Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 157/ШШ2024/00240

 

 

                                        Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                      

    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                                  

       хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, нэхэмжлэгч ******* ******* финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* хол*******ох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 5,413,753.29 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад                                                                     

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* финанс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ******* нь ******* Богд Финанс ББСБ ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 3 сарын 27-ны өдөр МА-210357 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-25580 дугаартай Цахим зээлийн гэрээг тус тус байгуулан 4,820,000.00 (дөрвөн сая найман зуун хорин мянга) төгрөгийн зээлийг сарын 3.45 хувийн хүүтэйгээр, 23 сарын хугацаатай буюу 2025 оны 2 сарын 13-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч ******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 10 сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 1,149,403.12 төгрөгийг, хүүний төлбөрт 986,689.93 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,759.95 төгрөгийг, нийт 2,140,853.00 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч ******* нь 2024 оны 11 сарын 05-ны өдрийн байдлаар 358 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал:

Үндсэн зээлийн үлдэгдэл 3,670,596.88 төгрөг,

Зээлийн хүү 1,620,046.45 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 103,109.96 төгрөг, нийт 5,393,753.29

******* Богд Финанс ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч ******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч ******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний 6.3 болон, Цахим зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан МА-210357 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-25580 дугаартай Цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,670,596.88 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,620,046.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 103,109.96 төгрөг, нотариатын зардалд 20,000.00 төгрөг, бүгд 5,413,753.29 (таван сая дөрвөн зуун арван гурван мянга долоон зуун тавин гурав зууны хорин есөн) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч *******гээс гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

2.Хариуцагч ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* миний бие “******* ******* финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 5,413,753.29 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор 3 хувааж төлж барагдуулна.” гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* финанс ББСБ” ХХК нь хариуцагч ******* хол*******уулж “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 5,413,753.29 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

2.Нэхэмжлэгч ******* ******* финанс ББСБ” ХХК, хариуцагч ******* нарын хооронд 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 4,820,000 төгрөгийн зээлийг сарын 3.45%-н хүүтэй, 23 сарын хугацаатай байгуулж, зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Дээрх гэрээний үндсэн дээр хариуцагч ******* нь нэхэмжлэгч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас 5,413,753.29 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,413,753.29 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

            5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 5,413,753.29  төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

6.Нэхэмжлэгч ******* ******* финанс ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,570 төгрөгийн тал хувь болох  50,785 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 50,785 төгрөгийг, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 50,785 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* финанс ББСБ” ХХКолгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч ******* ******* финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 5,413,753.29 (таван сая дөрвөн зуун арван гурван мянга долоон зуун тавин гурван төгрөг хорин есөн мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* финанс ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,570 төгрөгөөс 50,785 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 50,785 төгрөгийг, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 50,785 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* финанс ББСБ” ХХКолгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭНХМАНДАХ