| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00643/И |
| Дугаар | 133/ШШ2025/00023 |
| Огноо | 2024-12-30 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 133/ШШ2025/00023
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ************* нэхэмжлэлтэй
нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.
Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Нас тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие ************* өдөр Говь-Алтай аймгийн ************* төрсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас хүрч байгаа бөгөөд иргэний үнэмлэх дээр 1970 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн буюу буруу бичигдсэний улмаас тэтгэвэрт гарахад бичиг баримтын зөрүүтэй байдал үүссэн юм. Иймд миний бүрдүүлсэн баримтыг үндэслэн 1970 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Төрсний гэрчилгээний канондсан хуулбар
- Төрсний бүртгэлийн лавлагаа/*************/
4. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:
-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15/519 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн төрөгсдийг бүртгэх анкет, регистрийн карт, иргэний үнэмлэх авах өргөдөлийн хуулбар
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ************* нь ************* өдөр төрсөн болохыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. ************* нь ************* өдөр төрсөн болох нь:
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ************* дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд ************* нь ************* өдөр төрснийг 1970 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн ************* дугаарт бүртгэжээ. Эцэг *************, эх ************* гэжээ.
Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15/519 дугаар иргэн ************* төрөгсдийг бүртгэх анкет, ХААТР-1, ХААТР-21 маягтуудаас тус тус хуулбарлан хүргүүлэв гээд төрөгсдийг бүртгэх анкетад *************, эмэгтэй, *************, эцэг *************, эх ************* гэж тус тус бүртгэгдсэнээр тогтоогдож байна.
4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *************дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн төрөгсдийг бүртгэх анкетад ************* ************* өдөр төрснийг 1970 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бүртгэсэн боловч үүнээс хойших иргэний бүртгэлийн баримтуудад 1970 оны 03 сарын 31-ний өдөр гэж бүртгэж ирсэн байна.
5. Иймд ************* ************* өдөр төрсөн болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт зааснаар ************* ************* өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ