| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024/00256/И |
| Дугаар | 157/ШШ2024/00267 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 157/ШШ2024/00267
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тух
******* аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ******* салбар Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 16,785,822.89 (арван зургаан сая долоон зуун наян таван мянга найман зуун хорин төгрөг наян есөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 202 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ******* салбар Бор-Өндөр тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч ******* ургийн овогт ******* ******* (*******: *******) нь ******* Банкны ******* салбарын Бор-Өндөр тооцооны төвөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр №31753991701 тоот зээлийн гэрээ байгуулан 18,295,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, сарын 1,5 хувийн ( жилийн 18 хувь ) хүүтэйгээр хэрэглээндээ зориулж авсан. Зээлд цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгчид нь цалингийн зээлийн зориулалтаар авсан 31753991701 тоот зээлийн гэрээний зээл эргэн төлөх хуваарийн дагуу дараах төлбөрийг төлсөн. Үүнд
а/ Үндсэн зээлийн төлбөрт - төгрөг
б/ Үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 765,00 төгрөг
в/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт - төгрөг
г/ Нийт 765,00 төгрөг
Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /162 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна. Э.******* нь УБ хотод ххк ажилладаг, одоогоор ажлаа хэвийн хийж байгаа, цалингаа бусад банкаар дамжуулан авдаг, ажлаа хэвийн хийж байгаа хэдий ч зээлийн төлөлтөө хийлгүй өдийг хүрлээ. 202 оны 06-р сарын 16-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй, хугацаа хэтэрч эхэлсэн. Харилцагчтай утсаар холбоо барих оролдлого удаа дараа хийсэн боловч утсаа авдаггүй. Иймд банк 31753991701 тоот зээлийн гэрээний 6.1 дугаар зүйлийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд:
I.2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн № 31753991701 тоот Зээлийн гэрээний дагуу зээлээ бүрэн төлж барагдуулах.
II.202 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар дор дурдсан зээлийн төлбөрийг гаргуулах.
1.Үндсэн зээлийн үлдэгдэл 15,556,212,12 төгрөг
2.Зээлийн хүүгийн төлбөр 1,203,70,6 төгрөг
3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 25,870,13 төгрөг
Нийт 16,785,822,89 төгрөг
III. Улсын тэмдэгтийн хураамжийн 21,879,11 төгрөг
Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ.” гэжээ.
Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... овогтой ******* миний бие ******* банкны төгрөгийн зээлийн төлбөр гаргуулан авах тухай нэхэмжлэлийн дагуу тайлбар гаргах нь ******* миний бие 2023 оны 12 дугаар сарын 07-нд ******* банкны онлайн цалингийн зээл болох 18,295,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай авсан. 202 оны 01 сараас сар хүртэлх сар бүр төлөх хуваарийн дагуу төлөлт болох 765,00 төгрөгийн төлөлтийг сар бүрийн цалингаас төлсөн. 202 оны 6-р сараас эхлэн ажилгүй болж сар бүр төлөх хуваарийн дагуу төлөлт хийхгүйгээр зээлийн хугацаа хэтрүүлж, тус ажилгүй болсон сараас эхлэн мөнгөний данснаас 100,000 төгрөг автоматаар зээл төлөгдсөн. Нэхэмжлэлийн шаардлагын дагуух үлдэгдэл 16,785,822.89 төгрөгийн зээлийг 202 оны 12 дугаар сарын 25-нд 500,000 төгрөгөөр төлөх, 2025 оны 01 сараас эхлэн сар бүрийн 20-ны өдөр тогтмол 1,000,000 төгрөгөөр төлөлт хийх хүсэлтэй байгаа тул уг хүсэлтийн дагуу зээл төлөлтөө тогтмол хийх тул мөнгөний данснаас зээл төлөлт хийхгүй байхыг харгалзан үзэж тайлбарыг минь хүлээн авна уу. Учир нь ******* миний бие 7 сартай жирэмсэн бөгөөд хөдөлмөр эрхлэх боломжгүй, өрхийн гишүүдийн орлоготой хүний тоо 1, болон хамт ам бүл -лээ хот дүүрэгт шилжин суурьшин амьдарч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ******* салбар Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч ******* холбогдуулж “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 16,785,822.89 (арван зургаан сая долоон зуун наян таван мянга найман зуун хорин төгрөг наян есөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Иргэний хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ******* салбар Бор-Өндөр тооцооны төв, хариуцагч Э.******* нарын хооронд Иргэний хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасан “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох” гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь хариуцагчаас “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 16,785,822.89 (арван зургаан сая долоон зуун наян таван мянга найман зуун хорин төгрөг наян есөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ******* салбар Бор-Өндөр тооцооны төв хариуцагч Э.******* нар нь зээлийн гэрээг бичгээр байгуулсан, 18,295,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатайгаар төлөхөөр байгуулсан, хариуцагч нь зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,785,822.89 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
6.Хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 16,785,822.89 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
7.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ******* салбар Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,879 төгрөгийн тал хувь болох 120,939 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 120,939 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Э.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 120,939 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ******* салбар Бор-Өндөр тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ******* салбар Бор-Өндөр тооцооны төвийн “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 16,785,822.89 (арван зургаан сая долоон зуун наян таван мянга найман зуун хорин төгрөг наян есөн мөнгө) төгрөгийг хариуцагч Э.******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ******* салбар Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,879 төгрөгийн тал хувь болох 120,939 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 120,939 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Э.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 120,939 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ******* салбар Бор-Өндөр тооцооны төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7. дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ