Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/363

 

 

Г.Эхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

яллагдагч Г.Э, түүний өмгөөлөгч Л.Батжаргал, Ц.Туяа,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/221 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Л.Төгсжаргалын бичсэн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар эсэргүүцэл болон яллагдагчийн өмгөөлөгч Ц.Туяа, Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Э холбогдох 2210000176 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

г.э

Яллагдагч Г.Энь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед  дүгээр хороо, “Сансайт” хотхоны 77 дугаар байрны 3 давхрын коридорт буюу 11 тоотын үүдэнд Д.Дтухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газар нь чулуун хавтан мэт зүйлээр цохиж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Эүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолбол зохих байдалд тусган заажээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2649 дүгээр дүгнэлтэд “...Амь хохирогч Д.Дн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал, тархины битүү гэмтэл, гавлын ясны урд хонхорын тахиан залаа хэсгийн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн няцрал, баруун, зүүн чамархайн хуйхны цус хуралт, хоёр нүдний ухархайн дээд хана, баруун ухархайн доод хана, хамар ясны бяцарсан хугарал, баруун хацар ясны дух, чамархай, хоншоорын сэртэн хэсгийн бүрэн салсан хугарал, хоншоор ясны их бие /баруун талдаа хамар ястай нийлэх хэсгийн ташуу хугарал, баруун дээд 1, зүүн дээд 1, 2, 3-р шүдний хугарал, буйлны цус хуралт, баруун чамархайн хуйх, баруун нүдний гадна булан, баруун нүдний дотор булангаас хамар, зүүн нүдний доод зовхи хүртэл, зүүн хацар, дээд, доод уруул, эрүүний ооч хэсгийн шарх, баруун чихний дэлбэн, зүүн шанаа, эрүүний зүүн хэсэг, хүзүүний баруун урд хэсгээс зүүн урд хэсэг хүртэл, өвчүү, аюулхай, баруун бугалга, зүүн мөр, зүүн мөрөнд зулгаралтууд, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, хамар, дээд уруул, эрүү, баруун дал, мөрөнд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн тархмал няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гавал, тархины битүү гэмтэл, гавлын ясны урд хонхорын тахиан залаа хэсгийн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн няцрал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, баруун хацар ясны хугарал, баруун дээд 1, зүүн дээд 1, 2, 3-р шүдний хугарал, буйлны цус хуралт нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун, зүүн чамархайн хуйхны цус хуралт, хоёр нүдний ухархайн дээд хана, баруун ухархайн доод хана, хамар ясны бяцарсан хугарал, баруун чамархайн хуйх, баруун нүдний гадна булан, баруун нүдний дотор булангаас хамар, зүүн нүдний доод зовхи хүртэл, зүүн хацар, дээд, доод уруул, эрүүний ооч хэсгийн шарх, баруун чихний дэлбэн, зүүн шанаа, эрүүний зүүн хэсэг, хүзүүний баруун урд хэсгээс зүүн урд хэсэг хүртэл, өвчүү, аюулхай, баруун бугалга, зүүн мөр, зүүн мөрөнд зулгаралтууд, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, хамар, дээд уруул, эрүү, баруун дал, мөрөнд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн тархмал няцрал нь тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр заасан. Онц харгис хэрцгийгээр гэдгийг хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас амь хохирогчид зовж зүдрэхээр байдал бий болгосон, гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн илэрхийллийг гэрчилсэн байхыг хэлэх бөгөөд амь хохирогчийн биед учирсан “гавал, тархины битүү гэмтэл, гавлын ясны урд хонхорын тахиан залаа хэсгийн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн няцрал, баруун, зүүн чамархайн хуйхны цус хуралт, хоёр нүдний ухархайн дээд хана, баруун ухархайн доод хана, хамар ясны бяцарсан хугарал, баруун хацар ясны дух, чамархай, хоншоорын сэртэн хэсгийн бүрэн салсан хугарал, хоншоор ясны их бие баруун талдаа хамар ястай нийлэх хэсгийн ташуу хугарал, баруун дээд 1, зүүн дээд 1, 2, 3-р шүдний хугарал, буйлны цус хуралт, баруун чамархайн хуйх, баруун нүдний гадна булан, баруун нүдний дотор булангаас хамар, зүүн нүдний доод зовхи хүртэл, зүүн хацар, дээд, доод уруул, эрүүний ооч хэсгийн шарх, баруун чихний дэлбэн, зүүн шанаа, эрүүний зүүн хэсэг, хүзүүний баруун урд хэсгээс зүүн урд хэсэг хүртэл, өвчүү, аюулхай, баруун бугалга, зүүн мөр, зүүн мөрөнд зулгаралтууд, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, хамар, дээд уруул, эрүү, баруун дал, мөрөнд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн тархмал няцрал зэрэг хавсарсан хүнд гэмтлүүд”, уг гэмтлүүдийг “хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүдийн улмаас нас барсан нөхцөл байдал, 2 дугаар хавтаст хэргийн 46 дахь талд 91116765 дугаартай үүрэн телефоны хэрэглэгчээс ирсэн дуудлага, мэдээллийн жагсаалтын “Шийдвэрлэлт утга: 02 цаг 03 минутад хүлээн авч...” гэсэн баримт, 1 дүгээр хавтаст хэргийн 1 дэх талд авагдсан дуудлага лавлагааны хуудсаар дуудлагыг 91116765 дугаараас Цагдаагийн байгууллагад 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02 цаг 12 минут 07 секундэд өгч, 02 цаг 13 минут 28 секундэд хуваарилсан тухай баримт, гэрч С.Цогбадрахын “...Уг хаалганы гадна нүүрэн хэсэг нь дээш харсан байдалтай толгойн хэсэг нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан, цээж нүцгэн, бараан өнгийн өмдтэй, гуталгүй, хоёр хөлд бараан өнгийн оймстой, толгойн хэсгээс маш их цус гарсан байсан. Мөн амнаас цагаан хөөс сахарсан байдалтай нүүрэн хэсэг нь хүн танигдахын аргагүй нүд харагдахгүй, дотогшоо хэд хэдэн удаа амьсгалаад дахин амьсгалахгүй болохоор нь 103-т дуудлага өгөөд цээжин хэсэг дээр 10-15 удаа зөөлөн дарж хиймэл амьсгал хийх гэж оролдсон боловч дахин амьсгалаагүй.” /1хх 77-78/ гэсэн, гэрч Б.Сайнбилэгийн “...Унтаж байсан чинь орцонд юм хагарах, нурж байгаа юм шиг чимээ гарахаар нь би босоод цаг харахад 02 цаг 08 минут болж байсан бөгөөд нэг эрэгтэй хүн авраарай манайхаан гэхээр нь хаалганы дурангаар харсан чинь нэг эрэгтэй хүн 11 тоотын хаалганы үүдэнд дээшээ харсан байдалтай, дээр нь нэг эрэгтэй хүн гараад суучихсан байхаар /баруун гартаа нэг зүйл барьчихсан байсан, ямар зүйл нь харагдахгүй байсан/ нь 102 дугаарт 02 цаг 10 минутад дуудлага өгсөн...” /1хх 48-49/ гэсэн мэдүүлгүүд, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 35-36/ зэргээс дүгнэхэд яллагдагч Г.Эүйлдэлд “онц харгис хэрцгийгээр” хүнийг алах гэмт хэргийн шинж байгааг шалгах шаардлагатай гэж шүүх дүгнэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, ...тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материал танилцуулахыг мэдэгдэхээр, 3 дахь хэсэгт хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлэхээр тус тус заасан бөгөөд мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлэх санал гаргасан /2хх 141/ бөгөөд яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нарт хэргийн материал танилцуулаагүй, танилцах талаар мэдэгдээгүй, мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил болсон гэж үзнэ.

Иймд яллагдагч Г.Эхолбогдох эрүүгийн 2210000001176 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Эавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Төгсжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх яллагдагч Г.Эүйлдэлд “онц харгис хэрцгийгээр” хүнийг алах гэмт хэргийн шинж байгааг шалгах шаардлагатай гэж дүгнэн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэгт нотолбол зохих бүхий л ажиллагааг хийж, хэргийн үйл баримтыг тогтоосон бөгөөд яллагдагч Г.Энь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Дгийн толгойн тус газарт нь чулуун хавтан мэт зүйлээр олон удаа цохиж, түүний амьд явах эрхэд санаатай хэлбэрээр халдаж, хүнийг алсан үйл баримт тогтоогдсон. Дээрх үйл баримтын талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нар нь маргадаггүй бөгөөд шүүх энэ талаар шийдвэртээ дүгнэсэн, мөн хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтуудыг хуулинд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байхад, “онц харгис, хэрцгийгээр” хүнийг алах гэмт хэргийн шинж байгааг шалгах шаардлагатай гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох нь дан ганц мөрдөн байцаалтын шатанд бус шүүх хуралдааны явцад ч тогтоох боломжтой байхаар хуульчилсан байгааг анхаарч үзэлгүй хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэх асуудлыг шүүх яллагдагч Г.Эхолбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүхээр гэм буруугийн асуудлыг хэлэлцэх явцдаа бүрэн тогтоох боломжтой байхад прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Иймд Хан-Уул дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЗ/221 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Туяа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд гэрч Б.Сайнбилэг, С.Цогбадрах нарыг оролцуулах саналыг прокурор шүүхэд гаргасан байдаг. /яллах дүгнэлтийн хавсралтын 2-т/ Г.Эхолбогдох хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэт хийсэн, гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардалтай холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн баримтыг үндэслэн 30.500.000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлж барагдуулсан. Мөн Г.Эар гэрээс 2022.10.16, 2022.10.20-ны өдрүүдэд талийгаачийн хойдоход зориулж гандан хийдэд ном хуруулж байсан бөгөөд Энхманлай нь хохирогчийн амь насыг хохироохыг хүсээгүй байсан боловч өөрийн үйлдлээр үхэлд хүргэсэн үйлдэлдээ огт маргаагүй, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч туйлын ихээр гэмшиж, шаналж яваа юм. Хавтаст хэргийн 48-50-р талд гэрч Б.Сайнбилэгийн 2022.10.10- ны өдөр өгсөн мэдүүлэг, дуудлага өгсөн дуудлага лавлагааны хуудас зэрэг бүгд хэргийн материалд авагдсан. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа хэргийн оролцогч нарт хавтаст хэргийн материалыг бүрэн танилцуулсан. Хэргийн материал танилцуулаагүй талаар хэргийн оролцогч нараас гомдол гараагүй, шүүх хуралдаанд уг асуудлын талаар хэлэлцээгүй, гомдоогүй байхад шүүгчийн захирамжийн 5 дахь хуудаст хийсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна. Г.Эхолбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчөөгүй. Хүнийг “онц харгис хэрцгийгээр алах” гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй, гэмт этгээд үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зориг байх, алахын өмнө болон алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвдөлт бий болгох харгис хэрцгий аргыг урьдаас урьдчилан харж, төлөвлөж хийх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хүнийг “онц харгис хэрцгийгээр” алах гэдэгт ...олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгаж, тарчлаан зовоож, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгох, үүний тулд зовж тарчлах үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэх, өлсгөх, цангаах, осгоох, амьдаар нь шатаах, түлэх, ойр дотны хүмүүсийн нь дэргэд алж, тэдний сэтгэл санааг хүндээр шаналгасан үйлдлүүдийг зориуд сонгож хэрэглэсэн байхыг хамааруулан ойлгох талаар УДШ-ийн 2009 оны 14 дүгээр тогтоолд тайлбарласан. Мөн “онц харгис хэрцгий” гэдэг нь хүн алах арга, гэмт этгээдийн хувийн онц хэрцгий авир /өршөөлгүй, зэрлэг, балмад, хүний үнэргүй/ зан төлөвийн байдал ч нөлөөлдөг. Үүний тулд хохирогчийг зовоон тарчлааж үхүүлэхийн тулд зориуд олон тооны шарх гаргах, мөчлөх, эрхтнүүдийг нь гэмтээх, амь тэмцүүлэх зэрэг харгис үйлдэлээ тохуурхан даажигнаж хийсэн гэмт үйлдлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамааруулна. Энэ шинж Г.Э үйлдэлд байхгүй. Хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан болгоныг “онц харгис хэрцгий” аргаар үйлдсэн гэж үзэж болохгүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл хохирогч, яллагдагч нар хэн аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, хохирогчийн зүгээс Энхманлайн эхнэр хүүхдийг хэл амаар доромжлож, сэтгэл санааны цочролд оруулсан нөхцөл байдал тогтоогддог. Иймд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй тул хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Л.Батжаргал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс “хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч Г.Э үйлдэл нь онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул дээрх нөхцөл байдлыг шалгах шаардлагатай” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Учир нь, хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийн тухайд;

“онц харгис хэрцгийгээр” гэдэг нь хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчлаан зовоосон, учруулсан гэмтлийн улмаас амь хохирогч зовж зүдрэхээр байдал бий болгосон байх бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, гэмт хэрэг үйлдэх санаа зорилго бүхий хүсэл зоригийн илэрхийлэл зэргийг харгалзан хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай.

Энэ талаар Улсын Дээд шүүх 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 564 дүгээр тогтоолоор “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учируулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлаан, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар нотлогдсон байх ёстой.” гэж тодорхой тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн хэрэгт авагдсан “Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2649 дугаартай шинжээч эмч Г.Энхбаатарын дүгнэлтэд дурдсан амь хохирогчийн биед учирсан гэмтлийг тоочин, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтлүүдийн улмаас нас барсан нөхцөл байдал”, гэснийг болон хэрэгт авагдсан тодорхой яллах талын гэрч нарын мэдүүлэгт хууль зүйн дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцэхгүй юм. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хүндрүүлэх шинж болох онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэргийн шинжийг Улсын Дээд шүүх “...гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг.” гэж 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаар тогтоолоор тайлбарласан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд яллагдагч Г.Энь урьдаас амь хохирогчийн биед олон тооны шарх, гэмтэл үүсгэж, түүнийг зовж тарчлаах байдлаар амь насыг хохироох, өөрийн сонгосон дээрх хууль бус үйлдлийг тэрээр ухамсарлаж, хүсэж үйлдсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй. Түүнчлэн онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэргийн шинжид гэмт этгээдийн хувийн байдал, хэрцгий авир, өршөөлгүй, зэрлэг балмад зэрэг зан төлөвийн байдлыг хамааруулан үздэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Энхтуяа /1хх 59-60/, Э.Ундрах /1хх 63-64, 65-66/, М.Өлзийцацрал /1хх 71-72/, П.Сайнбаяр /1хх 74-75/, Х.Наранбаатар /1хх 82/, Д.Ганболд /1хх 85-86/, Ш.Батмагнай /1хх 89/, Д.Цолмонбаяр /1хх 93/, А.Нямдагва /1хх 96/, Г.Уранбайгаль /2хх 29/ нарыг гэрчээр байцаасан байдаг. Дээрх гэрч нар нь яллагдагч Г.Э хувийн байдлын талаар тус тус мэдүүлсэн байх бөгөөд гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд яллагдагч Г.Энь хэрцгий догшин, өршөөлгүй, зэрлэг балмад зан авиртай нэгэн бус харин хувь хүнийхээ хувьд хүнд тусархуу, хүний төлөө гэсэн сэтгэлтэй, бусадтай маргалдаад байдаггүй, аливаа асуудалд ул суурьтай ханддаг болох нь тодорхой харагддаг. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтууд болон Улсын Дээд шүүхийн тайлбар зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил гаргасан талаар мөн дүгнэсэн. Яллагдагч Г.Эхолбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд хэргийн оролцогч нар тухайн хэргийн материалтай тус бүр танилцсан байдаг. Нөгөөтээгүүр шүүгчийн захирамжид заасан дээрх үндэслэлийн талаар хэргийн оролцогч нарын хэн аль нь гомдол гаргаагүй. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийн хасаж хязгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болсон гэж дүгнэн хэргийг буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс яллагдагч Г.Эхолбогдох эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримуудыг харьцуулан дүгнэж түүний гэм бурууг анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан болно. Иймд Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэх зохицуулалт хүчингүй болсон хэдий ч давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн магадлалын үндэслэх хэсэгтээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагаа явуулах шаардлагагүй талаарх хууль зүйн дүгнэлтийг тусгаж өгнө үү.” гэв.

Яллагдагч Г.Этус шүүх хуралдаанд: “...Хэлэх тайлбаргүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй, шүүгчийн захирамж үндэслэлтэй гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Улсын яллагчийн эсэргүүцэлд дурдагдсан 60 хүртэл хоногоор хойшлуулах асуудлыг энэ хэргийн нөхцөл байдалд хэрэглэх боломжгүй. Учир нь, урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас хэргийг прокурорт буцаасан. Шүүхэд шилжүүлээгүй байхад 60 хүртэл хоногоор хойшлуулах хууль зүйн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргээ ухамсарлаж байгаа сэтгэхүйн нөхцөл байдал зэргийг анхаарч үзэх ёстой. Хэрэг гарсан нөхцөл байдлын хувьд, яллагдагчид учирсан гэмтэл нь бусдын нөлөөллөөс бий болсон гэмтэл биш, бусдын бие махбодод халдаж байгаа үйлдлээс нь үүссэн гэмтэл юм. Амь хохирогчийн зүгээс яллагдагчийг бие махбодын хувьд эсэргүүцсэн үйлдэл хийсэн нь тогтоогдоогүй. Учир нь, яллагдагч бусдын амь насыг хохироохдоо хэрэглэж байгаа арга хэлбэр, үйлдэл, цаг хугацааны байдал, учирсан хор уршиг зэргээс нөхцөл байдлыг хүндрүүлэх ёстой байсан гэж үзсэн. Хохирогч “амь авраарай” гэж илэрхийлснээс хамаарч яллагдагч нь үйлдлээ зогсоох боломжтой байсан гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Яагаад үйлдлээ зогсоолгүй үргэлжлүүлсэн нь тухайн этгээдийн амь насыг хохироох санаа зорилгыг илэрхийлнэ. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр буцааж байгаа нь зөв гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор Л.Төгсжаргалын бичсэн эсэргүүцэл болон яллагдагчийн өмгөөлөгч Ц.Туяа, Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Яллагдагч Г.Эхолбогдох хэргийг хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/221 дүгээр шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.

Хан-Уул дүүргийн прокуророос Г.Г.Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Сансайт” хотхоны 772 дугаар байрны 3 давхрын коридорт буюу 11 тоотын үүдэнд Д.Дтухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газар нь чулуун хавтан мэт зүйлээр цохиж, амь насыг нь хохироосон гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

               Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байхад хэргийн бодит байдлыг зөв тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

               Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

               Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Анхан шатны шүүхээс “... яллагдагч Г.Эүйлдэлд “онц харгис хэрцгийгээр” хүнийг алах гэмт хэргийн шинж байгааг шалгах шаардлагатай. ...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байх бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс гадна энэхүү зөрчлийг арилгасны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүх прокурор Л.Төгсжаргалын бичсэн “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” тухай 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар эсэргүүцэл болон яллагдагчийн өмгөөлөгч Ц.Туяа, Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/221 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/221 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Л.Төгсжаргалын бичсэн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар эсэргүүцэл болон яллагдагчийн өмгөөлөгч Ц.Туяа, Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                    Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                   Б.АРИУНХИШИГ