Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 140/ШШ2025/00005

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ....... дүүрэг, ......... хороо, .......... тоотод үйл ажиллагаа явуулж буй ............-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ......... сумын ......... багийн ......... тоотод оршин суух ...........т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,775,997 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

.......... нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

...нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ..... тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 1,176,960 төгрөг, үндсэн хүү 1,062,744 төгрөг, нэмэгдүүлсэн хүү-156,094 төгрөг, ........тоот зээлийн гэрээний үүрэгт 195,697 төгрөг, үндсэн хүү-150,360 төгрөг, нэмэгдүүлсэн хүү-25,641 төгрөг, нийт-2,775,997 төгрөгийг иргэн .......... гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ........итгэмжлэгдсэн төлөөлөгч ....... нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний хүү ....... нь ........аас нэхэмжилсэн 2,775,997 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ...... нь хариуцагч ....... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,775,997 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч .........шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...........-иас нэхэмжилсэн 2,775,997 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байгаа болно... гэжээ.

Нэхэмжлэгч .....-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөр 2,775,997 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч ......... бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ......-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,367 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........аас 29,683.5 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 29,683.5 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 59,367 төгрөгийг нэхэмжлэгч ........ ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч ....... ХХК-ийн нэхэмжлэлтэй ......холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,775,997 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч ....... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ........-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,367 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......... 29,683.5 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 29,683.5 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 59,367 төгрөгийг нэхэмжлэгч ....... ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ........... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ