| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024/00250/И |
| Дугаар | 157/ШШ2024/00239 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 157/ШШ2024/00239
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 3,487,909 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* нь 2022 оны 10 дугаар сарын 12-нд 31749227021 тоот зээлийн гэрээ байгуулж 8,740,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг жилийн 14,4%-н хүүтэй 30 сарын хугацаатай cap бүр зээл хүү тэнцүү төлөх нөхцөлтэй Хэнтий аймаг дахь ******* Банкны Бор-Өндөр тооцооны төвөөс хэрэглээний зориулалтаар авсан зээлийн барьцаанд цалингийн орлогоо барьцаалсан. ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 5,759,246 төгрөг, зээлийн хүүд 1,523,604 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,836 төгрөг нийт 7,284,686 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг төлж барагдуулахгүй 133 хоног хугацаа хэтрүүлээд байна. Зээлдэгч зээлээ төлж барагдуулна хэмжээн хэлдэг боловч өдий хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байгаа тул иргэний хэргийг тусгайлсан журмаар шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр хандаж байна.” гэжээ.
2.Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие ******* нь тодорхой эрхэлсэн ажилгүй байсан учраас зээлээ хугацаа хэтрүүлсэн нь үнэн. Одоо зээлээ хугацаанд нь төлнө. Маргах зүйл байхгүй нэхэмжлэлийг зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч ******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 3,487,909 (гурван сая дөрвөн зуун наян долоон мянга есөн зуун есөн) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төв, хариуцагч ******* нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ЗГ/49227021 тоот зээлийн гэрээ байгуулж 8,740,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг жилийн 14.4%-н хүүтэй 30 сарын хугацаатай сар бүр зээл хүү тэнцүү төлөх нөхцөлтэй зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвтэй 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/49227021 тоот онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулсан байна.
Дээрх гэрээний үндсэн дээр хариуцагч ******* нь нэхэмжлэгч байгууллагатай 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ЗГ/49227021 тоот зээлийн гэрээний дагуу 3,487,909 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас 3,487,909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,487,909 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,487,909 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
6.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,756 төгрөгийн тал хувь болох 35,378 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 35,378 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 35,378 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 3,487,909 (гурван сая дөрвөн зуун наян долоон мянга есөн зуун есөн) төгрөгийг хариуцагч ******* төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,756 төгрөгөөс 35,378 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 35,378 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 35,378 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ