Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 157/ШШ2024/00274

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 5,637,878.82 (таван сая зургаан зуун гучин долоон мянга найман зуун далан найман төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад    

         

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* нь 2023 оны 05 сарын 15-ны өдөр сарын 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20% хүүтэйгээр 24 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож ЗГ/12211301010001000 тоот “Зээлийн гэрээ” байгуулж 4,950,000.00 төгрөгийг зээлж, 1 ширхэг “IPHONE 14 PRO 128GB” загварын гар утсыг “Антонлайн молл” ХХК-иас авсан байдаг ба өнөөдрийг хүртэл өнөөдрийн байдлаар нийт 317 /2024.10.28/ хоног алдалттай болсон байна.

Манай ББСБ-ын зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож зээлийн төлбөрийн үлдэгдэлийг “Зээл, зээлийн хүү төлөлтийн хуваарь”-ийн дагуу яаралтай төлөхийг шаардсан ч хариуцагчийн хариуцлагагүй үйлдэл нь зээлийн гэрээний 3.2.2 “зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хугацаанд нь ББСБ-д төлнө”, Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26-р зүйлийн 26.1-д “Зээлиин гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ.”  тус тус заасныг ноцтой зөрчиж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасны дагуу зээлдүүлэгч “******* ******* ББСБ” ХХК нь дээрх төлбөрийн үлдэгдлийг мөн зээлийн гэрээний 7.1.10-д гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс гарах үр дагавар, хохиролыг зээлдэгч хариуцна гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал /Улаанбаатар хотоос бусад аймаг сумдад товлогдсон шүүх хуралд оролцох үеийн ажилчдын томилолтын зардал/-ыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 5,637,878.82 /таван сая зургаан зуун гучин долоон мянга найман зуун далан найман төгрөг наян хоёр мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...******* миний бие “******* ******* ББСБ” ХХК-аас 4.950.000 төгрөг авсан нь үнэн. Одоо авсан зээлээ төлхөд ямар нэгэн гомдол санал байхгүй. Одоо 5,637,878,82 төгрөгийг төлж барагдуулна.” гэв.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч ******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 5,637,878.82 (таван сая зургаан зуун гучин долоон мянга найман зуун далан найман төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох” гэрээний харилцаа үүссэн байна.

3.Зохигчдын хооронд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр №ЗГ1221130101000100 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь хариуцагчаас “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 5,637,878.82 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

            4.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК, хариуцагч ******* нар нь зээлийн гэрээг бичгээр байгуулж, 4,950,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20% хүүтэйгээр 24 сард багтаан төлөхөөр байгуулсан ба хариуцагч нь зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,637,878.82 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

            6.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 5,637,878.82 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

7.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105156.06 төгрөгийн тал хувь болох 52,578 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 52,578 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 52,578 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 5,637,878.82 (таван сая зургаан зуун гучин долоон мянга найман зуун далан найман төгрөг наян хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105156.06 төгрөгийн тал хувь болох 52,578 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 52,578 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 52,578 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          М.ЭНХМАНДАХ