| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024/00271/И |
| Дугаар | 157/ШШ2024/00268 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 157/ШШ2024/00268
04 1 16 157/ШШ04/0068
Хэргийн индекс:157/04/0071/И
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй /РД:*******/
-“иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийг 04 оны 1 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Зээлдэгч ******* овогтой ******* (РД:) нь Хасбанкны Бор-Өндөр тооцооны төвөөс 04 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1430088043 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 19,43,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 04 оны 04 сарын 18-ны өдөр зээлдэгч Б.*******ын Хасбанк дахь 5005715900 тоот дансанд 19,43,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Б.******* нь тухайн үед аймгийн сумын -р баг эрх чөлөө гудамж байр 9 тоотод байсан.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 3,38,666 төгрөг, зээлийн хүү 1,91,456 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10 төгрөг төлсөн байна. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1430088043 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 04 оны 10 сарын 10-ны өдрөөс эхлэн төлөлгүй хугацаа хэтрүүлээд байна. Одоогоор зээлдэгчийн хаана оршин суугаа хаяг болон утасны дугаар холбогдохгүй байна.
Зээлдэгч Б.******* нь Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд “Монголросцветмет” ТӨҮГ-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт ажиллаж байсан. Б.******* нь анх Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хасбанкны тооцооны төвөөс зээл авсан учраас манай байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Онлайн цахим цалингийн зээл авсан. Харилцагчийн дугаар нь манайд үүссэн байсан. Уг зээл нь манайд хуваарилагддаг. Тэгээд манай банк хариуцдаг. Хаяг нь тодорхойгүй байгаа. аймгийн хаягтаа оршин суухгүй байгаа.
Иймд “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогтой *******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү.” гэжээ.
.Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-аас:
-04 оны 1 дугаар сарын 06-ны өдрийн “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн захирлын итгэмжлэл (хх-ийн 4 дүгээр хуудас)
-04 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Хасбанк” ХХК-тай Б.******* нарын хооронд байгуулсан №1430088043 дугаартай Зээлийн гэрээний хуулбар (хх-ийн 5 дугаар хуудас)
-04 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Хасбанк” ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь (хх-ийн 6 дугаар хуудас)
-005 оны 10 дугаар сарын -ны өдрийн №******* регистрийн дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 10 дугаар хуудас) зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв нь “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогтой *******ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155. дахь хэсэгт зааснаар “хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасан байх тул уг хүсэлтийг тус шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно” гэж,
-мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж,
-мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д “нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах” хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж тус тус зохицуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж зохицуулсны дагуу нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд хүсэлт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.
3.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв нь “зээлдэгч Б.*******тай зээлийн гэрээг цахимаар байгуулсан байна. Уг гэрээний дагуу ******* эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү.” гэжээ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвтэй 04 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр №1430088043 дугаартай цахим зээлийн гэрээг байгуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, цахим зээлийн гэрээгээр тогтоогдож байх тул ******* шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогтой ******* нь нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвтэй 04 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр №1430088043 дугаартай цахим зээлийн гэрээг байгуулсан болох нь тогтоогдож байна.
Хариуцагч Б.******* нь цахим зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягт оршин суухгүй байгаа, үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн байна.
Б.******* нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн хүсэлт бусад нотлох баримтаар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл Б.******* нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115..1, 116, 118-10, 133 дугаар зүйлийн 133.1.9-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай Хамба овгот *******гийн *******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь аймгийн сумын дугаар баг гудамж дугаар байр 9 тоотод оршин сууж байсан болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,00 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.
4.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
6.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ