Б.Гэрэлмаа нь зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хуульд заасан хугацаа нэгэнт дууссан байхад хэрэг бүртгэлтийн ажиллагааг хууль бусаар явуулан “Эрдэнэт-Оргил” ХХК-нд торгуулийн болон хохирол нөхөн төлбөр төлөхөөр шийдвэрлэсэн болох нь дээрх хуулийн зүйл заалтуудаар тодорхой болсон тул Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаагийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0067585 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

            Гомдол гаргагч “Эрдэнэт-Оргил” ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гомдлын нэмэгдүүлсэн шаардлагадаа: “... Орхон аймгийн “Эрдэнэт-Оргил” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаа нартай №СЭОК-02/2019 дугаартай “Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын 64 айлын байрнуудын дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний нийт дүн 150.000.000 төгрөг байсан бөгөөд бусад зардалд нийтдээ 9.487.186 төгрөгийн зардлыг хасаад 140.512.814 төгрөгийн засварын ажлын төсөвт гэрээ байсан ба манай компани өөрийн зардлаар 112.179.835 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. “Эрдэнэт-Оргил” ХХК нь гэрээний дагуу ажлаа хийж дууссаны дараа төсвийн санхүүжилт өгөхгүй нэлээн удсан ба 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 114.669.126 төгрөгийн санхүүжилт орж ирсэн. “Эрдэнэт-Оргил” ХХК нь “Талхун-Арал” ХХК-нд барилга байгууламжийн чанарт 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл чанарын баталгаа гаргаж энэ хугацаанд ажлын доголдол илэрвэл 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор арилгах арга хэмжээ авахаа илэрхийлсэн.

            Гэтэл Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаагийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0067585 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 5.000.000 төгрөгийн торгууль, хохирлын 114.699.126 төгрөг, нийт 119.699.126 төгрөгийг “Эрдэнэт-Оргил” ХХК-иас гаргуулах илт хууль бус байж болох шийтгэлийн хуудаснаас болж тус компанийн бусдаас авах ёстой байсан авлаганаас Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар авч, улмаар Сэлэнгэ аймгийн Төрийн сангийн торгуулийн 5.000.000 төгрөгийг 100130032401 дугаар дансанд, хохирлын 114.699.126 төгрөгийг Сэ.ОНХсан 100130052400 дугаар дансанд руу тус тус шилжүүлсэн. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаагийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0067585 дугаар шийтгэлийн хуудас нь илт хууль бус болох талаар тайлбарлая.

            Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна.” гэж заасны дагуу улсын байцаагч Б.Гэрэлмаа “Эрдэнэт-Оргил” ХХК-нд холбогдох зөрчлийн гомдолд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зөрчлийн хэрэг нээгээд 14 хоног шалгасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан Д.Баттүвшин 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 15 хоногоор /хууль зөрчсөн, хуульд 14 хоног сунгах ёстой боловч удирдах албан тушаалтан 15 хоног сунгасан/, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунзаяа 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 30 хоногоор сунгасан /хууль зөрчсөн, удирдах албан тушаалтан хуанлийн хоногийг буруу тооцсон байгааг шалгахгүйгээр хугацааг тоолсон. Зүй нь 2020 оны 11 дүгээр сарын 13-наас 30 хоног тооцож 2020 оны 12 дугаар сарын 13-нд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацаа дуусах байсан/. Хяналтын прокурор А.Ариунзаяа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, өөрт байхгүй эрх мэдлийг байгаа мэтээр гаргаж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа дутуу хийгдсэн үндэслэлээр зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг дахин 30 хоногоор сунгасан нь үндэслэлгүй болсон. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа дутуу хийгдсэн үндэслэлээр зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг дахин сунгах талаар зохицуулалт байхгүй.

            Улмаар прокурорын хууль бус тогтоолын дагуу олгогдсон хууль бус хугацаа гэж нэрлэж болох хугацаанд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа нь дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж хохиролд 114.699.126 төгрөг, торгуульд 5.000.000 төгрөгийг, нийтдээ 119.699.126 төгрөгийг Төрийн сангийн 100130032401 дугаар дансанд төлөхийг даалгаж шийтгэлийн хуудас бичсэн байна. Б.Гэрэлмаагийн 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан “Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдэгдсэн тогтоол байсан бөгөөд Б.Гэрэлмаа нь энэ хугацаанд л торгох гэх мэт Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээг авч болох байсан юм. Харин хяналтын прокурор нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан 30 хоногоор хугацаа тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй хуульд байхгүй хугацаа, үндэслэлийг гаргаж ирсэн байна.

            Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн Есдүгээр бүлэг “Зарим зөрчлийг шалган шийдвэрлэх журам”-ийг хуульчилсан ба уг бүлгийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий алба хаагч Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 6.26 дугаар зүйл 8.6, 8.7 дугаар зүйл, 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 7, 16 дахь хэсэг, 18.1, 18.2, 18.4 дэх заалт, 23 дахь хэсэгт заасан зөрчлийг шалгахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ зүйлд заасан тусгай журмыг баримтлан хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулна” гэж заасан байдаг. Эдгээр зүйлд заасан зөрчлийг шалгахад л хяналтын прокурор /Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5, 6 дугаар зүйлүүд/ зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчил гаргасан этгээд тогтоогдоогүй гэх үндэслэлээр дахин 30 хоногоор 3 удаа сунгах боломжтой ба бидний маргаад байгаа Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг нь тусгай журамд хамаарахгүй зүйл тул ердийн журмаар буюу прокурор нэг удаа л 30 хоногоор хугацаа сунган тэр хугацаанд зөрчлийн хэрэг бүртгэгч ажиллагааг хийж дуусгаад шийдвэрээ гаргах ёстой. Иймд хяналтын прокурор А.Ариунзаяа нь хууль зөрчиж хугацаа сунгасан ба зөрчлийн хэрэг бүртгэгч Б.Гэрэлмаа нь энэ хугацаанд шийтгэлийн арга хэмжээ авсан нь Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан болох нь тогтоогдож байна.

            Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйл 2 дахь хэсэгт “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад гаргасан прокурорын шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан эс зөвшөөрвөл шийдвэрийг гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргана” гэж заасны дагуу Б.Гэрэлмаа нь Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргаж хяналтын прокурорын хууль бус тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулах боломжтой байтал хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглэхгүйгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин хууль бус хугацаанд зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулсан байна. Зөрчилд хохирогчоор тогтоон, мэдүүлэг авсны үндсэн дээр хохирлыг тооцон гаргадаг, хохирлын тооцоог гаргахдаа хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг цуглуулж тооцох ёстой. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу Б.Гэрэлмаа нь шийтгэх хуудасныхаа үндэслэлийг огт нотлоогүй мөртлөө прокуророос олгосон хууль бус зөрчлийн хэргийн хугацаа дуусаж байсан тул аргагүй байдалд орж торгуулийн арга хэмжээ авсан гэж харагдаж байна. Учир нь зөрчлийн хэрэгт хэнийг ч хохирогчоор тогтоож, мэдүүлэг аваагүй, хохирогч тодорхойгүй, холбогдогчийг албадан ирүүлэх арга хэмжээ аваагүй, мэдүүлэг авагдаагүй, эрхийг нь зөрчсөн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйл 2 дахь хэсэгт зааснаар тухайн хүний байгаа газарт буюу Орхон аймагт очиж мэдүүлгийг авч болох байсан боловч хуульд заасан үүргээ биелүүлээгүй, зөвхөн гар утасны мессеж бичсэнийг дуудах ажиллагаа гэж ойлгосон нь үндэслэлгүй болжээ. Хэн, ямар байгууллага хэрхэн хохирсон, зөрчлийн улмаас хэн, хэнд ямар хэмжээний хохирол үүсээд байгааг огт шалгаж нотлоогүй, дээврээс ус гоожоод байгаа гэх айлуудаас мэдүүлэг аваагүй, хэргийн газарт очиж үзлэг шалгалт хийгээгүй, хэрэгт ганцхан гэрчийн мэдүүлэг байх бөгөөд тэр гэрч нь “Эрдэнэт-Оргил” ХХК-ийг буруутгасан ганц ч өгүүлбэр хэлээгүй байхад шийтгэлийн хуудас дээр гэрчийн мэдүүлгийг үндэслэж торгосон нь үндэслэлгүй болжээ.

            Би Алтанбулаг суманд очиж өргөдөлд дурдсан ганц нэг айлаар орж уулзахад Л.Долгормаа нь “би дээврээс ус гоожиж байгаа талаар өргөдөл гаргаагүй, өргөдөл дээрх гарын үсэг минийх биш байна, би настай хөгшин хүн шүүх цагдаа дээр очиж гэрчээр оролцох маргаан хийх хүсэлгүй байна, манай дээврээс ус алдаагүй, чи зураг авч болно” гэж хэлээд өөрийнхөө гараар тайлбар бичиж гарын үсгээ зурсан. Эндээс харахад л өргөдөл дээрх хүмүүс өөрсдийнхөө хүсэл сонирхол, эрх ашгийн үүднээс бичигдсэн эсэх нь эргэлзээтэй санагдсан. Мөн шинжээчийн дүгнэлтэд дурдсан н.Мөнхдарь гэх айл нь өргөдөл гаргаагүй, өргөдөлд нэр дурдагдаагүй айл байх ба ямар үндэслэлээр шинжээчийн дүгнэлтэд дурдагдаж орсон нь тодорхойгүй байгаа. О.Баярхүү, Б.Хангал нар шинжээчээр дүгнэлт гаргахаар ажилласан мөртлөө зөвхөн О.Баярхүү гарын үсэг зурсан, Б.Хангал гарын үсэг зураагүй нь шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй үйлдэгдсэн эсэх, түүнийг зөрчлийн хэрэг бүртгэгч шийтгэх хуудасны үндэслэл хэсэгт тусгасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ гэж дүгнэхээр байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна” мөн зүйлийн 9.2-т “Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж заасныг Б.Гэрэлмаа нь зөрчсөн болох нь зөрчлийн хавтаст хэрэгт авагдсан баримтаас тогтоогдож байна. Мөн шинжээч О.Баярхүү нь тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх хэсэгт заасан “шинжилгээ хийхийн тулд өөрийн санаачилгаар баримт материал цуглуулах” гэсэн заалтыг зөрчиж өргөдөл гомдол гаргаагүй н.Мөнхдарь гэх айлд орж үзлэг хийн гэрэл зургаар баримтжуулсан. Мөн шинжээч Б.Хангал нь тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан “шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргаж, гарын үсэг зурна” гэсэн заалтыг зөрчиж гарын үсгээ зураагүй. Мөн зүйлийн 17.6-д “Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг тухайн байгууллагын тэмдэг, шинжээчийн гарын үсгээр баталгаажуулна” гэсэн заалтыг зөрчиж шинжээч Б.Хангалын гарын үсэггүй, байгууллагын тамга тэмдэг дарагдаагүй байна. Шинжээчийн дүгнэлтэд шинжилгээ хийсэн шинжээчийн талаарх мэдээлэл овог, боловсрол, мэргэжил, ажилласан жил, эрдмийн зэрэг, цолыг дурдаагүй, санаатайгаар худал дүгнэлт гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулсан тэмдэглэл байхгүй зэрэг зөрчил дутагдал байна.     

            Шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байж эрх бүхий албан тушаалтны шийдвэр гаргах гол үндэслэл болдог. Гэтэл Б.Гэрэлмаагийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0067585 дугаарт шийтгэлийн хуудсыг бичих гол үндэслэлийн нэг нь шинжээчийн дүгнэлт ба уг дүгнэлт нь хууль зөрчсөн, хуульд заасан журмын дагуу үйлдэгдээгүй байгаа тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нэг үндэслэл болох юм. Мөн оршин суугчдын зүгээс дээврийн ажилд гомдол санал байхгүй талаарх гарын үсэг болон “Талхун-Арал” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай “Засварын ажлын тухай” албан бичигт уг баталгааг хүлээн зөвшөөрч ажлыг хүлээн авахад татгалзах зүйлгүй талаар, “Шинэ байр” СӨХ-ийн удирдах зөвлөлийн дарга Ц.Болормаагийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолтоор тендерийн ажлыг хүлээн авахад татгалзах зүйлгүй гэсэн албан бичиг, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 64 айлын орон сууцны дээврийн засварын ажлыг дүгнэсэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хурлын протоколд /тэмдэглэлд/ гүйцэтгэгч компани баталгаа гаргасан тул ажлыг хүлээн авч санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаагийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02/127 дугаар “Эрдэнэт-Оргил” ХХК-ийн ажлын гүйцэтгэл 80 хувьд хүрсэн тул барьцаа хөрөнгийг чөлөөлөх тухай хүсэлт зэргээр дээврийн ажил хийгдэж дууссан байхад “Эрдэнэт-Оргил” ХХК-нд зөрчлийн арга хэмжээ авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, заавал арга хэмжээ авах ёстой гэсэн нэг талыг барьсан шийдвэрийг улсын байцаагч Б.Гэрэлмаа гаргасан гэж үзэж байна.

            Нэгэнт Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаагийн гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0067585 дугаар шийтгэлийн хуудас нь дээрх үндэслэлүүдээр илт хууль бусд тооцогдсон тохиолдолд түүний буруутай үйлдлээс үүдэн гарсан хохирлоо “Эрдэнэт-Оргил” ХХК Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт зааснаар “Эрдэнэт-Оргил” ХХК нь өөрт учирсан хохирлыг тухайн байгууллагаас нэхэмжилж, гаргуулах эрхтэй.

            Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаагийн гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0067585 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 119.699.126 төгрөгийн төлбөр нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг, Есдүгээр бүлгийн 9.1 дүгээр зүйлийн 1, 5, 6 дахь хэсгүүдийг зөрчиж гаргасан.

            Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1, 17.6 дахь хэсгүүдийг зөрчсөн шинжээчийн дүгнэлтийг шийтгэх хуудасны үндэслэх хэсэг болгосон зэрэг хууль бус үйл ажиллагааны улмаас “Эрдэнэт-Оргил” ХХК-нд 119.699.126 төгрөгийн шууд хохирол учирсан тул төлбөрт татагдсан мөнгийг шийдвэр гаргасан захиргааны байгууллагаас гаргуулж олгох нь зүйтэй юм.

Иймд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаагийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0067585 дугаартай илт хууль бус шийтгэлийн хуудсын улмаас “Эрдэнэт-Оргил” ХХК-нд учирсан бодит хохирол болох торгуулийн 5.000.000 төгрөг, хохирлын 114.699.126 төгрөг, нийт 119.699.126 төгрөгийг гаргуулах тухай.” гэжээ.

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын, техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “.... Барилгын засварын ажлын гэрээний дагуу хугацаанд ажлыг бүрэн төсөвт заагдсан ажлын дараалал, технологийн шаардлагын дагуу гүйцэтгэж Барилгын тухай хууль болон барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах дүрмийн дагуу засварын ажлыг байнгын ашиглалтад хүлээлцсэн комиссын дүгнэлт байхгүй, байнгын ашиглалтад хуулийн дагуу хүлээлцээгүй, төсөвт заагдсан дээврийн ажлын технологийн дагуу хийгдээгүй учир тухайн ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэхгүй. “Сэлэнгэ барилга захиалагч” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 92 дугаар албан бичгээр ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу шалгаж, Зөрчлийн 2031000238 дугаар хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нээсэн. Хохиролд 114.699.126 төгрөг тооцсон тухайд: Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас гэрээг дүгнэсэн эсэхийг албан бичгээр тодруулга авч олгосон санхүүжилтийн дүнгээр хохирлыг тооцож гаргасан учир нь хавтгай дээврийн ажлыг гүйцэтгэх технологийн дарааллын дагуу хийгдээгүй учир байнгын ашиглалтад хүлээлцүүлэх комисс ажиллаж хүлээлцүүлээгүй.

            Гомдол мэдээлэл ирсэн тухайд: “Эрдэнэт-Оргил” ХХК-ийн захирал В.Ганбаатартай өөрийнх нь 99351331 дугаарын утсаар холбогдож гомдол мэдээлэл ирсэн очиж шалгах шаардлагатай тул ирэхийг мэдэгдсэн боловч 2 удаа хугацаа хойшлуулахыг хүссэн түүнээс хойш утсаа авахаа болсон. Ийм учраас зөрчлийн хэрэг нээсэн тогтоолыг “Эрдэнэт-Оргил” ХХК-ийн албан ёсны хаягаар хүргүүлсэн албан бичгүүд болон шуудангийн илгээмж хүргүүлсэн лавлагаа зэрэг хэрэг бүртгэлтийн ажлыг Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хийж гүйцэтгэсэн. Шийтгэлийн хуудсанд торгуулийн ба хохирлын үнийн дүнг тавьдаг ба шийтгэлийн хуудас бичих зааврын дагуу бичигддэг болно. Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газраас 2019 онд ирүүлсэн хүсэлтийн дагуу Алтанбулаг сумын 64 айлын нийтийн орон сууцны барилгын дээврийн засварын ажлыг чанар байдалд дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн хүсэлтийн дагуу газар дээр нь шалгалтыг явуулж дүгнэлтийг гаргаж өгсөн. Шалгалтаар очиход засварын ажил бүрэн дуусаагүй хийгдэж байсан. Мөн захиалагч байгууллагад дүгнэлтийг гаргаж хүргүүлсэн. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан захиалагчийн чиг үүргийн дагуу захиалагч байгууллага засварын ажлын гүйцэтгэл чанарын шаардлагыг хангуулах үүрэгтэй. Төрийн хөндлөнгийн хяналтын байгууллагаас гаргасан дүгнэлтийн дагуу засварын ажлын технологийн шаардлагыг хангаж ажиллах нь захиалагч ба гүйцэтгэгч байгууллагын Барилгын тухай хуульд заасан үндсэн чиг үүрэг болно.

            Иймд 2019 онд дээрх технологийн шаардлагыг хангахгүй хийгдсэн тухай дүгнэлтийг “Эрдэнэт-Оргил” ХХК нь танилцсан бол тухайн 2020 оны дулааны улиралд дахин засварлах үүрэгтэй болно. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Эрдэнэт-Оргил” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 64 айлын байрнуудын дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээг СЭОК-02/2019 дугаартай байгуулсан. Уг гэрээнд Алтанбулаг сумын 64 айлын байрнуудын дээврийн засварыг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эхэлж, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ашиглалтад оруулна гэж заасан бөгөөд гэрээнд заасан 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ашиглалтад хүлээлцүүлээгүй учир засварын ажил хийгдэж байсан гэж үзнэ. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно. Монгол Улсад ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тогтоолууд гарч хатуу хөл хорио тогтоож байсан учраас хэрэг бүртгэлтийн ажиллагааг прокурорын тогтоолын дагуу хугацаа давтан сунгагдаж байсан болно. “Эрдэнэт-Оргил” ХХК-нд ногдуулсан 5.000.000 төгрөгийн шийтгэл нь 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Төрийн сангийн 100130032401 тоот дансанд орж төлөгдсөн. Мөн хохирол 114.699.126 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын орон нутагт хөгжлийн сангийн дансанд 2021 оны 6 дугаар сард төлж барагдуулсан.

            Иймд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа миний бие нь барилгын салбарт заавал мөрдөх баримт бичгийн тогтолцоо “Дээврийн ажлын норм дүрэм”-ийг зөрчсөн зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг мөрдөж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэж үзэж байгаа тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын, техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гомдол гаргагчийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт буюу улсын төсвөөс гарсан хөрөнгө оруулалтын ажил байсан учраас захиалагч байгууллага буюу Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээс гэрчийн мэдүүлэг авсан. Мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас Мэргэжлийн хяналтын газрын даргын албан хүсэлтийг бичгээр гаргаж санхүүжилт олгосон баримтыг ирүүлсний үндсэн дээр хохирлыг тооцсон. Барилгын ажил нь норм дүрмийн шаардлагын дагуу дахин гүйцэтгэхийн тулд өмнөх ажлыг бүрэн буулгаж шаардлагатай байдаг учраас зардлыг бүхлээр нь тооцсон.

            Холбогдогчтой утсаар холбогдож ярихад эхлээд очно гэж тохирсон. Мөн Мэргэжлийн хяналтын газрын даргын “Зөрчлийн хэрэг нээсэн тогтоолыг мөн хэрэг бүртгэлтийн ажлыг эхлүүлсэн тул холбогдох материалыг биеэр авч ирэх болон цахим хэлбэрээр хүргүүлж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахад саад учруулахгүй байхыг хүссэн” албан бичгийг шуудангаар хүргүүлсэн ба холбогдогч В.Ганбаатар уг бичгийг илгээмжээр хүлээн авсан баримт хавтаст хэрэгт бүртгэгдсэн. Мөн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах бүрд тогтоолыг шуудангаар хүргүүлсэн боловч албан бичгийн хаягийг хараад хүлээн авахаас санаатайгаар татгалзсан. Шуудан холбооноос гаргасан илгээмжийн түүх хавтаст хэрэгт авагдсан. Зөвхөн гар утсаар мессеж бичээгүй ба шуудангаар илгээмж явуулж харилцаа холбоо мэдээллийн бүх сувгийг ашигласан. Санаатайгаар хэрэг бүртгэлтийг явуулах ажиллагаанд саад учруулж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдогчийн үүргийг зөрчсөн тул шийтгэлийн арга хэмжээг тооцсон. Улсын онцгой комиссын шийдвэрээр хатуу хөл хорио тогтоогдсон цаг хугацаа байсан учраас Орхон аймагт очиж хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулах боломжгүй байсан. Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрүүд хавтаст хэрэгт авагдсан байгаа.

            “Сэлэнгэ барилга захиалагч” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 292 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” гомдол мэдээлэл ирсний дагуу зөрчлийн хэрэг нээсэн. Гомдол мэдээллийг уг засварын ажилд захиалагчийн хяналтыг гүйцэтгэсэн байгууллагаас ирүүлсэн ба гомдол мэдээлэлд технологийн дагуу засварын ажил хийгдээгүй болон иргэдээс гомдол ирүүлсэн тухай, мөн дутуу болон чанаргүй хийсэн ажлаа засаж засварын ажлыг ашиглалтад хүлээлцүүлэх тухай дурдсан байсан. Барилга байгууламжид хийгдсэн засварын ажлыг байнгын ашиглалтад хүлээлцүүлэх журмыг Монгол Улсын Засгийн гарын 2018 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4 дэх хэсэгт заагдсан комиссын бүрэлдэхүүн засварын ажлыг шалгаж байнгын ашиглалтад хүлээлцүүлсэн комиссын дүгнэлтийг гаргадаг. Гэтэл уг комисс ажиллаж дүгнэлтийг гаргаагүй байхад уг засварын ажлыг дуусч ашиглалтад хүлээлцүүлээгүй байна.

            Иймд улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажил үйлчилгээ технологийн шаардлага хангахгүй хийгдсэн тул Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дэд бүтцийн салбарын Барилгын тухай хууль, түүнтэй холбогдон гарсан Засгийн газрын тогтоол, Барилгын норм ба дүрмийн заалтуудыг тус тус үндэслэн гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, талуудаас гаргасан тайлбар, нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий акт болох 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0067585 дугаар шийтгэлийн хуудсыг 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 64 айлын орон сууцны барилгын дээврийн засварын ажлыг технологийн дагуу гүйцэтгээгүй гэх зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0067585 дугаар шийтгэлийн хуудас[1]-аар Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу “Эрдэнэт-Оргил” ХХК-ийг 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгож, хохирлын 114.699.126 төгрөг, нийт 119.699.126 төгрөгийн шийтгэл оногдуулжээ. 

            Гомдол гаргагчаас “…хариуцагч шийтгэлийн хуудас оногдуулсан үндэслэлээ нотлох үүрэгтэй. Гэтэл гомдол гаргагч “Эрдэнэт-Оргил” ХХК-ийг зөрчил гаргасныг шалгаж тогтоогоогүй. Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шаардлага хангаагүй шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийтгэл оногдуулсан, хэний буруутай үйл ажиллагааны улмаас хэн хохирсон нь тодорхойгүй, хохирлыг юунд үндэслэн хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан атал прокуророос хуульд заагаагүй үндэслэлээр хугацаа сунгасан шийдвэрт хариуцагчаас гомдол гаргаагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй” гэж маргадаг.

            Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт “Сэлэнгэ барилга захиалагч” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Б.Мөнхбатаас  “... Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 64 айлын байрнуудын засварын ажлыг хийж гүйцэтгэхдээ технологийн болон барилгын норм дүрэм зөрчсөн, хяналтын төсөвт тусгагдсан тоо хэмжээ, норм дүрмийн дагуу ажлыг гүйцэтгэх талаар удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл зөрчил дутагдал арилгаагүй, иргэдийн дээврээс ус гоожиж байгаа...” гэсэн гомдол ирүүлсний дагуу 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон зөрчлийн хэрэг нээх тухай 2031000238 дугаар тогтоолоор “Эрдэнэт-Оргил” ХХК-нд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг прокурорын хяналтан дор гүйцэтгэсэн байна.

Зөрчлийн хэрэг бүртгэлт гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг ойлгох бөгөөд эрх бүхий албан тушаалтан нь мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  заасан зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх гэж заасан зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхээр байна.

Гэтэл эрх бүхий этгээд нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 64 айлын орон сууцны барилгын дээврийн засварын ажлыг барилгын үйл ажиллагаанд заавал, эсхүл сонгож мөрдөх барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг дагаж мөрдөөгүй гэх зөрчлийг “Эрдэнэт оргил” ХХК гаргасан болохыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй, шийтгэлийн хуудас оногдуулахад үндэслэсэн баримтаа гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, засварын хурлын тэмдэглэл, дээврийн засварын ажил гүйцэтгэсэн гүйцэтгэл, “Сэлэнгэ барилга захиалагч” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Б.Мөнхбатын гомдол, албан бичгүүд гэх боловч шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн зөрчлийн хэргийн материалаас үзэхэд шинжээчийн дүгнэлт[2]-д Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн О.Баярхүү, аймгийн ерөнхий архитектур Б.Хангал нар дээврийн засварын ажлыг үзэж танилцлаа гэсэн боловч дүгнэлтэд Б.Хангал гарын үсэг зураагүй, О.Баярхүү гарын үсэг зурсан боловч гарын үсгээ байгууллагын тэмдгээр баталгаажуулаагүй, Б.Хангалд шинжээчийн эрх үүрэг танилцуулаагүй, эрх бүхий этгээдээс Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг шинжээчээр томилсон боловч тус газраас ямар албан тушаалтай, хэн гэж хүнийг шинжээчээр томилсон талаар шийдвэр байхгүй зэрэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 7, 11, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 17 дугаар зүйлийн 17.6-д заасныг тус тус зөрчжээ.

Түүнчлэн зөрчлийн хэргийн материалд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн  дээврийн засварын ажлын хурлын тэмдэглэл[3] байх бөгөөд тус хуралд захиалагч,  хяналт, зохиогч, гүйцэтгэгч, ашиглагч талыг тус тус төлөөлсөн хүмүүс оролцож, гүйцэтгэгч “Эрдэнэт оргил” ХХК-ийн чанарын баталгаа[4]-г үндэслэн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн, мөн захиалагчийг төлөөлж оролцсон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Я.Мөрөнгөөс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл[5], дээврийн засварын ажил гүйцэтгэсэн гүйцэтгэл[6], “Сэлэнгэ барилга захиалагч” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Б.Мөнхбатын гомдол, албан бичгүүд нь зэрэг нь “Эрдэнэт-Оргил” ХХК-ийг зөрчил гаргасныг шууд нотлох боломжгүй юм.

Учир нь хариуцагч Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан зөрчлийн агуулгыг зохицуулсан материаллаг хууль болох Барилгын тухай хуулийн зургаадугаар бүлэгт зохицуулсан барилгын үйл ажиллагаанд оролцогчдын чиг үүргийг тусгайлан шалгаагүй. Тухайлбал, тус хуулийн 40 дүгээр зүйлд барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүргийг зохицуулсан бөгөөд 40.1.2-т “барилгын ажлын ил, далд ажлын актыг баталгаажуулах, үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл хөтлөх, барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, зураг төсөл зохиогч, захиалагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх” гэж заасны дагуу “Эрдэнэт оргил” ХХК энэхүү чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэх, энэ талаар баримт, цаашлаад захиалагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар нь тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.19-т “барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, фото зургаар баримтжуулан, ил, далд ажлын актыг баталгаажуулах”, зураг төсөл зохиогч “Талхун-Арал” ХХК нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.10-т “барилгын ажлыг зураг төсөл болон барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт тавьсан шаардлагад нийцүүлэн гүйцэтгээгүй тохиолдолд дүгнэлт гаргаж, барилгын улсын хяналт хэрэгжүүлэх байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авхуулах.” гэж тус тус заасан чиг үүргээ хэрэгжүүлсэнтэй холбоотой зөрчлийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг шаардаж аваагүй байна. Хэрэв дээрх баримтыг шаардан гаргуулж авсан бол Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.14, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1.8-д тус тус заасан тухайн барилгын үйл ажиллагаанд оролцогч өөрийн буруутай үйл ажиллагаанд хариуцлага хүлээж, хэн нэгэнд ямар нэгэн хохирол учирсан бол түүнийг барагдуулах байжээ.

Иймд хариуцагчийн шийтгэлийн хуудас оногдуулах үндэслэл болсон баримтууд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ.”, мөн хуулийн 4.15 дугаар зүйлийн 3-д “Прокурор, эрх бүхий албан тушаалтанд оролцогчоос гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг заагаагүй бол дангаараа нотлох баримт болохгүй.”, 5-д “Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй.” гэж тус тус заасны дагуу  дангаараа нотлох баримт болохгүй мөн нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж заасны дагуу эрх бүхий этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж хохирогчоор хэнийг тогтоосон нь ойлгомжгүй, энэ талаар баримт зөрчлийн хэргийн материалд авагдаагүй атал шийтгэлийн хуудасд “Эрдэнэт-Оргил” ХХК-ийг 5.000.000 төгрөгөөр торгож, хохирлын 114.699.126 төгрөг, нийт 119,699,126 төгрөгийн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Хэрэв шийтгэлийн хуудсаар 114,699,126 төгрөгийн хохирол гаргуулах гэж байгаа бол хохирогч хүн, хуулийн этгээд хэн болохыг тогтоож,  түүнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2.3, 2.4, 2.7 дахь хэсэгт тус тус заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох, эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, зөрчлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах зэрэг эрхээ эдлэх боломжийг олгохоос гадна дээрх хохирлыг Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална” гэж тус тус заасан атал  ямар хууль, журамд заасны дагуу хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна. Нэгэнт эрх бүхий этгээдээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хохирогчийг тогтоож, түүнийг  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй байхад шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй. Энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэв.

Гомдол гаргагчаас эрх бүхий этгээдийг зөрлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг прокуророос хууль бусаар хэрэгсэхгүй болгож, улмаар хуульд заагаагүй хугацаа сунгасан шийдвэр[7]-т  гомдол гаргаагүй гэж буруутгадаг боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 2-д “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад гаргасан прокурорын шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан эс зөвшөөрвөл шийдвэрийг гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргана.” гэж зохицуулснаас үзвэл эрх бүхий этгээдээс заавал гомдол гаргах үүрэг хүлээлгэсэн зохицуулалт биш, хэрэв шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргах талаар эрх олгосон зохицуулалт байх тул уг гомдол нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн хариуцагчийг Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй гэх боловч зөрчилд холбогдогч “Эрдэнэт-Оргил” ХХК нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1-т “шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх”, 3.2-т “шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх”, 3.3-т “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх;” гэж  тус тус заасан үүргээ биелүүлээгүй болох нь зөрчлийн хэргийн хугацаа сунгасан тухай албан бичгийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зөрчилд холбогдогчийн хаягаар хүргүүлснийг “Эрдэнэт-Оргил” ХХК хүлээн авахаас татгалзсан “Монгол шуудан” ХК-ийн магадалгаа, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Хуулиар заагдсан үүргээ биелүүлэх тухай” 01/02 тоот албан бичгийг зөрчилд холбогдогчийн хаягаар хүргүүлснийг хүлээн авахаас татгалзсан “Монгол шуудан” ХК-ийн магадалгаа, эрх бүхий этгээдээс сонсгох ажиллагаа явуулах, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа талаар “Эрдэнэт-Оргил” ХХК-ийн захирал В.Ганбаатарын 99351331 дугаарын утсаар холбогдон мэдэгдэхэд хариу өгөөгүй талаар 2021 оны 01 дүгээр сарын 11, 13, 14, 15-ны өдрүүдэд залгаж, зурвас илгээсэн тэмдэглэл, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Шийдвэр хүргүүлэх тухай” 01/20 тоот албан бичгийн хамт шийтгэлийн хуудсыг зөрчилд холбогдогчийн хаягаар хүргүүлснийг хүлээн авахаас татгалзсан “Монгол шуудан” ХК-ийн магадалгаа зэрэг зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул эрх бүхий этгээдийг сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй.

Хэдийгээр прокурорын тогтоолд гомдол гаргаагүй, сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй гэх дээрх гомдлууд нь үндэслэлгүй боловч энэ нь шийтгэлийн хуудсыг бүхэлд нь зөвтгөх үндэслэл болохгүй. Нөгөө талаас гомдол гаргагч  “Эрдэнэт Оргил” ХХК-иас зөрчил гаргаагүй гэх боловч дээврийн засварын ажлыг барилгын норм, дүрэм болоод захиалагч, зохиогчоос тавьсан шаардлагад нийцүүлэн засварласныг нотлох баримт болох барилгын ажлын ил, далд ажлын акт, үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, зураг төсөл зохиогч, захиалагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлсэн баримт зэргийг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн гомдлын шаардлагын үндэслэл болсон хариуцагчийг эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй болохыг нотолж чадаагүй. Хэрэв Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр гомдлын шаардлагаа тодорхойлон маргаж байгаа бол хариуцагч буюу эрх бүхий этгээд Зөрчлийн тухай хуульд заасан ямар зөрчил гаргасан гэж үзэн ямар шийтгэл оногдуулж байгаа талаар шийтгэлийн хуудасд дурьдаагүй байхыг ойлгоно. Гэтэл хариуцагч шийтгэлийн хуудсанд Зөрлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг буюу хуулийн этгээдийн эрхэд халдах хуульд заасан үндэслэлээ тодорхой бичсэн тул маргаан бүхий захиргааны акт болох шийтгэлийн хуудас нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй акт биш, харин хууль бусад тооцож хүчингүй болгох боломжтой захиргааны акт гэж үзсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд хариуцагч буюу эрх бүхий этгээдээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1,  7.1 дүгээр зүйлийн 1.1-д тус тус заасан эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх, эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх нөхцөл байдлыг тогтоох чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн бүрэн дүүрэн хэрэгжүүлж, дээврийн засварын ажил аль үе шатанд, хэний ямар чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас зөрчил бий болсон эсэхийг шалгаж, хэрэв зөрчлийг шалгаж тогтоосон бол тухайн буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчигдсөн этгээдийг хохирогчоор тогтоон, түүнийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, учирсан хохирлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн бодитой тогтоох боломжтой тул шүүх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдох ажиллагааг нөхөн хэрэгжүүлэх боломжгүй энэ нь хариуцагчийн чиг үүрэг, эрх хэмжээнд хамаарах тул  хэрэгт авагдсан бусад нотлох баримт, хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой “өөр бусад үндэслэлээр” нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн тул хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаан/ сарын хугацаагаар түүний 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0067585 дугаар шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.11 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 4.14 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 3, 5, 7.1 дүгээр зүйлийн 1.1, 4, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.14, 37.1.19, 38 дугаар зүйлийн 38.1.10, 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.8, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт тус тус  заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0067585 дугаар шийтгэлийн хуудсыг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчаас 6 /зургаан/ сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0067585 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг мэдэгдсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХЗАЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэрэг-1, 172-р хуудас

[2] Хавтаст хэрэг-1, 87-р хуудас

[3] Хавтаст хэрэг-1, 73-р хуудас

[4] Хавтаст хэрэг-1, 74-р хуудас

[5] Хавтаст хэрэг-1, 95-р хуудас

[6] Хавтаст хэрэг-1, 122-р хуудас

[7] Хавтаст хэрэг-1, 112-р хуудас