Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 140/ШШ2025/00013

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: ........ дүүрэг, ........ төв байр үйл ажиллагаа явуулж буй ............-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн .......... сумын ....... баг ...... оршин суух .......... холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7,831,041.56 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

......... нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

...........нь 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ......... дугаартай зээлийн гэрээ байгуулан 7,600,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар интернет банкны үйлчилгээ ашиглан онлайнаар зээл авсан. Зээл авснаас хойш 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн зээлийн төлбөрөө бүрэн төлөхгүй, зээлийн төлбөр төлөхийг удаа дараа утсаар сануулах, шаардсан боловч төлөөгүй.

Иймд иргэн .... зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт- 7,831,041 төгрөг 56 мөнгө гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ....... нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие .......... нь ...........ны нэхэмжилсэн зээлийн төлбөр 7,831,044.56 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч .........нь хариуцагч ..... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,831,041.56 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ..........шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...миний бие нь ....... нэхэмжилсэн зээлийн төлбөр 7,831,044.56 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

Нэхэмжлэгч ........... нэхэмжилсэн зээлийн төлбөр 7,831,041.56 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч .......... нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ............йн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,247 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .......... 70,123.5 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 70,123.5 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 140,247 төгрөгийг нэхэмжлэгч ...... олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч ..........-ийн нэхэмжлэлтэй ........ холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,831,041.56 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч ....... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч .........ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,247 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........ 70,123.5 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 70,123.5 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 140,247 төгрөгийг нэхэмжлэгч .............-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ............ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ