Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 157/ШШ2024/00278

 

 

      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          ******* аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, нэхэмжлэгч ******* аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй хариуцагч *******, ******* нарт холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,786,922 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад   

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* аймгийн Прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* аймгийн Бор-Өндөр сум, 2-р баг ******* *******-р байрны ******* тоотод оршин суух ******* нь ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтот төслийн хүрээнд Гарааны бизнес эрхлэх залуучуудын багт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөрийн”-ийн хүүгүй, эргэн төлөгдөх төсөлд хамрагдаж 10,000,000 төгрөгийг (арван сая) 36 сарын хугацаатай эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ”-г байгуулан авсан.

Гэвч ******* нь гэрээнд заасан хугацаандаа зээлээ бүрэн төлж дуусгаагүй, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 7,775,422 (долоон сая долоон зуун далан таван мянга дөрвөн зуун хорин хоёр) төгрөгийг төлөөгүйн улмаас ******* аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хохирол учруулсан.

Мөн зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгох дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул нийтийн ашиг сонирхол зөрчигдөж байгаа үйлдэл гэж дүгнэхээр байна.

Иймд иргэн ******* “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас зээлсэн 10,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 7,775,422 (долоон сая долоон зуун далан таван мянга дөрвөн зуун хорин хоёр) төгрөгийг Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдох баримтыг нотариатаар батлуулсан төлбөр болох 11,500 төгрөгийг нийт 7,786,922 (долоон сая долоон зуун наян зургаан мянга есөн зуун хорин хоёр) төгрөгийг ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн 100180037010 тоот дансанд оруулж өгнө үү.

Прокурорын нэхэмжлэлийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр чөлөөлж өгнө үү” гэжээ.

 

            Хариуцагч ******* галуут овогт Очирбатын , овогт ийн нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие *******, ******* нар нь ******* аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас 2020 оны 10 дугаар сард Гарааны бизнес дэмжих төсөлд хамрагдаж 10,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авсан. Гэвч 2021 оны 12 дугаар сард covid-19 цар тахлын улмаас 2 жилийн хугацаанд хөл хорионы дэглэмтэй байсан тул үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирсан. Миний бие зээлийн үлдэгдэл болох 7,786,922 төгрөгийг 2025 онд багтааж төлж барагдуулах тул хүсэлтийг хүлээн авна уу.” гэжээ.

 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* аймгийн Прокурорын газар нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,786,922 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2.Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.” гэж, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тогтоол, даалгавар, зөвшөөрөл, шаардлага, мэдэгдэл, дүгнэлт, санал, эсэргүүцэл, хүсэлт, нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана.” гэж, Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж тус тус заасны дагуу ******* аймгийн Прокурорын газар нь хариуцагч *******, ******* нараас “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,786,922 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

3.Хариуцагч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтот төслийн хүрээнд Гарааны бизнес эрхлэх залуучуудын багт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөр”-ийн хүүгүй, эргэн төлөлдөх төсөлд хамрагдаж 10,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулсан байна.

4.Хариуцагч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох түүнд батлан даалт гаргах,санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 5.2 дахь хэсэгт заасны дагуу Батлан даалтын гэрээ байгуулсан байна.

5.Хариуцагч *******, ******* нар нь гэрээнд заасан хугацаандаа зээлээ бүрэн төлж дуусгаагүй, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр, нотариатын үйлчилгээний төлбөр нийт 7,786,922 төгрөг төлөөгүй улмаас ******* аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хохирол учруулсан байна.  

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлага 7,786,922 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй. 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.

8.Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,786,922 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж 139,541 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамж 69,770 төгрөг 50 мөнгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч ******* аймгийн Прокурорын газрын нэхэмжилсэн 7,786,922 (долоон сая долоон зуун наян зургаан мянга есөн зуун хорин хоёр) төгрөгийг ******* аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн 100180037010 тоот дансанд төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******, ******* нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж 139,541 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамж 69,770 төгрөг 50 мөнгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч *******, ******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          М.ЭНХМАНДАХ