| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024/00270/И |
| Дугаар | 157/ШШ2024/00272 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 157/ШШ2024/00272
2024 12 16 157/ШШ2024/00272
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:157/2024/00270/И
Хэнтий аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн ******* тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 16,171,847.34 (арван зургаан сая нэг зуун далан нэгэн мянга найман зуун дөчин долоон төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн ******* тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн ******* нь ХасБанкны ******* тооцооны төвөөс 2024 оны 05 сарын 20-ны өдөр 1430088483 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 16,035,506 /Арван зургаан сая гучин таван мянга таван зуун зургаан/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 05 сарын 20-ны өдөр зээлдэгч ******* ХасБанк дахь 5005600826 тоот дансанд 16,035,506 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 993,135 төгрөг, зээлийн хүү 401,875 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,296 төгрөг төлсөн байна. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430088483 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 07 сарын 10-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 147 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс утсаар болон биечлэн уулзаж шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага:
1/Иргэн хуулийн 453 дугаар зүйлийн 453,1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1430088483 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 15,042,372 төгрөг, 2024 оны 12 сарын 06-ны өдрийн байдлаарх хүү 918,992 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,933 төгрөг нийт 15,973,297 төгрөгийг зээлдэгч *******эс гаргуулах,
2/Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү. Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ.
Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Отгонхүү овогтой ******* нь Хасбанк ******* тооцооны төвөөс 2024 оны 05 сарын 20-ны өдөр 1430088483 дугаартай зээлийн гэрээ байгуулан 16035506 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай цалингийн онлайн зээл авсан нь үнэн. Уг зээлийг 2024.12.16-нд 8, 9, 10, 11, 12 эдгээр сарын төлөлтийг төлж 2025 оны 01 сарын 10-наас эхлэн сар бүрдээ хоног хэтрүүлэхгүйгээр төлж барагдуулна. Миний бие ажил хийж байгаа тул сар бүрд хуваарийн дагуу төлнө.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн ******* тооцооны төв нь хариуцагч ******* холбогдуулж “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 16,171,847.34 (арван зургаан сая нэг зуун далан нэгэн мянга найман зуун дөчин долоон төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн ******* тооцооны төв, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох” гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь хариуцагчаас “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 16,171,847.34 (арван зургаан сая нэг зуун далан нэгэн мянга найман зуун дөчин долоон төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн ******* тооцооны төв хариуцагч ******* нар нь цахим зээлийн гэрээг байгуулсан, 16,035,506 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатайгаар төлөхөөр байгуулсан, хариуцагч нь зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,171,847.34 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
6.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 16,171,847.34 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
7.Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн ******* тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,809.24 төгрөгийн тал хувь болох 119,404 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 119,404 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамж 119,404 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн ******* тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн ******* тооцооны төвийн “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 16,171,847.34 (арван зургаан сая нэг зуун далан нэгэн мянга найман зуун дөчин долоон төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн ******* тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,809.24 төгрөгийн тал хувь болох 119,404 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 119,404 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамж 119,404 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн ******* тооцооны төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ