Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 157/ШШ2024/00253

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, нэхэмжлэгч “Хишиг ойл” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* холбогдох зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,600,000 (нэг сая зургаан зуун мянган) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад                                                                     

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Хишиг ойл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* нь манай компанийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Пертолайн ШТС-иас 2,600,000 төгрөгийн шатахуун авсан. Одоо үлдэгдэл 1,600,000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2.Хариуцагч ******* ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* миний бие 2022 онд “Хишиг ойл” ХХК-иас өөрийн хэрэгцээнд зориулж 1,600,000 төгрөгийн дизель түлш авсан нь үнэн. Төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна.” гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Хишиг ойл” ХХК нь хариуцагч ******* холбогдуулан “зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,600,000 (нэг сая зургаан зуун мянган) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

2.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

Нэхэмжлэгч “Хишиг ойл” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

3.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас төлбөрийг нэхэмжлэх эрхтэй, гэрээний төлбөрийг хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад төлөх үүрэгтэй.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,600,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

            5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,600,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

6.Нэхэмжлэгч “Хишиг ойл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,550 төгрөгийн тал хувь болох 20,275 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 20,275 төгрөгийг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 20,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хишиг ойл” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “Хишиг ойл” ХХК-ийн нэхэмжилсэн 1,600,000 (нэг сая зургаан зуун мянган) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хишиг ойл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,550 төгрөгийн тал хувь болох 20,275 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 20,275 төгрөгийг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 20,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хишиг ойл” ХХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭНХМАНДАХ